Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Бостон хотноо төвөд үндэстэн 2000 хүнд хандан үг хэллээ 2017 он 6 дугаар сар 25

Түгээх

АНУ-ын Массачусеттс мужийн Бостон хот – Нарлаг, сэрүүхэн агаартай өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам хотоос болон зүүн эргийн газруудаас цугласан 2000 Төвөд хүнд хандан үг хэлэхээр Бостон хотоор машинаар давхиж ирлээ. Тайзны ард тэрээр өндөр настан болон бие султай хүмүүстэй уулзаж, тэднийг адислав.

Зураг: 2017 оны 6-р сарын 25-ны өдөр АНУ-ын Массачусеттс мужийн Бостон хотод Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн нийгэмлэгийнхэнтэй уулзахын өмнө нэгэн настай Төвөд хүнийг адислаж байгаа нь. Гэрэл зургийг Жереми Расселл / ДЛО

Массачусеттс мужийн захирагчийн төлөөлөгч хүндэтгэлийн үг хэлж, Бостон хотын засаг даргын төлөөлөгч бэлэг барьж, Бостон хотын Төвөдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч илтгэл тавьснаар уулзалт эхэллээ. Дээрхийн гэгээн үгээ эхлэхдээ:

"Би энд Ричи Дэвидсонтой уулзахаар ирсэн далимаар та бүхэнтэй уулзах боломж гарлаа. Хаа сайгүй тархан суурьшсан төвөдүүдийн нэгэн адил та бүхэн Төвөдийн амин сүнсийг хадгалж явна. Бид 58 жил цөллөгт амьдарч байна. Энэтхэгт манай Төвөдийн төв захиргаа бий. Гол гол хийдүүд дахин байгуулагдаж, цэцэглэн хөгжиж байна. Цөллөгт байгаа төвөдүүд бид нар дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан хэдий ч байгаа газар бүртээ өөрсдийн онцлог, уламжлалыг хадгалахын тулд, энд байгаа та бүхний адилаар орон нутгийн нийгэмлэгүүдийг байгуулдаг. Төвөдөөс гарч эрх чөлөөт орнуудад амьдарч буй бид өөрсдийн урам зоригийг хадгалж, Төвөдөд гайхалтай тууштай хэвээр үлдсэн ахан дүүстээ урам зориг өгөх үүрэгтэй.

"Төвөд хэлээр боловсрол эзэмших эрх хязгаарлагдсан хэдий ч тэдний сэтгэл санаа хүчтэй хэвээр байна. Гэхдээ тэд маань хүссэнээ хийх эрх чөлөөгүй байна. Төвөдүүд өөрсдийн шашин, соёл, уламжлалдаа үнэнч байсныг сэжиглэн, салан тусгаарлагч гэж нэрлэдэг бол харин хятадуудыг шашин, соёл, уламжлалдаа үнэнч байсных нь төлөө магтаж буй нь ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг юм. Эрх тэгш хандах хэрэгтэй байна.

Зураг: 2017 оны 6-р сарын 25-ны өдөр АНУ-ын Массачусеттс мужийн Бостон хотод Дээрхийн гэгээн Далай ламын ойлдварыг сонсохоор цугларсан 2000 гаруй Төвөд хүмүүст гараа даллан мэндчилж буй нь. Гэрэл зургийг Жереми Расселл / Дээрхийн гэгээний алба

"Түүхэндээ Төвөд нь 7, 8, 9-р зуунд тусгаар тогтносон, эрх чөлөөт орон байсан бөгөөд үүний дараа бутарсан / задарсан тэр цагаас хойш биднийг нэгтгэж ирсэн зүйл бол бидний шашин шүтлэг, хэл, соёл юм. Өнөөдөр гурван аймгийн Төвөдүүд нэгдмэл байх нь маш чухал. БНХАУ-ын харъяанд байгаа ч бид өөрсдийн хэл, соёл, уламжлалаа хэвээр хадгалж үлдэхийн тулд жинхэнэ автономит буюу Өөртөө засах эрхийг хүсэж байна."

1959 онд дүрвэн гарсан Төвөдүүдэд чухам юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй байсан талаар Дээрхийн гэгээн эргэн санууллаа. Амьд үлдэх арга замыг олох нь л нэн тэргүүний зорилт байсан бөгөөд Энэтхэгийн засгийн газар өгөөмөр хандаж тусалсан билээ.

"Нэг хэсэг Төвөдийн буддизмыг жинхэнэ Буддын шашны уламжлал биш мэтээр буюу ердөө л Ламаизм хэмээн үл тоомсорлож байсан үе бий. Цөллөгт ирснээс хойш бид үүнийг үнэндээ, Буддизмын ариун бөгөөд бүрэн хэлбэр болохыг харуулж чадсан. Цогт Наландрын хийдээс бидэнд уламжлагдан ирсэн энэ уламжлал нь гүн гүнзгий гүн ухаан, логик, мөн оюун ухаан, сэтгэлийн үйлийн талаарх баялаг ойлголтыг агуулдаг. Үүнийг бид 1000 гаруй жилийн турш хэвээр нь хадгалж ирсэн бөгөөд одоо үүнээс суралцан хүн төрөлхтний сайн сайхны төлөө эерэг хувь нэмэр оруулах боломжтой болсон." хэмээн Дээрхийн гэгээн айлдав.

Зураг: 2017 оны 6-р сарын 25-ны өдөр АНУ-ын Массачусеттс мужийн Бостон хотод Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн нийгэмлэгийнхэнд хандаж үг хэлэхийг сонсож буй үзэгчид. Гэрэл зургийг Жереми Расселл / Дээрхийн гэгээний алба

"Сүүлийн үед би Энэтхэгт хүмүүсийг зөвхөн итгэл сүсэгт найдах бус харин нарийн судалж, баттай ойлголттой болохыг уриалж байна. Ладакаас Аруначал Прадеш хүртэлх сүм хийдүүдэд олон хүн Бурханы номонд хичээн суралцаж байна. Энэ үндсэн дээр Буддизм ирэх зуунуудад ч оршин тогтнох нь дамжиггүй. Хятад улс түүхэндээ бидний адил Наландрын уламжлалыг дагасан Буддын шашинтай орон байсан. Хятадуудад харин бидний хадгалж авч үлдсэн учир шалтгааны ухаан, танин мэдэхүйн эш онол болон түүнийг нарийн судлах тохирсон арга зам/оюун дутагдсан юм.“

"7-р зуунд Тонми Самбхота Төвөд үсгийг зохиосон буюу Энэтхэгийн цагаан толгойг загвар болгон одоо байгааг нь сайжруулсан. 8-р зуунд Трисонг Дэцэн Хятад руу бус, Энэтхэг рүү хандаж Шантаракшитаг Төвөдөд урьсан. Тэрээр өөрийн шавь Камалашилатай хамтран учир шалтгааны ухаан, оюун судлахуйг нэвтрүүлэхийн чухал ач холбогдлыг бүр анхнаас нь тогтоосон. Үүний ачаар бид сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд орчин үеийн эрдэмтэдтэй үр дүнтэй яриа өрнүүлж чадлаа. Оюун ухаан нь тархины үйл ажиллагаанаас өөр зүйл биш гэсэн эргэлзээ нь мэдрэлийн уян хатан чанарыг хүлээн зөвшөөрөх, оюун ухааныг хөгжүүлснээр тархийг өөрчилж болно гэх ойлголтыг төрүүлсэн."

"Бидэнд уламжлагдан ирсэн энэхүү Наландрын уламжлалыг бид урьдын уламжлалаа дагаад зүгээр нэг үнэнчээр хадгалах бус харин хүн төрөлхтөнд туслахын үүднээс сахин хамгаалах үүрэгтэй. Мөн бидний залуу үе төвөд хэлийг эзэмшиж, энэ их нандин өв уламжлалаас суралцах хэрэгтэй."

Зураг: 2017 оны 6-р сарын 25-ны өдөр АНУ-ын Массачусеттс мужийн Бостон хотод Төвөдийн нийгэмлэгийнхэнтэй уулзах үеэр Дээрхийн гэгээн Далай лам. Гэрэл зургийг Жереми Расселл / Дээрхийн гэгээний алба

Дээрхийн гэгээн яриагаа бурхан, ном, хуврагын чуулганд гурван удаа аврал одуулаад бодь сэтгэлийг үүсгэхийг сонсогчдод удирдан зааварчилснаар төгсгөв.

Бурхан, ном хийгээд хуврагын чуулганд

Бодийн хутгийг олох хүртэл би бээр итгэмой.

Миний өглөг тэргүүтэй эдгээрээр

Амьтны тусын тулд бурхан бүтэх болтугай.

Үүний дараа тэрээр Бурхан багшийн зүрхэн тарни, Жанрайсиг, Манзушир, Аръяа Тара, Хаянхярваа болон бусад бурхдын тарнийн иш лүн өгч, цугласан хүмүүст амьдралаа утга учиртай болгохыг уриалав.

2015 онд түүний эмч нар түрүү булчирхайн хорт хавдрын шинж тэмдэг илрүүлж, өнгөрсөн жил мэс засал хийхийн оронд туяа эмчилгээ хийхээр шийдсэн тухай Дээрхийн гэгээн дурдаад, энэ жил Майо эмнэлэгт хийлгэсэн сүүлийн үзлэгээр хавдрын бүх ул мөр арилсан нь тогтоогджээ. Тэрээр бие махбодийн хувьд эрүүл, сэтгэл санааны хувьд сэргэг, сайн унтаж амардаг хэмээн мэдэгдэв.

Үдийн хоолны дараа Дээрхийн гэгээн хуучны анд, сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлалын профессор Ричи Дэвидсон болон бизнесийн удирдагчидтай уулзаж, хүний сайн сайхны талаар ярилцжээ. Тэрбээр хүний амьдрал бусдад анхаарал халамж тавих мэдрэмжээс хамаардаг тул зөөлөн дулаан сэтгэлтэй байх нь хүний уг мөн чанар болохыг тэдэнд тайлбарлав. Харин өнөөдөр хүний сайн сайхны тухай судлах зайлшгүй шалтгаан нь бидний уур хилэн, хувиа хичээх үзэл, бие биенээ үл тэвчих зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөөс үүдсэн олон асуудалтай тулгарч байгаатай холбоотой юм.

"Бид бүгд цаанаасаа энэрэнгүй сэтгэлийн үртэй төрсөн, гэхдээ бид үүнийг оюун ухаанаар тэтгэх ёстой. Хэрэв бид хандлага, ойлголтоо өөрчлөхгүй бол энэ зуун өмнөх зууны адилаар айлган сүрдүүлэлт, хүчирхийлэл, цус урсгасан байдлаар л дуусах болно. Хэн ч үүнийг хүсэхгүй нь мэдээж.

"Зөв, сайн гэж бодоод хийх ёстой зүйл байвал хий. Хэрэв та үнэхээр бүтэлгүйтвэл харамсах шалтгаан гарахгүй. Та дахин оролдож болно. Оролдож ч үзээгүй байж үхчихвэл өөртөө сэтгэл дундуур үлдэж, харамсал тээн үхнэ гэсэн үг. Илүү сайн сайхан ертөнцийг бүтээхэд бид бүгд хувь нэмрээ оруулах боломжтой бөгөөд үүнийг алсын хараатай шийдэх нь зүйтэй. Маш олон хүн хүн төрөлхтний сайн сайхны талаар сонирхож эхэлж байгаад би урамтай байна. Энэ бол гарцаагүй итгэл найдварын шинж тэмдэг юм."

Маргааш өглөө эрт Дээрхийн гэгээн Энэтхэг рүү буцахаар Бостоноос Франкфурт руу ниснэ.

Орчуулсан Б.Болормаа


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт