Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Сайн үйлийн хүч хийгээд бясалгалын зэрэг дараалал 2015 он 7 дугаар сар 10

Түгээх

АНУ, Нью-Йорк хот. 2015 оны 7 дугаар сарын 9. Дээрхийн гэгээн Далай лам Лос Анжелес хотоос удаан саатсан нислэгийн эцэст өчигдөр Нью-Йорк хотод хүрэлцэн ирлээ. Сайн амарч сэргэсэн Дээрхийн гэгээний нэгэн чухал уулзалт нь хуучны анд Дан Гоулман, гэргий Тара нартай хийсэн энэ өглөөний уулзалт байв. Тэд Дээрхийн гэгээний 80 насны ойд зориулан дөнгөж саяхан хэвлэлтээс гарсан Гоулманы шинэ ном “A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World” бүтээлийг өргөн барихаар иржээ. Энэхүү ном нь Дээрхийн гэгээний үзэл санаа, илүү сайхан ирээдүйг бүтээх урт хугацааны хэтийн төлөвийг дэлгэн харуулсан аж. Энэ бол хүмүүс хаана ч бай, юу ч хийсэн бай хүн төрөлхтний нийтлэг чанар дээрээ үндэслэн өөрийн амьдралд хэрэгжүүлж болох алсын хараа билээ.

Гоулман номынхоо дээжээс Дээрхийн гэгээнд өргөн барихдаа "Энэ бол таны үзэл санаа. Номыг хэдийн уншсан зарим хүн энэрэл нигүүлсэл ийм хүчтэй байж болдгийг мэдээд гайхаж буйгаа илэрхийлсэн шүү" хэмээв.

Дан болон Тара Гоулман нар 2015 оны 7-р сарын 9-нд Нью-Йорк хотноо болсон уулзалтын үеэр өөрсдийн шинээр гаргасан 'Сайн үйлсийн хүч' (A Force for Good) номын дагалдах вэбсайтыг Дээрхийн гэгээн Далай ламд танилцуулж буй. Зургийг: Жереми Рассел//ДГДЛ-ын ажлын алба

Дээрхийн гэгээн хариу талархал илэрхийлээд, саяхан Чарлестон хотын сүмд гарсан зэвсэгт халдлагыг дурдан, зөвхөн залбирах эсвэл шүүмжлэх нь хангалтгүйг онцлов.

"Бид дотоод амар амгаланг авчрах шинэ аргыг олох хэрэгтэй. Би бээр үүнийг байнга хэлдэг. Америк улс чөлөөт ертөнцийн удирдагч, технологийн шинэчлэгч байдаг шиг одоо боловсрол, дотоод үнэт зүйлсийг төлөвшүүлэх тал дээр манлайлах хэрэгтэй байна".

Үүний дараа Тара Гоулман "Сайн үйлийн хүч" номын цахим хуудсыг http://www.joinaforce4good.org/ Дээрхийн гэгээнд танилцуулав. Энэхүү цахим хуудсанд номд багтсан бүх зүйл байгаагаас гадна хүмүүс өөрсдийн түүх, энэрэнгүй үйлсээ хуваалцах боломжтой аж. Нүүр хуудсанд "Бидний дэлхийг гэрэлтүүлэх үйлд туслаарай. Нэг удаа - нэг сайн үйл" хэмээн бичжээ. Дээрхийн гэгээн ихэд баярлаж байсан бөгөөд дэлхийн энэ зургаас цацрах гэрлийн туяаг Жанрайсиг бурхны мянган мутар, мянган мэлмийтэй зүйрлэн инээв. Тэрбээр цахим хуудсын хөгжүүлэлтийн баг хамт олонтой уулзахдаа "Мөнгөний төлөө бус, бид, тэд гэсэн ялгал үгүйгээр энэрэл нигүүлсэл бол амар амгалангийн үндэс учраас та бүхнийг энд ажиллаж байгаад ихэд талархаж байна" хэмээв.

Жавитс төвд Хойд Америк дахь төвөд үндэстний 14,000 гаруй гишүүн Дээрхийн гэгээнийг угтан авлаа. Тайзны нэг талд хамба лам нар, лам хуврагууд, нөгөө талд Сикьёнг Лувсан Сэнгэ, дарга Пэнпа Цэринг, Кашагийн бүх үеийн гишүүд суудлаа эзэлжээ. Тайзнаа Бурхан багш, Наландагийн 17 бандида, Цагаан дарь эх, Мянган мутарт Жанрайсиг бурхны үлэмж танкаг залсан байв.

2015 оны 7-р сарын 9-нд АНУ-ын Нью-Йорк хотын Жавитс төвд Дээрхийн гэгээн Далай лам тайзнаа залран ирж, түүний сургаалд хүрэлцэн ирсэн 14,000 гаруй сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлэн гар даллаж буй. Зургийг:Тензин Чоежор/ДГДЛ-ын ажлын алба

Дээрхийн гэгээн "Намайг энэхүү “Бясалгалын зэрэг дараалал” (Stages of Meditation) номыг заахыг хүссэн билээ. Гэвч би бээр бурхны шашныг суурь болгон танилцуулж эхлэх дуртай. Төвөдөд бурхны шашин цэцэглэн хөгжсөн гэж хэлж болох ч түүний тухай олон нийтийн ойлголт тийм ч их биш байв. Хэрэв та бүхэн ойлгосон бол практик үйл хэрэг ихэд хялбар. Энэ өдөр бурхны шашинтан бус эрдэмтэд хүртэл шүтэн барилдлага тэргүүт тайлбаруудыг сонирхож буй нь бодит байдлыг ойлгоход машид тустай юм.

Энэхүү “Бясалгалын зэрэг дараалал”-ын дунд ботийг VIII зуунд Шантаракшита богдын заавраар Төвөдөд ирсэн Камалашила туурвисан юм. Тэр үед Самье хийдийн янз бүрийн салбар дунд эрдэм судалж суралцах нь оюун санааны ахиц дэвшилд чухал бус хэмээн үздэг хятадын бясалгалын багш нар байв. Камалашила тэдэнтэй мэтгэлцэж, тэр ярианы агуулгыг Тисрон Дэвзэн хааны тушаалаар тэмдэглэн үлдээжээ. Энэнхүү судар нь “Амарлин оршихуй”, “Үлэмж үзэхүй” бясалгалын дэлгэрэнгүй тайлбар болох цогц сургаал “Бясалгалын зэрэг дараалал”-ын үндэс болсон билээ" хэмээн айлдлаа.

Хуралдаан пали хэл дээрх "Мангала Сутта"-г уншсанаар эхэлж, дараа нь Билгүүн төгсөхийн зүрхэн судрыг санскрит, хятад, төвөд хэлээр уншив.

Дээрхийн гэгээн Бурхан багш эгэл хүн, ханхүүгийн дүрээр энэ ертөнцөд заларч төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн зовлонг биеэр үзэн мэдэрсний үндсэн дээр гэр орноо орхин, даяанчийн амьдралыг сонгосныг ийн тайлбарлалаа. Тэрбээр 600 жилийн түүхтэй хатуу дэглэмт бясалгал хийж, тухайн үеийн төвлөрлийн бясалгалын хэлбэрүүдийг судалсан боловч эдгээр нь дангаараа эрх чөлөөнд үл хүргэнэ гэж дүгнэсэн юм.


2015 оны 7-р сарын 9-нд Нью-Йорк хотын Жавитс төвд болсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын сургаалын тайзны дүр зураг. Зургийг: Соном Зоксанг

Махаяана буюу Их хөлгөний ёсоор Бурхан багш Номын хүрдийг гурван удаа эргүүлжээ. Эхнийх нь бурхны шашны бүх уламжлалд нийтлэг байдаг хутагтын дөрвөн үнэний тухай байв. Хоёр дахь нь Билгүүн барамидын сургаал, гурав дахь нь сэтгэлийн мөн чанар, бурханлаг чанарын тайлбарыг багтаасан байдаг.

Дээрхийн гэгээн "Бясалгалын зэрэг дараалал" номын аман дамжлагыг Сакъя Кхенпо Санжай Тэнзинээс хүртсэнээ дурсав. Харин Сакъя Кхенпо Санжай Тэнзин Кхамын нэгэн хүнээс аман дамжлагыг хүртсэн ч тэр хүн хэнээс хүртсэнийг мэдээгүй аж. Харин энэ судар бол Цастын орны гурван номын хааны хоёр дахь хаан болох Тисрон Дэвзэн хааны хүсэлтээр Төвөдөд бичигдсэн анхны бурхны шашны судрын нэг гэдэг нь тодорхой бөгөөд зохиогч нь Нагаржунагийн шавь Камалашила билээ. Бясалгал гэдэг нь бурхны шашны болоод бурхны шашны бус уламжлалуудын дунд ч нийтлэг байдаг бөгөөд энэ тохиолдолд зам мөрийг өөртөө дасгах (ижилсүүлэх) идэвхтэй утгаар ашиглагдаж буй гэдгийг Дээрхийн гэгээн тэмдэглэв.

Дээрхийн гэгээн айлдвараа эхлэхдээ “Маани тарни дахин дахин унших нь хангалтгүй. Бид гэгээрэлд хүрэх шалтгаан хийгээд нөхцөлүүдийг сайтар ойлгох хэрэгтэй. Үүний тул юун түрүүнд агуу их энэрэл нигүүлслээс ундран гарах бодь сэтгэлийг (гэгээрэлд тэмүүлэх сэтгэл) өөртөө төрүүлж, хөгжүүлэх учиртай билээ. Юмс үзэгдлийн хоосон чанарыг танин мэдсэнээр бүх муу сэтгэл (нисванис)-ийн үндэс болсон “юм үнэнээр оршдог гэж үзэх” буруу үзлийг арилгах шаардлагатай. Хэрэв бурхан болох нь шалтгаан нөхцөлөөс хамаардаггүй байсан бол хүн бүр бурхан болох байлаа. Гэвч энэ нь шалтгаан нөхцөлөөс хамаардаг тул хүрэхэд үнэхээрийн бэрх байдаг юм" хэмээн айлдлаа.

Дээрхийн гэгээн үдийн зоогийн дараа үзэгчдийн асуултад хариулахыг санал болгосон ч асуулт байсангүй. Тэрбээр номын айлдвараа үргэлжлүүлэн, гэгээрэлд хүрэх шалтгаан, нөхцөлийн талаар ярив. Камалашила богд эдгээр шалтгааныг тайлбарлахыг зорьсон ч өөрийгөө сохор хүнтэй зүйрлэн, үүнийг тайлбарлахдаа зөвхөн Бурхан багшийн айлдварыг эш үндэс болгохоо илэрхийлэв.


2015 оны 7-р сарын 9-нд АНУ-ын Нью-Йорк хотын Жавитс төвд болсон Дээрхийн гэгээн Далай ламын номын сургаалд хүрэлцэн ирсэн 14,000 гаруй сүсэгтэн олны төлөөлөл. Зургийг: Соном Зоксанг

Дээрхийн гэгээн юмс үзэгдэл бүхэн гурван талтай болохыг дурдаад, “Илэрхий, далд болоод бүрэн далд. Шинжлэх ухаан нь мэдрэхүйгээр хүртэж болох "илэрхий" зүйлстэй голчлон харьцдаг. Багахан далд үзэгдлийг учир шалтгааны үндсэнд гаргалгаа хийж, ойлгож болох бол машид далд үзэгдлийг гэрчлэл (баримт)-ийн үндсэн дээр ойлгож болно. Хүнтэй уулзаж, сонсож, яриаг нь үнэлэх нь "илэрхий" үзэгдлийг ойлгох тод жишээ билээ. Тэдний дохио зангаа, биеийн хэлийг уншсанаар хэлж буй зүйлийнх нь талаар илүү ихийг мэдэж болно. Гэсэн хэдий ч тэдний бодол санааны хурд эсхүл хэрхэн ажиллаж байгааг нь ойлгохын тулд бид тэдний гэрчлэл (өөрийнх нь хэлсэн зүйл)-д найдах хэрэгтэй болдог. Энэ тохиолдолд гэрчлэлийн эх сурвалжийг магадлах нь онцгой ач холбогдолтой болох билээ” хэмээн айлдсан юм.

Дээрхийн гэгээн бичвэрийг эрчтэй уншиж, сэтгэлийг дасгалжуулах, энэрэл нигүүлсэл, тэгш сэтгэлийг төлөвшүүлэх, зовлонгийн мөн чанарыг тодорхойлох талаар хөндөв. Амарлин оршихуй болоод үлэмж үзэхүйн тухай тайлбарын дараа мэргэн ухааны тухай товч тайлбарыг хийж, энэ өдрийн айлдвар сургаал өндөрлөлөө. Тэрбээр маргааш өглөө эрт Насан бүтээлийн (Цеван) бэлтгэлээр айлдвараа эхлэх аж. Үүний өмнө тэрбээр судрыг уншиж дуусгах бөгөөд авшиг хайрласны дараа Хойд Америкийн төвөдүүдийн холбоо, Хималайн бурхны шашинтнууд, Монгол, Оросын нийгэмлэгүүд Дээрхийн гэгээнд бат оршил өргөх ёслолыг зохион байгуулах юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт