Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат Оршил өргөв 2024 он 4 дүгээр сар 3

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала - Цаг агаар тогтуун сайхан энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бат оршил өргөх ёслолд оролцохоор Зүглаг Хан Дуганы зүг морилов. Өнөөдрийн Бат оршил өргөх ёслолыг Тоепа холбоо болон Энэтхэгийн Уттараканд, Кайлаш хайрхан болон Манасаровар нуур оршдог Непал улстай хил залгадаг Төвөдийн бүс нутгийн Пүран үндэстний төлөөлөл зохион байгуулсан юм. 

Зургийн тайлбар:  Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Зүглаг Хан дуганд залрах үеэр уламжлалт ёс заншилын дагуу хүндэтгэлтэйгээр угтан авч байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2024.04.03. Гэрэл зургийг Тэнзин Жампэл.

Уламжлалын дагуу Дээрхийн Гэгээнтэнд ‘Чэма Чанпү’ өргөн хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Дээрхийн Гэгээнтэн уламжлалт хувцасаар гоёсон дуучид, бүжигчидын дуу бүжгийн өргөлийг таалан хэсэг зуур саатаад цугласан олны зүг мэндчилсээр Зүглаг Хан дуганд залрав. 

Бат Оршил өргөх ёслолыг Лин ринбочэ тэргүүлж Бурхан Багшийн залбирал магтаалыг уншин эхлүүлэв. Дулшиг ринбочэгийн хойд дүр болон Сэра-Мэ хийдийн хамба лам, Намжал дацангийн ловон, Лосалин болон Таванг хийдийн хамба лам нар Лин ринбочэгийн баруун зүүн талд заларсан байлаа.  

Ингээд Цагаан Дарь Эх бурханы үүднээс Дээрхийн Гэгээнтэнд Бат оршил өргөх ёслол эхэллээ. Энэ бол Лин ринбочэ тэргүүтэй лам хуврагуудын долоо хоногийн турш үйлдсэн бэлтгэл бүтээлийн үр шим байлаа. Уг бэлтгэл номонд ‘Цогт дээдэс багшийн минь өлмийн лянхуа батжих болтугай’ хэмээх залбирал ерөөлийг олонтоо өргөх тэргүүтэй уншлага мөн багтсан байна. 

Лам хуврагууд залбирал ерөөл уншихтай зэрэгцэн Тоепа холбоо болон Пүран үндэстний төлөөлөлүүд нандин шүтээнүүд тэргүүтэй өргөлийн эд зүйлс барин урт цуваа үүсгэн зогсож эхлэв.   

Зургийн тайлбар: Зүглаг Хан дуганд явагдсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат оршил өргөх ёслолын үеэр Тоепа холбоо болон Пүран үндэстний төлөөлөлүүд өргөлийн эд зүйлс барин дуганы хашаанд урт цуваа үүсгэн зогссон байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2024.04.03. Гэрэл зургийг Тэнзин Жампэл.

Бат оршил өргөх ёслол үргэлжилэн Лин ринбочэ Дээрхийн Гэгээнтэнд даллагын сум өргөхөд Дээрхийн Гэгээнтэн болгоов. Цаашлаад таван өнгийн утас уясан очирыг өргөн барихад Дээрхийн Гэгээнтэн өөрийн зүрхэнд барихтай зэрэгцэн сунтагийн утсыг өнөөдрийн Бат оршил өргөх ёслолыг тэргүүлж буй лам хуврагуудад дамжуулсан ба энэ нь урт насны тарнийн хүчийг Дээрхийн Гэгээнтэнд өргөж буйн билэгдэл ажээ. 

Дээрхийн Гэгээнтний 1970 онд туурвисан Төвөдийг сахин хамгаалагч номын сахиусуудын магтаалыг уншлаа. Үүний дараа хамаг амьтны тус амгалангийн тулд өнө удаан залрахыг хүсэн Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөв. 

Лин ринбочэ суудлаасаа дахин босч Дээрхийн Гэгээнтэнд гурвантаа мөргөөд мандал өргөсөн бөгөөд үргэлжлүүлэн бурхан, судар, суврага, насны бумба, язгуурын таван бурхадын лагшин, зарлиг, таалалын шүтээн, насны рашаан, насны үрэл, хаан төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил зэргийг Дээрхийн Гэгээнтэнд өргөн барив.  

Зургийн тайлбар: Зүглаг Хан дуганд явагдсан Бат оршил өргөх ёслолын үеэр Лин ринбочэ бээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд өргөл өргөж байгаа нь.  Энэтхэг, ХП, Дарамсала. 2024.04.03. Гэрэл зургийг Тэнзин Жампэл

Өргөлийн эд зүйлс барьсан сүсэгтэн олны төлөөлөл сэнтийн урдуур өнгөрөхтэй зэрэгцэн урд эгнээнд заларсан лам хуврагууд болон өнөөдрийн Бат оршил өргөх ёслолыг зохион байгуулагчдын төлөөлөл Дээрхийн Гэгээнтнээс адис хүртэцгээсэн юм. Төгсгөлд нь цал буурал үстэй хөгшид Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэн өнгөрөв. 

Үүний дараа сүсэгтэн олны эмэгтэй төлөөлөл Дээрхийн Гэгээнтэнд дуун өргөл өргөсөн юм.

Зургийн тайлбар: Зүглаг Хан дуганд болсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Бат оршил өргөх ёслолын дүр байдал. Энэтхэг, ХП, Дарамсала. 2024.04.03. Гэрэл зургийг Тэнзин Жампэл.

Бат оршил өргөх ёслолын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэнд талархалын мандал өргөн ‘Шашин бадрахуйн ерөөл’, ‘Үнэний хүч’ болон ‘Самандабадрагын ерөөл’ тэргүүтнийг уншив. 

Дээрхийн Гэгээнтэн цугласан олонд хандан: 

“Өнөөдрийн Бат Оршил өргөх ёслол чин сүсэг, бат итгэлээр эхнээсээ адаг хүртлээ маш сайхан болж өндөрлөж байна. Амьтны тусыг үргэлжлүүлэн бүтээхийн тулд би 100 гаруй наслах болно.” 

“Энэ цагт бурханы шашин доройтож буй хэдий ч бурханы шашныг түгээн дэлгэрүүлэх маш олон зохилдох шалтгаан нөхцөл надад бүрдсэн билээ. Өнөөдөр бурханы шашин урд өмнө нь огт дэлгэрч байгаагүй нутаг орны хүмүүс, нэн ялангуяа шинжлэх ухааны эрдэмтэд бурханы шашны сэтгэл судлалыг ихэд сонирхон судалж байна.”

Зургийн тайлбар: Зүглаг Хан дуганд явагдсан Бат Оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олонд хандан айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2024.04.03. Гэрэл зургийг Тэнзин Жампэл.

“Шашин шүтдэг эс шүтдэг эсэхээс үл хамааран маш олон хүмүүс дэлхийн энх тайван бол бидний өөрсдийн дотоод сэтгэлийн амар амгалангаас эхлэлтэй гэдгийг ойлгосон байна. Энэ үүднээс би:

Эрдэнэт дээдийн ном дэлгэрээгүй газар, 

Дэлгэрсэн ч доройтсон нутагт 

Агуу их энэрэлээр амьтдын тус, 

Амгалангийн тулд улам дэлгэрэх болтугай 

хэмээн залбирдаг.

“Энэ дашрамд би та бүхнийг өндөр ёс суртахуунтай байж дотоод сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэн бусдын тусыг хичээхийг уриалж байна. Надад амьтны тусыг бүтээх дотоод, гадаад зохилдох нөхцөл бүрдсэний дээр дээдийн номыг хамгаалагч номын сахиусууд ч тусалсаар ирсэн билээ.”

“Миний хэлэхийг хүссэн зүйл минь энэ юм. Та бүхэнд баярлалаа.”

Дээрхийн Гэгээнтэн Зүглаг Хан дуганаас гарч гольфын тэргэндээ суун өргөөнийхөө зүг залрав. Энэ зуураа Дээрхийн Гэгээнтэн цугласан олны зүг инээмсэглэн мэндчилж байлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт