Өнөөдөр би БНХАУ дотор ба гадна амьдран суугаа бүх хятад ахан дүүст, ялангуяа Бурханы шашны шүтлэгтнүүдэд хандан хувийн зүгээс уриалга гаргаж байна. Би үүнийг Бурханы шашны хуврал, Бурхан Будда багшийн шавь хүний хувьд уриалж байна. Би Хятадын ард түмэнд хандан уриалга хэдийнээ гаргасан. Сүсэгтэн ахан дүүс та бүхэнд би яаралтай хүмүүнлэгийн асуудлаар уриалж байна.
Хятад, Төвдийн ард түмэн Бурханы шашны Их хөлгөний чуг урсгалыг шитдэг уламжлалтай. Бид Энэрэхүйн бурхныг шүтэж залбирдаг билээ.










