Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Харвардын эрдэмтэдтэй хийсэн ярилцлага – 2 дахь өдөр 2024 он 4 дүгээр сар 9

Түгээх

Тэгчинчойлин, Дарамсала, ХП, Энэтхэг – Дээрхийн Гэгээнтэн Далай лам Харвардаас хүрэлцэн ирсэн эрдэмтэн зочидтой хийх яриагаа эхлэхийн өмнө урт насны бат оршил хийгээд дээдийн ном дэлгэрэн түгэхийн өлзий ерөөлийг бэлэгдсэн дараах шүлгийг уншив:

Зуун жилээр оришж, зуун Буддатай учирч,

Урт насалж, эрүүл байж энх тунх баяр баяслыг мэдрээд

Эцэст нь бодь сэтгэлийг олох гайхамшигт зам мөрд орох болтугай.

Та бүгдийн хувьд энд, одоо өлзий дэмбэрэл бүхэн бүрэн бүрдэх болтугай.

Артур Брукс Дээрхийн Гэгээнтэнд өглөөний мэнд хүргээд өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдвээр шашны итгэл үнэмшил ба сүжиг бишрэлийн тухай ярилцана гэдгийг дуулгав.

(Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Харвардын их сургуулийн төлөөлөгчидтэй хийж байгаа хоёр дахь өдөр уулзалт хийх хурлын танхимд хүрэлцэн ирэх үеэр профессор Артур Брукс түүнийг дагуулан явж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала, 2024.04.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор)

“Өчигдөр та бидэнд өөрсдийн эхийн хайр энэрлийг санаж байх нь ямар чухал болох, бас бид бүгдээрээ хоорондоо шүтэн барилдаж харилцан хамааралтай оршдог болохыг санаж байх нь чухал болохыг айлдсан. Өөрсдийн ажил, гэр бүл, найз нөхөрлөл ба итгэл сүжиг дээрээ суурилсан хүмүүс хамгийн аз жаргалтай байдаг гэж үздэг нь түгээмэл билээ. Тэгвэл энд дурьдахад аглаг ойд ганцаараа суудаг Төвөдийн нэгэн бүтээлчинтэй бид уулзсан юм. Тэрээр хайр, энэрэл нигүүлслийг өөртөө бясалган төрүүлэхийн тулд бусад хөл хөдөлгөөн, саад бүгдээс холдохыг зорьж аглагт ирсэн гэж бидэнд хэлж билээ. Эндээс итгэл үнэмшил нь бидэнд сэтгэлийн амар амгаланг авчирдаг гэж тодорхой хэлж болохоор байгаа юм.”

“Нэлээд олон арван жилийн өмнө сансраас авсан дэлхийн зургийг үзээд хүн төрөлхтөн бид үнэхээр хичнээн өчүүхэн, жижигхэн болохыг мэдэрсэн гэж Дээрхийн Гэгээнтэн та хэлж байсан билээ. Ийм жижиг байх нь эрх чөлөөтэй мэдрэмжийг таньд өгдөг юм шиг санагдсан. Өчүүхэн бага хүн төрөлхтөн бид хэрхэн орших вэ, Дээрхийн Гэгээнтэн?”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Бид өчигдөр энэ тухай ярилцсан билээ. Хайр бол бидний оршихуйн суурь үнэн гэдгийг бид ойлгох шаардлагатай. Бидний ээж төрсөн даруйд бидэнд хайрыг таниулдаг. Хайрлана гэдэг нь бидний үндсэн мөн чанарын нэг хэсэг юм. Бид шашинтай учрахаасаа өмнө хайртай эхэлж танилцдаг. Эхийн хайр энэрэл, халамжийг огт мэдэхгүй хүүхэд амьдрах чадваргүй байна. Энэ нь зөвхөн хүмүүсийн хувьд ч бус бас бусад сүүн тэжээлтэн амьтан бүгдийн хувьд үнэн шүү дээ” хэмээгээд яриагаа эхэллээ.

Шашинд итгэл сүжигтэй, эсвэл шашны үзлийг дадуулдаг хүмүүс улам цөөн болсоор байгаа мэт өөрт нь санагддагийг Брукс дурьдаад үүний шалтгааныг Дээрхийн Гэгээнтнээс асуув.

“Бид төрөөд ээжийнхээ халамж энэрэлд умбаж байх үедээ шашныг таних боломжгүй. Бидний анхны олж авдаг амьдралын туршлага нь бидний эхийн хайр, түүний тэврэлт, хүрэлцэхүйгээс ирдэг. Би өөрийн хувьд хэлэхэд ээж минь надад үнэхээр их хайр энэрэлтэй байсан учраас би өөрийгөө маш их азтай, хувьтай хүн гэж боддог. Харин амьдрал дээр олон хүүхэд янз янзын шалтгаануудын улмаас эхийн хайрыг сайн хүртэж чаддаггүй тул энэ нь тэдний цаашдын хөгжил боловсролд хүчтэй нөлөөлдөг юм.”

“Зарим үед шашин биднийг хайр энэрлийн суурь үнэнээс холдуулах нөлөөтэй байдаг гэж маргаж болох ч бүхэлдээ шашны итгэл үнэмшил, дадуулга нь бидний ээжийн тэр хайр халамжийн нөлөөг илүү тодруулах, илүү мэдрүүлэхэд тустай байдаг. Бид хайр энэрэлдээ өөрсдийн ойр дотны хүмүүс, гэр бүлээсээ цааш өргөжүүлэн нийт хүн төрөлхтөн болоод бусад амьд амьтдыг багтаахад суралцах боломжтой. Энд хамгийн гол хүчин зүйл нь хайр бөгөөд үүнийг бид анхлан сүүгээ өгөхдөө хайраар тэвэрсэн тэр эхийн гараас мэдэрдэг юм.”

(Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын орчуулагч Түвдэн Жимба Харвардын их сургуулийн төлөөлөгчидтэй хийж байгаа ярилцлагын хоёр дахь өдөр профессор Артур Брукстай ярилцах үеэр орчуулга хийж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала, 2024.04.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.)

Үүний дараа Брукс илүү олон хүмүүс шашинд итгэл үнэмшилтэй ханддаг болвол дэлхий дээр илүү аз жаргалтай байх болов уу гэдгийг сонирхов. Дээрхийн Гэгээнтэн өөрөө шашныг барихаасаа илүүтэй шашнаас ангид, нийтийн ёс зүй, түгээмэл ёс суртахуунд илүү суурилдаг гэдгээ хэлээд гэхдээ бид өөрсдийн эхээс суралцсан хайр энэрлээ илүү бэхжүүлж, илүү хүчтэй болгохын тулд шашны зан үйлүүд, дадуулгыг ашиглаж болно гэдгийг дахин онцлов.

“Би Бурханы шашинтан. Би Бурхан Багшийн айлдсан дээдийн номуудыг дадуулдаг. Тэгвэл эдгээр дундаас хамгийн хүчирхэг, хамгийн чухалчлах хоёр дадуулга байгаагийн нэг нь бусдыг гэсэн сэтгэл, нөгөө нь үнэнийг танин мэдэх дүн шинжилгээ юм. Энэ нь утгандаа зөвхөн үзэгдэл төдийгөөс цааш гэтэлж бүхий л юмс үзэгдэл бүгд харилцан шүтэн барилдлагатай оршдог гэдгийг таних билиг билгүүн билээ.”

“Би өглөө босоод хүн төрөлхтөн бид хүн гэдэг утгаараа ямар мөн чанартай болохыг тунгаан бясалгахдаа бид бүгдэд ижил тэгш байгаа туршлага болох эхийн хайраар тэтгэгдэн амьдралаа эхэлдэг бодит үнэнийг сайтар боддог бөгөөд энэ нэгдмэл туршлага нь хүн төрөлхтөн бүхэлдээ нэг болохыг надад мэдрүүлдэг. Дараа нь үүнийгээ хамаг амьтан бүгд бидний эх, ээж болсон амьтад мөн болохыг танин дадуулдаг бурханы шашны бясалгалаар хүч оруулан тэтгэдэг.”

“Бурханы шашин нь бүтээгч Эзэнийг үгүйсгэж, юмс үзэгдлийн үнэн мөн чанар болон өөр ба өрөөл бусдын хоорондын харилцан хамаарлыг чухалчлан авч үздэг шашны уламжлал юм. Тэгвэл бүхий л амьтан бүгдээрээ нэг тодорхой эзэн бодгалийн бүтээл гэж үздэг шашны урсгалуудад ч ийм ижил төстэй зорилгыг тодорхойлж болно. Тиймээс үүгээр дамжуулан бусдыг гэсэн бидний хайр, энэрэх сэтгэл нь батжин сайжрах боломжтой юм.”

Брукс дараа нь шинжлэх ухаан ба шашны итгэл сүжиг нь хоорондоо тохирон нийцэх боломжтой эсэхийг Дээрхийн Гэгээнтнээс тодруулан асуулаа. 

“Шинжлэх ухаан нь хүн гэдэг бодгалийн тархиний тусгал мөн. Хүн төрөлхтнө амьтныхаа хувьд хамгийн том тархитай биш байж болох ч хүний энэ эрхтэн нь юмсыг ялган салгаж ангилан, дүгнэн шинжлэх чадвартай байдаг. Хэрэв бид шинжлэх ухааныг юмсыг танин мэдэх арга зам гэж харвал энэ нь шашны итгэл үнэмшилтэй зөрчилдөхгүй” гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав.

“Хэрэв бид юмс үзэгдлийг авч үзэхдээ бодитой хандан, аливаа нэг гажуудал үгүйгээр дүн шинжилж чадвал шинжлэх ухаан ба шашны итгэл үнэмшил нь нэг л ижил ойлголцолд хүрэх болно. Харин нөгөө талаасаа бид шашныг хатуу догматик үзлээр баривал юмсыг танин мэдэхийн тулд олон талаас нь авч үзэн асуулга тавьдаг шинжлэх ухааны арга замтай зөрчилдөх юм. Жишээлбэл бид энэрэн нигүүлсэх сэтгэлийн үнэ цэнийг шинжлэх ухааны өнцгөөс ойлгох боломжтой бөгөөд учир нь энэ нь бодит байдлын нэг хэсэг билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Харвардын их сургуулийн төлөөлөгчидтэй хийсэн ярилцлагын хоёр дахь өдөр хурлын танхимд айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дармасала, 2024.04.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Амьдралыг илүү сайн сайхан болгохын тулд шинжлэх ухаан ямар асуулт тавих шаардлагатай вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн машид тодорхой байдлаар дэлхий дээр энх тайвныг хэрхэн дэмжих арга замыг олох нь хамгийн чухал гэдгийг онцлов. Ердийн нөхцөлд бусдыг “манай” эсвэл “тэд” гэсэн өнцгөөс харах нь ойлгомжтой зүйл юм. Гэвч бид үүнд улам автаж, өөр хоорондоо хатуу тусгаарлал, ангилал болгон ашиглавал энэ нь зөрчил тэмцэл болон бусад олон асуудлуудыг дагуулах болно.

Колумбийн Их Сургуульд шашны сэтгэл судлалаар дагнан ажилладаг Лиза Миллер хайр нь энэ ертөнцийн суурь үндсэн хүч мөн эсэх талаар сонирхон асуухад хайр энэрлийн хүч нь шашнаас үүдэлтэй бус боловч шашин бүгд түүний ач холбогдолыг чухалчлан үнэлдэг болохыг Дээрхийн Гэгээнтэн онцлоод: 

“Хайр энэрлийн суурь бодит чанар нь шашнаас гаралтай бус, харин хүн төрөлхтөнтэй маш онцгой харилцаа бүхий дотоод төрөлх чанар юм. Шашны зарим үйл дадлагууд нь бидний энэ хайрын зөн билигт мэдрэмжийг тэтгэж, өсгөн нэмэгдүүлэхэд туслах боломжтой. Хэрэв бид өөрсдийн хайр энэрлийн туршлагыг зөнгөөр нь байлгавал бусдыг гэсэн тэр халуун дулаан сэтгэл нь бусад хүмүүс бидэнд хэрхэн хандахаас хамаарах хандлагатай байдаг. Харин бид энэ хайрын сэтгэлээ дасгалжуулан бэхжүүлж, улмаар цааш тэлэн өргөжүүлж бидэнтэй шууд холбоо хамааралтай бус хүмүүсийг ч үүндээ багтаах чадварыг олж чадна. Бурханы шашинтан хүний хувьд “хамаг амьтан амгалан жаргалантай байх болтугай” гэх уншлагын утга санаа нь маш хүчтэй байдаг” гэж хариулав.

“Бүтээгч Эзэнийг хүлээн зөвшөөрдөг шашинтны хувьд ч ертөнцийн цорын ганц эзэн амьтан бүгдийг бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хүн төрөлхтөн нэгдмэл, нэг болохыг ойлгон хүлээн авах бас нэг хүчтэй суурь нөхцөл болох боломжтой юм.”

“Хамгийн амьдралд ойр арга зам юу вэ гэвэл бид бүгдээрээ тус бүрдээ хэрхэн өөрсдийн ээжийн хайр энэрэл, халуун дулаан сэтгэлээр тэжээгдэн тэтгэгдсэнийг санаж байх явдал билээ. Тиймээс энэ үнэнийг бид бусад руу түгээн тэлэхэд суралцаж чадна. Бурханы шашинтны өнцгөөс авч үзвэл бусад хамаг амьтан бүгд бидний эх, ээж болсон амьтад гэдгийг хүлээн зөвшөөрснөөр тэдэнд гэм, хор учруулах нь бараг боломжгүй зүйл болдог бөгөөд харин ч эсрэгээрээ эдгээр амьтан бүгд зовлон гаслан бүгдээсээ салж хагацахыг л хүсэх болно.”

“Нөгөө талаасаа хэрэв бид хайрын энэ бодит үнэнээс холдож, эхийн энэ хайр энэрлийн хүчийг мартвал өрсөлдөн тэмцэх гэх мэт сэтгэлийн төлөвүүд орон зайг нь эзлэх юм. Улмаар бид “би..., миний гэр бүл, миний ард түмэн, миний эх орон” гэх мэт санаанд хөтлөгдөх тул асуудлууд бий болж эхлэнэ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Харвардын их сургуулийн төлөөлөгчидтэй хийсэн ярилцлагын хоёр дахь өдөр асуулт асууж буй оролцогчдын нэг. Энэтхэг, ХП, Дармасала, 2024.04.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

“Хамаг амьтан бүгдийг өөрийн эх гэдгийг ойлгон ухаарах бясалгал нь сэтгэл оюуны дасгал болох уг шалтгаан, үр дагаврын долоон увидас хэмээх бясалгалын нэг хэсэг юм. Энд зургаан шалтгаан, нэг үр дагаврын тухай ярьдаг. Нэгд бүхий л амьтан бүгдийг өөрийн эх гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрөх, хоёрт эдгээр амьтан бүгдийн ач, энэрлийг санаж талархах сэтгэлийг үүсгэх, гуравт нь эдгээр амьтан бүгдийн ач тусыг эргэн хариулахыг сэтгэлээсээ хүсэх, дөрөвт нь эдгээр эх болсон амьтан бүгдэдээ энэрэн нигүүлсэх, хайрлан энэрэх сэтгэлийг үүсгэх, тавд нь агуу их энэрэн нигүүлсэх сэтгэл буюу эдгээр амьтан бүгдийгээ зовлон шаналал бүгдээс нь ангижруулахыг хүсэх сэтгэлийг төрүүлэх юм. Зургаад нь энэ бүх хүслээ бодитой үйл болгох тусгай хүчтэй хатуу шийдэл эрмэлзлийг дадуулна. Төгсгөлийн үр дагавар нь бүхий л амьтан бүгдийн тусын тулд төгс гэгээрлийн хутгийг олох бодийн сэтгэлийг төрүүлэх явдал билээ.”

“Энэ сэтгэл оюуны дасгал нь Төвөдийн уламжлал дахь урьд, хойд төрөлд итгэмжилж суурилсан арга юм. Өөр нэг арга нь өөрийгөө бусадтай тэгшитгэн арилжин солихыг шийдэх арга зам байна. Үүнийг тодорхой харуулсан бадаг шүлэг бий:

Өөрийгөө энхрийлэх нь доройтол бүгдийн үндэс

Өрөөлийг хайрлах нь эрдэм бүгдийн үндэс,

Үлэмж ялгааг ухаарч таниад

Өөрөөрөө бусдыг солихуй дор адисла

Жаргалыг хүсэж, зовлонг хүсдэггүйгээрээ хүн төрөлхтөн бид бүгдээрээ адилхан юм. Өөрийгөө бодох бус өрөөл бусдын хувьд санаа сэтгэл тавьж байх нь бидний сэтгэлийн хүлээсийг тайлж оюун санааг чөлөөлөх нөлөөтэй байна. Бусдыг гэсэн сэтгэлийг үүсгэснээр бидний сэтгэл зүрхэнд илүү орон зай бий болно. Бид бас бусад голлох шашнуудын үзлийн үүднээс бүтээгч Эзэн бид бүгдийг адилхан бүтээсэн гэж бодож бусдын төлөө гэсэн сэтгэлийг дадуулах боломжтой. Сая миний дурьдсан нэг бадаг шүлэг нь энд бид бүгдийн ярилцсан сэдвүүдийн тойм утга мөн юм.”

Артур Брукс Дарамсалад бусад анд нөхөд, хамтран зүтгэгчдийн хамт Дээрхийн Гэгээнтэнтэй үр дүнтэй хоёр өдрийг өнгөрүүлээд маргааш буцах гэж байгаагаа дурьдаад дэлхий ертөнцийг илүү сайн сайхан болгохын тулд бидний зүгээс юу хийхийг Дээрхийн Гэгээнтэн хүсэж байгааг тодруулан асуув. 

“Бусад хүмүүст хүрч, тэднийг сурган боловсруулах хэрэгтэй байна. Зөвхөн өөрийгөө бодох нь маш явцуу сэтгэл, харин бусдыг гэсэн өргөн уужим сэтгэл нь зүрх сэтгэлд улам илүү амар амгалантай, эрх чөлөөтэй орон зайг бий болгодог. Хүн төрөлхтний түүхэн талаас нь авч үзсэн ч дэлхий дээрх олон асуудлууд хувиа хичээсэн сэтгэлээс л үүдэлтэй байсан шүү дээ. Бусдыг гэсэн зүрх сэтгэлээр энэ бүх асуудлуудыг давж туулж чадна.”

Харвардын их сургуулийн төлөөлөгчидтэй хийсэн ярилцлагын хоёр дахь өдрийн уулзалтын төгсгөлд оролцогчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай зургаа авахуулж байгаа нь. 2024.04.09. Гэрэл зургийг Вен Замлинг Норбу

“Бид хэтэрхий өөр дээрээ төвлөрснөөр бусад хүмүүсээс хөндийрөн холддог. Бусад хүмүүст анхаарал тавьж, тэднийг бидэнтэй, өөрсөдтэйгээ адил гэж харж ухаарах нь баримтлах ёстой гол арга зам юм. VIIIзууны Энэтхэгийн буддын эрдэмтэн Шантидэвагийн зааснаар:

Өөрийн жаргалыг бусдад өгч

Өрөөлийн зовлонг өөртөө үл авбаас 

Бурханы хутаг олохыг бүү хэл

Ертөнцөд ч жаргалыг амсах нь үгүй

“Надад та бүгдтэй ингэж уулзах боломж олдсонд би их баяртай байна. Энэ удаагийн бидний уулзалтын гол зорилго нь халуун дулаан сэтгэлийг хэрхэн төрүүлэхэд суралцах явдал байлаа. Энэ нь угтаа тийм ч хүнд хэцүү зүйл биш юм. Гол анхаарах зүйл бол илүү аз жаргалтай дэлхий ертөнцийг бүтээхэд хувь нэмрээ оруулдаг, аз жаргалтай, амгалантай хүн байх гэдгийг санах нь чухал юм шүү. Хүмүүсийг “бид” ба “тэд” гэж хардаг хандлагаа орхиж тэд үнэндээ бидэнтэй яг л адилхан гэдэг сэтгэлийг дадуулах хэрэгтэй.”

“Найман тэрбум хүн төрөлхтөн бид хамтран амьдарч бие биедээ аль чадахаараа тусладаг байх ёстой. Тиймээс энд, яг одоо аз жаргалтай байж бусад бүхий л хүмүүсийг өөрийн ахан дүүс гэж бодож санахыг хичээгээрэй.”

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт