Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Бурхан Багшийн ринсрэл шүтээнийг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд өргөв 2024 он 4 дүгээр сар 4

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала - Шриланкын Амарпура Самбудда Сасанодаяа Махиндаванса хийдийн ахмад лам Васкадүве Махиндаванса Маха Наяака Теро болон Шриланкын Төвөдийн буддист ахан дүүсийн холбооны үндэслэгч, ерөнхийлөгч доктор Дамэнда Порагэ тэргүүтэй төлөөлөгчидийн урт удаан хугацааны туршид төлөвлөсөн ажил өнөөдөр биелэлээ олсон юм. Тэд Шриланкад хадгалагдаж байсан Бурхан Багшийн ринсрэл шүтээнийг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд өргөн барьлаа. 

Зургийн тайлбар: Бурхан Багшийн шүтээнийг Зүглаг Хан дуганд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд өргөн барихаар залах замд цэцгэн мандал өргөж буй лам хуврагуудын төлөөлөл. нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2024.04.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжир.

Бурхан Багшийн лагшин эрдэнээс үлдсэн ринсрэлийг Аллакаппа, Капилавасту, Кушинагар, Пава, Ражагриха, Рамаграма, Вайшали болон Ветапида зэрэг найман хаант улс, сувраганд хуваан тараасан түүхтэй. Пипрахва дахь Шагжа овгийн ордон төвлөрсөн Капилавасту суурины туурьнаас XIX зууны сүүлийн энэхүү ринсрэл шүтээнийг олсон байна. 1898 онд Английн элч төлөөлөгч Уиллим Пеппе Шриланкын ахмад лам Шри Субути Маханаяке Тэрад уг ринсрэлийг өргөн барьсаныг Шриланкад залсан түүхтэй ажээ. 

Энэ өглөө Шриланкын ахмад ламтан тэргүүтэй төлөөлөгчид Кангри нисэх онгоцны буудалд газардсан даруйдаа Дээрхийн Гэгээнтний өргөөний зүг хөдлөв. Цагаан торгон хадаг, цэцэгс, хүж тэргүүтнийг гартаа барьцгаасан төвөдийн сүсэгтэн олны төлөөлөл Дарамсалагын доод захаас Зүглаг Хан дуган хүртэлх зам дагуу зогсон зочдод хүндэтгэл үзүүлж байлаа. Ганчэн Кюшон, Төвөдийн Төв захиргаа болон Зүглан Хан дуганы ойролцоо сүсэгтнүүд олноороо цугласан байлаа. Замын хоёр талыг бурханы шашны болон Төвөдийн туг далбаа хийсгэн чимэглэсэн байв. 

Төвөдийн урлагийн холбооны дуучид бүжигчид дуу бүжгийн өргөл өргөхтэй зэрэгцэн Бурхан Багшийн ринсрэл шүтээн, Шриланкын ахмад ламтан тэргүүтэй төлөөлөгчдийг угтахаар Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өргөөнийхөө үүдэнд залрав. 

Намжал дацангийн лам хуврагууд бүрээ бишгүүр үлээн, шар торгон шүхэр намируулан Бурхан Багшийн шүтээн болон Шриланкын төлөөлөгчдийг хүндэтгэлтэйгээр угтан авсан юм. 

Дээрхийн Гэгээнтэн зочид төлөөлөгчдийг угтан авч хамгийн эхэнд Бурхан багшийн ринсрэл шүтээнд хүндэтгэл үзүүллээ. Улмаар Дээрхийн Гэгээнтэн зочид төлөөлөгчдийн хамтаар уулзалтын өрөөний зүг хөдөлсөн юм. 

Зургийн тайлбар: Дээрхийн Гэгээнтэн Шриланкын ахмад лам Васкадүве Махиндаванса Маха Наяака Терогын хамтаар гольфын тэргээр уулзалтын танхимын зүг морилж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2024.04.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжир.

Энэхүү уулзалтанд Самдонг ринбочэ, Лин ринбочэ, Кирти ринбочэ болон Төвөдийн төв засгийн газрын тэргүүн Пенпа Церин нар мөн оролцсон юм. 

Шриланкын ахмад лам Васкадүве Махиндаванса Маха Наяака Теро,

“Шриланкын буддистууд бид Дээрхийн Гэгээнтэн таны дэлхийн сайн сайхны төлөөх үйлсэд машид талархалтай ханддаг. Бурхан Багшийн айлдвар сургаалиудын охь шим бол бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх билээ. Дээрхийн Гэгээнтэн та Бурхан Багшийн үйл хэргийг үргэжлүүлэн түүний нэгэн адил амьтны тусыг бүтээсээр ирсэн. Амьтан бүхэнд бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл буй. Бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх нь дээдийн ном мөн. Хүмүүс бид бүгдээрээ адилхан, тийм ч учраас нэг нэгэндээ асрал хайрын сэтгэлээр хандах учиртай.” 

“Таныг амьтны тус амгалангийн тулд өнө удаан залраарай хэмээн залбираад Бурхан Багшийн ринсрэл шүтээнийг өргөн барьж байна.” 

Дээрхийн Гэгээнтнийг Бурхан Багшийн ринсрэл шүтээнд мөргөхтэй зэрэгцэн Шриланкын лам хуврагын төлөөлөл өлзий дэмбэрэлийг билэгдэн ерөөл айлдав. 

Дээрхийн Гэгээнтэн, 

“Дэлхий даяар Бурхан Багшийн айлдвар сургаалийг сонирхон судалж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Цогт Наландагийн уламжлал бол оюун ухааныг тэлэх арга замыг заадаг. Бурханы шашныг сүсэг бишрэлийн үүднээс бус учир шалтгаан логикын үүднээс сонирхон судалж буй эрдэмтэдтэй би уулзаж байлаа. Тэд Бурхан Багшийн айлдвар сургаалиуд, тэр дундаа бурханы шашны сэтгэл судлалыг ихээхэн сонирхон судалж байна.” 

Зургийн тайлбар: Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн ринсрэл шүтээнийг өргөн барихаар хүрэлцэн ирсэн Шриланкын төлөөлөгчидтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2024.04.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжир.

“Олон жилийн өмнө Хятадын удирдагч асан Мао Зэдон намайг шинжлэх ухаанч гэж магтаад харин шашин бол хор гэж хэлж билээ. Өнөө цагт шинжлэх ухааны эрдэмтэд бурханы шашныг ихээхэн сонирхон судалж буйг тэрбээр харсан бол бодлоо өөрчлөн буддист болох байсан болов уу гэж би боддог. Учир нь бурханы шашин бол шинжлэх ухааны арга барилыг өөртөө шингээсэн байдаг.”

“Би бүх шашны уламжлалд хүндэтгэлтэй ханддаг. Гэвч зөвхөн бурханы шашин л учир шалтгаан логикт суурилдаг. Тийм ч учраас бид шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзаж санал бодлоо чөлөөтэй солилцож чадаж байна. Эхэндээ бурханы шашинд маш болгоомжтой эргэлзээтэй ханддаг байсан хэдий ч төдөлгүй бурханы шашинтан болсон эрдэмтэдтэй би тааралдаж байлаа.” 

“Өнөөдөр дэлхий дахинд энх тайван юу юунаас илүү чухал байна. Энэ бол Бурханы Багшийн айлдвар сургаалийн гол цөм юм. Гэсэн хэдий ч би бурханы шашныг дурьдахгүйгээр олон нийтийн үнэт зүйлс болох шашнаас ангид ёс суртахуун, бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг онцлон тэмдэглэхийг хичээдэг. Хамгийн чухал нь бусдыг энэрч хайрласан халуун дулаан сэтгэл юм. Тиймээс би бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхийг уриалсаар ирсэн билээ. Бурхан Багшийн айлдвар сургаалийг шашнаас ангид үзэл санааны үүднээс аль болох олон хүмүүст ойлгуулахыг би хичээж байна. Та бүхэн энэ тал дээр ямар бодолтой байна?”

“Энэ бол ирээдүйд чиглэсэн маш зөв арга барил юм” хэмээн ахмад ламтан Маха Наяака Теро хариулав. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,

“Дэлхий дахинд энх тайван юу юунаас илүү чухал болсон. Энх тайвны талаарх хамгийн эхний ойлголт биднийг анх эхээс төрж эхийн элбэрэл хайраар өсч хүмүүжсэн тэр цагаас эхлэлтэй. Энэ бол энх тайван, дотоод сэтгэлийн амар амгалангийн эхлэл бөгөөд бусдыг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл энэ үеэс л соёолж эхэлдэг. Нэг ёсондоо бид асрал хайр, энэрэл нигүүлсэл хичээлийг энэ хорвоод мэндэлсэн даруйдаа авч эхэлдэг юм.  Эхийн элбэрэл, хайр халамж бидэнд маш гүн гүнзгий нөлөө үзүүлдэг. Энэ их асрал хайрыг насан туршдаа хэвээр хадгалж, энэ асрал хайрын үүднээс бусдад ханддаг байх нь машид чухал юм.” 

Зургийн тайлбар: Дээрхийн Гэгээнтэнд Бурхан Багшийн ринсрэл шүтээнийг өргөн барьсан Шриланкын төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хамт дурсгалын зураг даруулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2024.04.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжир.

Уулзалт өндөрлөх үед Шриланкын төлөөлөгчид нэг нэгээрээ Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлсэн юм.   

Дээрхийн Гэгээнтэн Махиндаванса хийдийн ахмад лам Васкадүве Махиндаванса Маха Наяака Теро болон Шриланкын Төвөдийн буддист ахан дүүсийн холбооны үндэслэгч, ерөнхийлөгч доктор Дамэнда Порагэ нарт хийдэд залах Бурхан Багшийн шүтээнийг хайрлав. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн төлөөлөгч тус бүрт Бурхан Багшийн жижиг шүтээнийг мөн хайрласан юм. Эцэст нь өнөөдрийн түүхэн үйл явдлыг гэрч болгон дурсгалын зураг татуулсанаар энэ үйл ажиллагаа өндөрлөв. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт