Итали улс, Милан хот. Энэ өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам эртлэн босож, Жанрайсиг бурхны адис хүртээх ёслолд оролцохоор зочид буудлаасаа гарлаа. Түүнийг очих үед 10,000 суудалтай ордон дүүрч, олон мянган сүсэгтэн хуран цугласан байв.
![]() |
| Далай лам Жанрайсиг бурхны адис хүртээж буй нь... Итали, Милан хот. 2012 оны 6 сарын 28. Зургийг Тэнзин Чойжор /OHHDL. |
Далай лам ёслолыг эхлүүлэн, айлдвартаа бурханы шашинд тарнийн аймгийн номын дөрвөн зам байдгийг тайлбарлан, өнөөдрийн Жанрайсиг бурхны адис хүртээх ёслол нь Үйлийн тарнийн аймгийн номын ёсонд хамаардаг болохыг танилцууллаа.
“Энэ дөрвөн замын тарнийн аймгийн номын ёсонд бурханлаг дүрийг сэтгэн дүрслэх, маани унших тэргүүт олон дадал багтдаг бөгөөд “Үйлийн тарнийн аймгийн номын ёс” нь төвлөрөл, гүн ухааны бясалгалыг хослуулсан онцгой арга болох аж.
Тарнийн аймгийн номын ёсыг заримдаа “Нууц тарнийн ёс” хэмээн нэрийдэх ба “нууц” нь бодь сэтгэлийг төрүүлсэн хүмүүст зохилтой бол, “тарни” нь “ухааныг хамгаалагч” гэсэн утгатай билээ” хэмээн айлдаад, ёслолыг цааш үргэлжлүүллээ.
“Бид бүгдэд бурхан болох чадамж, гэгээрэх боломж буй. Өөрийгөө бурханлаг дүрээр сэтгэн, үгийг тарни болгон, сэтгэлээ гэгээрлийн мөн чанарт нэгтгэн хувилгах нь энэ замд хүрэх нэгэн арга юм. Энэ мэт ердийн үйлдлээр дээдийн оршихуйд хувиргахыг бид зорьдог билээ” хэмээн айлдсан юм.
![]() |
| Дээрхийн Гэгээн Далай ламын Жанрайсиг бурхны авшиг хүртээх ёслолд оролцож буй олны төлөөлөл. Итали, Милан хот. 2012 оны 6 дугаар сарын 28. Зургийг: Тэнзин Чойжор / OHHDL |
Дээрхийн гэгээн Жанрайсиг бурхны адисыг Тадраг ринбүүчи, ахмад багш Лин Ринбүчи нараас хүртэж байснаа дурсан, “Өчигдөр би Лин ринбүүчийг зүүдэллээ” хэмээн өгүүлсэн билээ. Авшиг хайрлах үеэрээ тэрээр сүсэгтэн олонд гэнэн сахил хүртээж, Бодь сэтгэлийг төрүүлэх үйлийг удирдан явуулав. Түүнчлэн, Бурхны шашны үнэт зүйл болон практик аргууд бусад шашны уламжлалд ч мөн адил хадгалагдаж байдгийг онцлон тайлбарлалаа. Авшигт оролцохоор Италиас ирсэн Исламын шашны Имам болон Католик шашны хэд хэдэн хувраг, гэлэнмаа нар хүрэлцэн ирсэн бөгөөд Гэгээнтэн өөрийн зааж буй сургаалууд нь өөр өөр шүтлэг бишрэлийн хүрээнд ч хэрхэн нийцэж, ач тусаа өгч болох арга замуудыг тэдэнд зөвлөсөн юм.
Авшиг ийнхүү өндөрлөлөө. Одоо та бүхэн боломжоороо бусдад тусалж, хэрэв боломжгүй бол бусдад бүү төвөг учруулаарай. Та хэнийг багшаа хэмээн дээдлэх нь хамаагүй хэдий ч тэр хүнийхээ сургаалыг дагаж мөрдөх нь чухал юм. Аливаа сургаалын гол утга учир нь бусдад тус хүргэхэд л оршдог билээ” хэмээн захив.Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээн телевизийн ээлжит ярилцлагад оролцов. Энэ үеэр сэтгүүлч Төвөдөд сүүлийн үед өрнөж буй өөрийгөө зулын гол болгож буй хөдөлгөөний талаар асуухад, энэ асуудал нь улс төрийн хувьд нэн эмзэг сэдэв тул одоогоор хариулахгүй байхыг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Гэвч эдгээр харамсалтай үйл явдлууд нь хувь хүний гэр бүлийн асуудлаас болоогүй нь илэрхий байна. Хятадын эрх баригчид ийм цөхөрсөн үйлдэл хийхэд юу хүргэв, шалтгаан нь юу болохыг судалж үзэх ёстой. Ерөнхий сайд асан Ху Яобан 1980 онд Лхасад зочлохдоо Төвөдөд болсон үйл явдлын өмнөөс олон нийтэд хүлцэл өчиж, Төвөд дэх Хятад иргэдийн тоог цөөлөхөө амлаж байсан билээ. Дэнг Шяопиний зөвлөсөнчлөн Хятадын эрх баригчид “бодит байдлаас үнэнийг хайх” хэрэгтэй байна.
Ху Жинтао Ерөнхийлөгч болж, нийгмийн эв найрамдлыг хангах зорилгоо зарлахад би түүнийг дэмжиж байсан. Гэвч үүнд хүрэх зөв зам нь итгэлцлийг бий болгох явдал юм. Харин тэд хүч хэрэглэх замаар эв найрамдалд хүрнэ гэж бодож байгаа нь логикгүй хэрэг. Хүч хэрэглэх нь итгэлцэл бий болгох аливаа оролдлогын эсрэг үйлдэл юм. Төвөд хүний зориг санаанд хүч хэрэглэсэн ч нугарашгүй. Энэ нь 2500 гаруй жилийн түүхтэй, дэлхий дахинд нэр хүнд нь өсөж буй Бурханы шашны уламжлалд гүн үндэстэй билээ. Харин Коммунизм бол дөнгөж 200 орчим жилийн түүхтэй, нэр хүнд нь унаж буй үзэл бөгөөд тоталитаризмын (дарангуйлал) үе хэдийнэ өнгөрчээ” хэмээн айлдав.![]() |
| Европт оршин суугаа Монголчууд болон Төвөдүүдтэй Дээрхийн гэгээн Далай лам уулзаж буй нь. Итали, Милан хот. 2012 оны 06 дугаар сарын 28.Зургийг: Тэнзин Чойжир/OHHDL |
Европын хямралын тухайд Дээрхийн Гэгээн хэлэхдээ, тэрээр Европын Холбоо болон Евро бүсийн үзэл санааг үргэлж биширч ирсэн бөгөөд одоогийн тулгарч буй бэрхшээлийг түр зуурын ухралт гэж харж байгаагаа илэрхийлэв. Хэдийгээр хүмүүсийн дассан амьдралын хэв маягт өөрчлөлт орох шаардлага гарч болох ч энэ нь Европын нэгдлийн төгсгөл биш гэж тэрээр үзэж байна.
Үүний дараа Европт оршин суугаа Монгол болон Төвөд иргэдийн төлөөлөлтэй уулзаж, хоёр үндэстний дундын үнэт өв болох Төвөдийн Буддын соёлын ач холбогдлыг өндрөөр үнэлж, түүнийг хадгалан хамгаалах үйлсдээ тууштай байхыг уриаллаа. Ялангуяа Төвөдүүдэд хандан, өөрийн улс төрийн байр суурь болон Далай ламын институцид оруулсан сүүлийн үеийн өөрчлөлтүүд нь шантарч няцсандаа биш, харин Төвөд түмний сайн сайхны төлөө гэдгийг тайлбарласан юм. Бага залуугаасаа л ардчиллыг цэцэглэн хөгжихийг хүсэж ирсэн түүний хувьд энэ нь ардчилсан тогтолцоо руу шилжих чухал алхам болохыг онцлов.Үдээс хойшхи олон нийтэд зориулсан айлдвар эхлэхийн өмнө Ассаго хотын дарга болон Милан мужийн ерөнхийлөгч нар Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэн үг хэлж, түүнд Ассаго хотын “Хүндэт түлхүүр”-ийг өргөн барив. Дээрхийн Гэгээн хариуд нь:
Эрхэм ахан дүүс ээ, та бүхэнтэй уулзаж, өөрийн туршлага, бодол санаагаа хуваалцах боломж гарсанд туйлын баяртай байна. Мөн та бүхний асуултаар дамжуулан та нарын сэтгэлийг юу чилээж байгааг таньж мэднэ гэдэгтээ итгэлтэй байна. Юун түрүүнд, энэхүү арга хэмжээг сайтар зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлье. Түүнчлэн, Ассаго хотын даргад надад гардуулсан өргөмжлөл болон хотын түлхүүрт талархаж буйгаа илэрхийлье. Үүнийг би миний хийж буй үйл хэргийг үнэлж буй хэрэг хэмээн гүнээ хүндэтгэн хүлээн авч байна.
![]() |
| Дээрхийн Гэгээн Далай лам нийтийн илтгэлийнхээ өмнө цугласан олонтой мэндчилж буй нь. Итали, Милан хот. 2012 оны 06 дугаар сарын 28. Зургийг: Тэнзин Чойжир/ OHHDL |
Хэрэв бид уг үндсэндээ бүгд ижилхэн гэдгээ, бид бүгдээрээ аз жаргалтай амьдрах эрхтэй гэдгээ санаж чадвал бидний хооронд ямар ч ялгаа байхгүйг ойлгох болно. Хүн төрөлхтөн бие биеэсээ хамааралтай, даяаршсан энэ XXI зуунд “манайхан”, “танайхан” гэсэн хуучинсаг үзэл хамааралгүй болсон. Үүний оронд “бид” хэмээн сэтгэх хэрэгтэй байна. Хавайчуудад “Чиний цус бол миний цус, чиний яс бол миний яс” гэсэн гайхалтай хэлц байдаг нь чиний өвдөлт минийх, чиний баяр баясгалан минийх гэсэн утгатай юм. Үүнээс үзэхэд, хэрэв бид заавал амиа хичээх ёстой юм бол мунхгаар амиа хичээснээс ухаалгаар амиа хичээх нь хавьгүй дээр. Өөртөө хамгийн их ашиг тусыг хүртэхийн тулд бусдад анхаарал халамж тавих нь хамгийн ухаалаг үйлдэл мөн хэмээн айлдав.
Дээрхийн Гэгээн XXI зууныг яриа хэлэлцээний зуун байгаасай хэмээх өөрийн алсын харааг үргэлж хуваалцдаг билээ. Ирээдүйд хүүхдүүд аливаа асуудлыг яриж хэлэлцэж байж шийддэг гэж төлөвшвөл маргалдаж буй эцэг эхдээ суугаад, хоорондоо ярилцах хэрэгтэй гэдгийг эелдгээр зөвлөж чадах тийм цаг үе ирнэ гэдэгт итгэлтэй байна. Яриа хэлэлцээг гол шийдлээ болгох нь бусдын эрх ашиг, аз жаргал, сайн сайхан байдлыг чин сэтгэлээсээ хүндэтгэхээс шууд хамаарна. Эцсийн дүндээ бид энэ гараг дээр бусад хүмүүстэй мөр зэрэгцэн амьдрах тавилантай билээ.
|
| Дээрхийн Гэгээн Далай ламын номын айлдвар болсон Милано Форум. Итали, Милан хот. 2012 оны 06 дугаар сарын 28. Зургийг: Тэнзин Чойжор / OHHDL |
Юу ч хийсэн бай, бодит байдалд нийцсэн байр суурьтай байж, хүн төрөлхтний алс ирээдүйн ашиг тусыг үргэлж бодож яваарай. Баярлалаа гэснээр түүний айлдвар өндөрлөв.
Дээрхийн Гэгээнтнийг морилохоос өмнө Милан дахь арга хэмжээг зохион байгуулагчид санхүүгийн ил тод байдлыг хангах үүднээс тайлангаа танилцууллаа. Нийт 10,000 суудлын 1000-ыг нь хувраг, гэлэнмаа нар болон тусламж нэн шаардлагатай иргэдэд үнэ төлбөргүй олгосон байна. Тасалбар борлуулалт болон хандив тусламжаас нийт 628,000 евро төвлөрч, байр талбайн түрээс болон бусад зардалд 465,000 евро зарцуулагджээ.
Үлдэгдэл болох 163,000 еврог дараах байдлаар хуваарилан зарцуулахаар болов. Үүнд:
40 хувийг нь "Далай Лам Сан"-д (Dalai Lama Trust);
30 хувийг нь "Гэ Пэл Лин" (Ghe Phel Ling) төвийн ирээдүйн сургаал номын хөтөлбөрүүдийг дэмжихэд;
Үлдэх 30 хувийг тус төвийн хоёр өөр буяны төсөлд буюу Энэтхэг дэх Төвөд залуусын боловсролыг дэмжих болон Милан дахь хоригдлуудыг нийгэмшүүлэх үйлсэд тус тус хандивлахаар боллоо.
Ийнхүү Итали улсад хийсэн айлчлалаа амжилттай өндөрлүүлээд, Дээрхийн Гэгээн өнөө орой Энэтхэг улс руу хөлгийн жолоо залах юм.










