Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

33 дахь удаагийн Дүйнхорын вангийн сүүлийн өдөр 2014 он 7 дугаар сар 12

Түгээх

Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.12- Өнөөдөр 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн оргил үе байлаа. Вангийн бэлтгэл болгон үйлдэх зан үйлд 5 цагийн турш оролцож, дараа нь түргэн зуур үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн үд дундаас өмнө авшиг өгөхөд бэлэн боллоо. Тэрээр сэнтийдээ залрахын өмнө өргөн олон, лам нар, хүндэт зочидтой мэндчилэв.
Өнөөдөр болох сүүлчийн арга хэмжээний хүрээнд тэрээр 8 ван, дээд түвшний 2 ван хүртээх бөгөөд түүний тулд эхлээд саад тотгорыг арилгах үүднээс балин өргөсөн байна.
“Ван хүртээх үйл ажиллагаанд саад хийхийг хүсч байгаа нэгэн байвал одоо тайвнаар эндээс гарахыг хүсч байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

33 дахь удаагийн Дүйнхорын вангийн сүүлийн өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн сүүлийн арга хэмжээний үеэр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех. 2014.7.12.
Гэрэл зургийг Мауэль Бауэр“Сударт бичсэнчлэн, бид бүгд аз жаргалыг хүсдэг бөгөөд хэн ч энэ талаар маргах шаардлагагүй, эсвэл үүнд шалтаг тооцох хэрэггүй. Бид байгалиасаа аз жаргалыг хүсдэг, зүүдэндээ хүртэл жаргалтай байхыг боддог. Гэхдээ бид түр зуурын хийгээд урт удаан хугацааны аз жаргалыг ялгадаг байх шаардлагатай.”

Амьтад хүртэл хэдэн мянган жилийн турш амжилттай хийсээр, үржсээр ирэхдээ хоромхон зуурын жаргалыг амсдаг гэдгийг Дарвины онол тодорхой болгосон. Тэд бие махбодийн жаргалыг эрэлхийлдэг, амсдаг. Харин хүмүүсийн зорилго нь зовлонгоос ангижирч, мөнхийн аз жаргалыг олоход оршдог. Христийн болон бусад шашныхан “Бүтээгч Эзэн”-д аврал одуулдаг бол бүтээгчийг шүтдэггүй буддистууд учир шалтгаан, үр дагаварт итгэдэг. Бид илүү дээд төрөл хийгээд эцэстээ гэгээрэлд хүрэхийг эрмэлздэг. Энэ төрөлдөө хүртэл амьдралаа утга учиртай болгохын тухайд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Дээд мэдлэгийн хамгийн дээд түвшинд хэрхэн хүрэх талаар буддистууд сурдаг.

“Аз жаргалын нэг эх сурвалж нь “санга” буюу хувраг нарын дундах эв зохицол юм. “Санга” нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрддэг. Бидний дунд пали уламжлалыг дэмждэг нэг хэсэг байхад санскрит уламжлалыг дагадаг нөгөө нэг хэсэг буй. Дээхэн үед бид хоорондоо харилцахад хүндрэлтэй байсан бол одоо харилцаа холбоо хөгжсөн учраас өөр хоорондын зайг даван туулахад хялбар болжээ. Тиймээс бид нөхөрсөг, чин сэтгэлийн харилцаа тогтоох нь маш чухал. Түүхийн туршид пали болон санскрит уламжлалынхан бие биенээсээ жийрхэж ирсэн ч, одоо энэ бүхнийг ардаа орхих цаг болсон” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

“Төвдийн буддизм бол судрын болон тарнийн ёсыг нэгтгэсэн уламжлал ч, бид хэн нэгнийг ялгаварчлах, нэг талыг барихаас сэргийлэх ёстой. Огт өөр нөхцөлд би Таванг болон Аруначал Прадешийн лам нарт улс төрийн асуудлаар хэт нэг талыг барих, эсвэл өөр нэг талыг ялгаварлан үзэхээс зайлсхийхийг сануулж байсан. Жишээ нь сонгуулийн үед аль нэг намын сурталчилгаанд оролцохгүй байхыг би тэдэнд зөвлөсөн. Тэд төвийг сахьсан, шударга байх ёстой. Мөн өөрсдийн харьяалагддаг уламжлалтай зууралддаг лам нар, тэдний ивээн тэтгэгчид байдаг. Хэрвээ бид өөр хоорондынхоо эв зохицлыг бэхжүүлэхийг хүсвэл эхний ээлжинд Бурхан Багшийн шавь гэдгээрээ өөрсдийнхөө тухай бодох нь зүйтэй.“

“Би лам нарт сурч мэдэхийг, эхний ээлжинд буддын сонгодог зохиолуудыг судлахыг он удаан жилийн турш уриалж байна. Сүм хийдүүд, эмэгтэйчүүдийн сүмүүдэд энэ бүхнийг хэрэгжүүлэх явдлыг би дэмжиж, урам зориг өгдөг. Шашны зан үйлийг давтан үйлдэх нь хангалттай биш. Суралцах нь чухал ач холбогдолтой. Саяхан би Ликир хийдэд Билиг бармидын сургаалийн талаар зохиогдсон мэтгэлцээн болон сургалт семинарыг өөрийн биеэр харсан бөгөөд энэ нь маш сайн үлгэр дууриал болсон гэж би бодож байна. Эндхийн сүм хийдүүд Энэтхэгт дахин сэргээгдэн босч байгаа томоохон хийдүүдэд нэгдэн ороход нь лам нараа дэмжих ёстой.”

33 дахь удаагийн Дүйнхорын вангийн сүүлийн өдөр


33 дахь удаагийн Дүйнхорын вангийн үеэр Дээрхийн Гэгээнтний
айлдварыг иргэд сонсч байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак,
Лех. 2014.7.12. Гэрэл зургийг Мауэль Бауэр“Энд өнөөдөр Гандан Ширээт ринбучи, Шарба Цорж болон олон гэвш ринбучи нар байгаа тул би тэдний өмнө үүнийг хэлэхийг хүсч байна. Энд, Даш Лхүнбо болон Брайбун хийдүүдэд сонгодог эх зохиолуудыг судалдаг. Энэ бүхнийг хийж байгаа нь сайн хэрэг боловч, бүх зүйл хэвийн хэмээн бодож болохгүй. Одоо ч, цаашид ч бид нягталж шалгаж байх шаардлагатай. Багш нар цаашид юу хийх шаардлагатай талаар хамтдаа хэлэлцэж байх хэрэгтэй. 55 жилийн өмнө бид Бакса Дуарт суурин барьсан, тэр үед бий болгосон хэм хэмжээ хэвээр байгаа эсэхийг бид нягтлах ёстой.”

Орчин үеийн дэлхий дахины самуун зугаа цэнгэлийн талаар Дээрхийн Гэгэнэтэн дурдаад, үүнд дарагдахаас лам нарыг хамгаалах шаардлагын талаар өгүүлэв. Гурван дадлыг ном ёсоор мөрдөж буй эсэхийг харах шаардлагатай хэмээн тэр хэллээ. Хэм хэмжээ алдагдахыг хэт оройттол нь үл анзаарах, эсвэл арга хэмжээ үл авахын аюулыг тэрээр сануулан хэлэв. Төвдийн сүм хийд Хятадын коммунист намын хяналтан дор байгаа учраас эрх чөлөөт оронд байгаа хүмүүсийн хувьд эдэлж буй эрх чөлөөнийхөө давуу талыг ашиглах нь туйлын чухал ач холбогдолтой гэдгийг тэрээр тэмдэглэн хэлэв.

Гандан Ширээт ринбучи төвд хэлний талаар урьд нь яриа хийж байсныг дурдаад, төвд хэлэнд үнэнч гэдгээр зүгээр нэг сурахыг дэмжихгүй гэдгээ Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Харин түүний хүсэл нь Наландагийн өргөн уламжлал төвд хэлээр дамжин зохих түвшинд уламжлагдаасай гэсэн хүсэл ажээ. Энэ нь мөн Монгол болон ОХУ-ын монгол үндэснүүдэд нөлөөлнө. Түүнийг залуудаа Төвдөд сурч байхад түүний үе тэнгийнхэн дотор хэдэн зуун монгол эрдэмтэд байсныг тэрээр дурсан ярилаа. 1979 онд анх Монголд түүнийг очиход тэрээр монголчуудтай яриа хэлээр ойлголцох боломжгүй байсан ч, бичгээр ойлголцож байсан ажээ. Төвдөд хүртэл янз бүрийн аялга байдаг ч, бичгийн хэл нийтлэг байдаг.

“Төвд хэлийг олон нийтэд сурталчлахын тулд намайг улс төрийн байр суурь эзэлсэн хэмээн зарим хүмүүс үздэг ч, миний хэлэхийг хүсээд байгаа зүйл бол өнөөдөр та бүхэн Ганжуур Данжуурыг ойлгохыг хүсч байгаа бол төвд хэлийг сурах ёстой. Өнөөдөр энд маш олон хүн хуран цугласан боломжийг ашиглан та бүхэнтэй санал бодлоо хуваалцах гэсэн билээ.”

Цааш нь Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,

“Одоо би ван өгөх арга хэмжээг эхлэх гэж байна. Тарни бүрийг тайлбарлах боломжгүй учраас ван хүртэх мөч ирсэн тул бид пуужин шиг хурдлах болно” хэмээн наргиа болголоо.

33 дахь удаагийн Дүйнхорын вангийн сүүлийн өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын ванг
хүртээж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех. 2014.7.12.
Гэрэл зургийг Мауэль БауэрБурхан Багш хэдийд анх Дүйнхорын ван хүртээсэн талаар янз бүрийн үзэл бодол байдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Бүдон Ринчин Дүв хэлэхдээ, Бурхан Багш гэгээрснээсээ хойш 12 сарын дараа айлдсан гэдэг. Дүйнхорын агуу эрдэмтэд болох Тагсан Лозава болон Хайдүв Норсан Жамц нар Бурхан Багш таалал төгсөхийнхөө өмнөх жил ван тавьсан гэдэг.

Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн,

“Эхний үе шат болгож бид 7 авшиг, төгсгөлийн шат болгон 4 авшиг авлаа. Өөрөөр хэлбэл, Дүйнхорын 11 авшигаа авч дууссан бөгөөд одоо дөнгөж 15 цаг болж байна, муугүй ажил хийлээ. Дүйхорын 6 хэсэг Гүрү Иогаг өчигдөр би өгсөн” хэмээн хэлэв.

“Тарнийн ёсны гол анхаарах зүйл бол үе шатыг дуусгах явдал боловч, бид бодийн сэтгэлийг үүсгэх хийгээд хоосон чанарыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Дээд үе шатыг ухамсарлахын тулд бат бэх суурьтай байх ёстой. ”

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Цагаан Дарь эхийн насны авшиг өгч, насны өргөл барина.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт