Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Бодь сэтгэл, энэрэл нигүүлслийг төрүүлэх нь... Дээрхийн гэгээн Далай ламын 80 насны ойн арга хэмжээ 2015 он 7 дугаар сар 6

Түгээх

АНУ, Калифорни, Анахайм. 2015 оны 7 дугаар сарын 5 - Дээрхийн гэгээн Далай лам өглөө эртлэн босож, “KIP News” мэдээллийн сувгийн сурвалжлагч Энн Карритай ярилцахаар бэлтгэв. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд энэ өдөр шөнийн 0100 цагт босож, залбирал эхлүүлсэн тухайгаа хэлэв. Карри Дээрхийн гэгээнд төрсөн өдрийн мэнд хүргээд, хүслийг нь асуухад тэрбээр “Би бүхий л амьтны адилаар аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Бид өөрсдийнхөө бий болгосон олон асуудалтай нүүр тулдаг. Үүнд анхаарах гол зүйл бол бидний сэтгэл хөдлөл. Үүнийг хэрхэн таньж зохицуулахыг мэдэхгүй бол бэрхшээл бий болдог.

Ann Curry preparing to interview His Holiness the Dalai Lama in Anaheim, California, USA on July 5, 2015. Photo/Tenzin Choejor/OHHDL

Энэ насны амьдралаа би бусдын сайн сайхны төлөө зориулж байна. Хүн төрөлхтөн аз жаргалтай байвал би ч аз жаргалтай байна. Учир нь бид бүгд бие биеэсээ хамааралтай юм шүү дээ”.

Энн Карри: -Бусад хүн амар амгалан байх тухайд төдийлөн анхаарахгүй байхад энэрэх сэтгэлийг түгээх ажлаа яагаад ингэтлээ үргэлжлүүлэх гэж зүтгээд байгаа юм бэ?”

Дээрхийн гэгээн Далай лам: -Энэ бол миний ажил. Би буддын шашинтан бөгөөд Наландагийн мэргэд Нагаржуна тэргүүт агуу багш нарын шавь болсны хувьд оюун санаа хийгээд сэтгэл хөдлөл хэрхэн ажилладаг талаар суралцсан юм. Энэ туршлагынхаа ачаар би бусдад тусалж чадна гэж боддог. Би өдөр бүр эх болсон хамаг амьтны тусын тулд залбирдаг. Хэрэв би залбирахаас өөр юу ч хийхгүй бол энэ нь зүгээр л хоёр нүүртэй хүн болж хувирна шүү дээ.

Дараа нь XV Далай лам байх эсэх талаар ярилцах үед Дээрхийн гэгээн “Хойд дүрийг минь тодруулах эсэхээс үл хамааран би оршсоор л байх болно. Анхдугаар Далай ламын намтарт тэрбээр миний үеийн насандаа хөгширч буй талаараа дурдахад шавь нар нь түүнийг энхжингийн оронд залрах нь гарцаагүй тул санаа зовох хэрэггүй гэжээ. Гэтэл тэрбээр хариуд нь диваажинд очихыг үл хүснэ, харин бусдад туслахын тулд зовлонт газар дахин төрөхийг хүснэм хэмээжээ. Би ч мөн тэрхүү ерөөлийг хүсдэг билээ”.

Сэтгүүлч Анн Карри: -Та төрсөн өдөртөө зориулан дэлхийн хүн төрөлхтөнд үг хэлж, цахим хаягтаа нийтлэх үү?


His Holiness the Dalai Lama during an interview with Ann Curry for KIP News in Anaheim, California, USA on July 5, 2015. Photo/Tenzin Choejor/OHHDL

Далай лам: -Халуун дулаан сэтгэлээ илэрхийлэн төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн олон олон хүнд талархал илэрхийлье. Би бээр тэдэнд өөрийнхөө оюунд, өөрийнхөө сэтгэл хөдлөлд илүүтэй анхаараасай гэж хүсмээр байна. Одоо би 80 настай. Хүнд хэцүү амьдралыг тууллаа. 16 насандаа эрх чөлөөгөө алдсан бол 24 насандаа эх орноо алдсан билээ. Хэдий Төвөдөөс ирэх мэдээ сэтгэл өвдмөөр байдаг ч энэ бүх хугацаанд миний дотно сайн найз минь миний оюун ухаан, сэтгэлийн халуун дулаан мэдрэмж минв байв. Үүнийг бусадтай хуваалцахыг хүсэж байна”.

CBS News мэдээллийн сувагт ярилцлага өгөх үеэр сэтгүүлч Картер Эванс Дээрхийн гэгээний төрсөн өдөрт олон сая хүн ихээхэн ач холбогдол өгч байгааг дурдаад, энэ талаар ямар сэтгэгдэлтэй байгааг нь сонирхон асуув.

Далай лам: -"Онцгой зүйлгүй. Нар мандаж, жаргана. Энэ нь өмнөх өдөртэй адил 24 цаг байх боловч хүмүүс бусдын төрсөн өдрийг тэмдэглэх дуртай байдаг шүү дээ".

Эванс: -Дэлхийн байгаль орчны асуудал таны хувьд яагаад чухал вэ?

Далай лам: -"Төвөдөөс явах хүртлээ байгаль орчны талаар асуудлын талаар төдийлөн ойлгож ухаараагүй байлаа. Төвөдөд байсан шиг дурын гол горхиноос шууд ус ууж болохгүй гэж надад сануулахад би ихэд гайхаж байснаа санаж байна. Учир нь бохирдолтой ус хаа сайгүй байжээ. Тиймээс эх дэлхийгээ цорын ганц гэр хэмээн халамжлан хамгаалах хэрэгтэйг ухаарч эхэлсэн юм. Бид хүчирхийлэл, хүчирхийллийн дүр зургийг харах үед оюун санаанд шууд нөлөөлдөг. Харин байгаль орчинд учирч буй хохирол шууд нөлөө үзүүлдэггүй. Гэвч бид үүнийг хэтэрхий оройтсон хойно нь л анзаардаг билээ. Тиймээс эх дэлхийгээ хайрлан халамжлах нь бидний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болчихвол илүү үр дүнтэй байх болно шүү дээ”.

Дээрхийн гэгээн Далай ламыг 80 насных нь төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд угтан авчээ. Дээрхийн гэгээн Хонда төвд цугласан сүсэгтэн олонд хандан, “Бид энэрэн нигүүлсэх сэтгэлийг дэлгэрүүлэхийн тулд өөрийн оюуныг ухаалаг, зөвөөр ашиглах хэрэгтэй. Энэрэл нигүүлсэл гэдэг ерөөс шинэ зүйл биш. Энэ бол хүн бүрийн дотоодод оршдог, бид бүгдийн танил дотно мэдрэмж билээ. Бидний дотор энэрэнгүй сэтгэлийн үр оршдог бөгөөд үүнийг хөгжүүлж, төлөвшүүлэх боломжтой. Өмнө нь энэрэл, нигүүлслийн тухай ойлголтыг шашны уламжлалаас л сурч мэддэг байсан бол өнөө үед олон хүн итгэл үнэмшлээ алдаж, зарим нь итгэдэг хэмээн хэлдэг ч сүм хийдийн ёслолд оролцох төдий болоод гарахдаа тэндээс юу ч авч чадалгүй хоосон буцаж байна. Дайснууддаа ч түгээж чадах энэрэх сэтгэлийг төлөвшүүлэхийн тулд бид оюун ухаанаа ашиглах шаардлагатай. Уур хилэн бидний сэтгэлийн амар амгаланг сүйтгэдэг болохыг ойлгохдоо ямар нэгэн үндэслэл хэрэглэдэг шиг бид ч энд мөн ухаан бодлоо ашиглах шаардлагатай юм шүү” хэмээн айлдав.

His Holiness the Dalai Lama addressing the audience
at a special breakfast to celebrate his 80th birthday at the Honda
Center in Anaheim, California, USA on July 5, 2015. Photo/Tenzin
Choejor/OHHDL

Дээрхийн гэгээн хүндэтгэлийн өглөөний цайны арга хэмжээнээс гарахын өмнө Нобелийн Энх тайвны шагналт нөхөд болох Жоди Уильямс, Ширин Эбади нарыг тайзанд урилаа.

Тэд хамгийн сүүлд Ромд болсон Нобелийн Энх тайвны шагналтнуудын чуулганы үеэр л уулзсан бөгөөд чуулганы төгсгөлд цөмийн зэвсгийг устгахын төлөө ажиллах шийдвэрээ зарласнаа тайлбарлав. Уг шийдвэрийг зөвхөн зарлах нь хангалтгүй, харин үй олноор хөнөөх энэ зэвсгийг бууруулах, устгах хуваарийг тогтоож, цөмийн зэвсэгтэй улс орнуудаас хариуцлага нэхэх шаардлагатайг мэдэгджээ. Ингэхийн тулд олон нийтийн дэмжлэг шаардлагатай байгааг Дээрхийн гэгээн дурджээ.Тэрээр үүний дараа Гадаад харилцааны хорооны дарга, төлөөлөгч Эд Ройстой уулзалт хийсэн.

Өмнөд Калифорнийн PBS мэдээллийн сувгийн сурвалжлагч Мария Холл Браундтай ярилцсан бөгөөд Дээрхийн гэгээн 20 жилийн өмнө ёс зүй, дотоод үнэт зүйлийг төдийлөн анхаардаггүй байсан ч сүүлийн 10 жил улам олон хүн сонирхож эхэлснийг дурджээ. Орчин үед боловсролын тогтолцооны дутагдлыг улам олон хүн анхаарч, судалж байгаа аж. Эрдэмтэд ч мөн оюун ухааны үйл хэрхэн ажилладгийг сонирхож буй нь итгэл найдварын эх үүсвэр болж байна.

Тэрээр Оранж Каунтийн орон нутгийн сурвалжлагчид хүн төрөлхтний хувьд бид бүгд, ялангуяа олон үндэстэн, олон шашинтай нийгэмд хүн төрөлхтний нэгдмэл байдлын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй гэж хэлсэн.

Үдийн зоогийн дараа Энн Карри Дээрхийн гэгээнийг Хонда төвийн тайзанд урихад 18,000 орчим үзэгч алга ташин угтан авлаа. Хүүхдүүд дуулан, Дээрхийн гэгээний амьдралын түүхийг харуулсан дүрс бичлэгийг тоглуулж эхлэхэд дотно сайхан уур амьсгал бүрдэж байв.

Хотын дарга Том Тэйт Дээрхийн гэгээнийг цугласан олонд танилцуулахдаа энэ оны эхээр Дарамсалад очихдоо Далай ламын гэрт зочилж, маш сайхан хүлээн авсныг дурссан юм. Тэр үед Дээрхийн гэгээн Хамба лам Дезмонд Тутутай хамтран “Баяр баясгалангийн тухай ном”-ын ажлыг ид өрнүүлж байжээ.

Түүний дараа арга хэмжээний зохион байгуулагч, "Дээрхийн гэгээний нөхөд" ТББ-ын үүсгэн байгуулагч эрхэмсэг Тэнзин Дондэн үг хэлж, Далай ламд мэндчилгээ дэвшүүлэн, хүрэлцэн ирсэн, дэмжлэг үзүүлсэн олон хүнд талархал илэрхийлсэн бөгөөд Пьер Омидяр, хотын дарга Тэйт, Хонда төвийн ажилтнууд болоод номын багш нартаа хүндэтгэл үзүүлэв. Тэрээр Дээрхийн гэгээнийг энэхэн биеэрээ энэрэх сэтгэлийг шингээсэн хүн хэмээв.


Founder of the Friends of the Dalai Lama, Ven. Tenzin Dhonden, welcoming the audience and thanking His Holiness the Dalai Lama during celebrations honoring His Holiness's 80th birthday at the Honda Center in Anaheim, California, USA on July 5, 2015. Photo/Tenzin Choejor/OHHDL
Дээрхийн гэгээнд Ларри Кинг, Арианна Хаффингтон тэргүүт олон хүн мэндчилгээ дэвшүүлсэн дүрс бичлэгийг тоглуулсан бөгөөд уг бичлэг “Runaground” хамтлагийн “Бид нэг” дуугаар төгсжээ. Гэтэл гэнэтийн явдал болж, тус хамтлаг тайзан дээр баяр хөөртэй гарч ирэн, хүүхдүүдийн хамт уг дууг амьдаар дуулсан юм.

Энн Карри Дээрхийн гэгээнд талархлын үг хэлэхээр гарч ирсэн хүндэт зочдыг танилцуулав. Дурдвал, жүжигчин Жош Раднор, профессор Роберт Турман, Бишоп Дезмонд Тутугийн ач хүү, Австралийн Коди Симпсон, доктор Элахе Мир-Жалари Омидяр, UCI-ийн дэд захирал Томас Пархам, жүжигчин Уилмер Валдеррама, жүжигчин Жулиа Ормонд, далай судлаач Уолтер Мунк, Веербхадран Раманатан, жүжигчин Жорж Лопез (түүний үг бүгдийг инээлгэсэн юм), хөгжимчин Рэнди Жексон, хүний эрхийн төлөө тэмцэгч бөгөөд Нобелийн Энх тайвны шагналт Ширин Эбади, Жоди Уильямс, бизнесмэн Энтони Мелихов, хөгжимчин МС Хаммер, Апаче үндэстнийг төлөөлөн Жонелл Ромеро нар байв.


Musician Michael Franti performing during celebrations honoring His Holiness's 80th birthday at the Honda Center in Anaheim, California, USA on July 5, 2015. Photo/Tenzin Choejor/OHHDL

Сан Франциско хотын төвөд гаралтай гуч гаруй хүүхэд төвөд үндэсний дууг дуулсан. Тэдний дараа тэмцэгч, реппер, хөгжимчин Майкл Франти тайзан дээр гарч, Дээрхийн гэгээнд зориулан маш эрчтэй дууг дуулж, үзэгчдийг баярлуулав.

Дээрхийн гэгээний төрсөн өдөрт зориулсан асар том бялууг зүсэж дууссаны дараа Далай лам хэсгийг авч, үзэгчдэд хандан индрээс үг хэлэв.

"Ах дүүс минь, ийм олон илтгэгч хайр халамжийн ач холбогдлын талаар ярьсанд сэтгэл минь ихэд хөдөллөө. Надад асар их урам зориг, итгэл найдвар өглөө. Би энэхэн амьдралдаа энэрэл нигүүлсэл дүүрэн ертөнц бий болохыг үзэхгүй байх гэж боддог байлаа. Гэтэл амар амгалангийн эх үүсвэр бидний дотор буй мөн дэлхийг өөрчлөхийн тулд бид бүгд дотоод амар амгалангаа хөгжүүлэх ёстойг хүмүүс ихэд дэмжиж байгаа бололтой. Шинжлэх ухааны ажилтнууд, боловсрол судлаачид ч үүнд анхааралч байгаа тул бидний бодож байснаас ч хурднаар амар амгалан ертөнцөд хүрч магадгүй. Миний анд нөхөр Жоди Уильямс "Бид ямар нэгэн үйл хийх ёстой" гэж байнга хэлдэг. Төвөдүүдийн дунд "Хэрэв чи есөн удаа бүтэлгүйтвэл дахиад есөн удаа оролд" гэдэг үг байдаг юм.


A view of the over 18,000 people attending His Holiness the Dalai Lama talk and celebrations honoring his 80th birthday at the Honda Center on the first day of the Global Compassion Summit in Anaheim, California, USA on July 5, 2015. Photo/Tenzin Choejor/OHHDL

Би хүнд хэцүү олон бэрхшээлтэй тулгарсан ч үнэнч шударга, шийдэмгий хэвээр үлдэж чадсан гэж боддог шүү. Цаг мөч өнгөрөх тусам үнэн хүчирхэгжиж, бууны хүч суларна. Нигүүлсэнгүй энэ ертөнц хамаг амьтны ашиг сонирхолд нийцдэг бөгөөд байгаль орчинд ч мөн ач тустай. Дайснууддаа ч хүсэж чадах нигүүлсэл, үл алагчлах энэрэх сэтгэл бид бүгдэд бий.

Бид бүгд эхээс төрсөн. Террорист хэмээгддэг хүмүүс ч хайр энхрийлэл, халамжийг мэдэрсэн байдаг. Энэхүү том арга хэмжээнд дахин хэлэхэд би эгэл нэгэн хүмүүн. Бид бүгд хүн төрөлхтний нэгэн хэсэг. Бүгд л адил, бүгдийнх нь ирээдүй бусдаас хамааралтай. Би өдөр бүрийг, бие, хэл, сэтгэлээ ч эх болсон хамаг амьтны тусын тулд зориулах болно.

Би бээр хамгийн дуртай залбирлаа хэлье. Орон зай хэдий хугацаанд оршино, амьтай бүхэн хэдий хугацаанд үлдэнэ, тэр болтол би мөнх оршиж, ертөнцийн зовлонг арилгах болтугай".

Тайзан дээр хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд уур хилэн нь энерги өгдөг ч энэ нь сохор энерги болохыг дурджээ. Харин энэрэх сэтгэл бол чиглүүлсэн энерги юм. Утга учиртай амьдрахын тулд тайван оюун ухаан, бусдын сайн сайхны төлөө санаа зовох мэдрэмж хэрэгтэй. Энэрэх сэтгэл бол сонголт бөгөөд жинхэнэ байдал нь машид чухал билээ. Дээрхийн гэгээн эрх чөлөө, либерализм, ардчилал зэрэг нэн чухал ойлголтууд нь хүний ​​үндсэн мөн чанарт тулгуурладаг болохыг онцлон дурджээ.

Дээрхийн гэгээн буцахаар бэлдэх үед Энн Карри арга хэмжээг ингэж дүгнэв. "Таны төрсөн өдрөөр харин ч бид бэлэг авсан мэт санагдаж байна. Баярлалаа. Танд төрсөн өдрийн мэндийг дахин дахин хүргэе”.


Mayor Tom Tait welcomes His Holiness the Dalai Lama to the Anaheim Theater in Anaheim, California, USA on July 5, 2015. Photo/Tenzin Choejor/OHHDL

Анахайм театрт болсон тусгай хүлээн авалтад хотын дарга Том Тэйт Дээрхийн гэгээнийг угтан авлаа. Дээрхийн гэгээн саяхан "Энэрэл нигүүлслийн хот" хэмээн өргөмжлөгдсөн тус хот боловсролоор дамжуулан илүү их энэрэнгүй нийгэмд хүрэх боломжтой гэдэгт итгэж явдгаа хэлсэн билээ. Хотын дарга орон нутгийн олон сургуулийн сурагчдын дунд нэг сая энэрэнгүй үйл бүтээхээр зорьж буй төслийг танилцуулсан юм. Тэрээр сурагчид үе тэнгийнхнийгээ дээрэлхсэн талаар мэдээлэл буурч, хүүхдүүд илүү аз жаргалтай, өөрийгөө хөгжүүлж байгааг нэмж хэллээ. Ойролцоох Санта Ана хотын дарга Мигель Пулидо өөрийн хариуцдаг бүс нутгийн сургуулиудад "Нэг сая энэрэнгүй үйл" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа зарлав.

Гарден Гроув хотод зохион байгуулсан 1000 гаруй зочин оролцсон хүлээн авалтад хотын дарга Бао Нгуен Дээрхийн гэгээнийг угтан авч, үг хэлэхийг хүсэв.

"Эрхэм хүндэт ах дүүс минь, нигүүлсэхүй, өршөөхүй тэргүүт дотоод үнэт зүйлс бидэнд амар амгалан, тайтгарал, дотоод хүчийг өгдөг билээ. Уур хилэн, айдас түгшүүр бидэнд сайнаар нөлөөлөхгүй, харин ч бидний сэтгэлийн амгаланг үгүй хийдэг. Энэ танхимд олон вьетнам хүн цугласныг олж харлаа. Америк, Франц, Австралид та бүгд шиг соёлын өв хийгээд буддын шашны итгэлээ хадгалахын тулд хичээн зүтгэж буй хэд хэдэн нийгэмлэгтэй таарч байлаа. Би та бүгдийн энэхүү шийдэмгий байдлыг ихэд биширч байна”.

Дээрхийн гэгээнд АНУ дахь вьетнам-америкчуудын нэрийн өмнөөс батламж гардуулав. Вестминстер хотын дарга Дээрхийн гэгээнийг үлгэр дуурайлал болсон хүмүүн хэмээв. Мөн Далай ламд Гарден Гроув хотын дарга хотын түлхүүрийг гардуулахад тэрбээр "Нигүүлсэхүй сэтгэл бол дотоод амар амгаланг нээх түлхүүр ажээ" хэмээжээ.

Далай лам тун их ачаалалтай, урт өдрийн дараа амрахаар буцсан билээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт