Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Торгон орхимжны цаана ухаалаг улс төрч 2008 он 5 дугаар сар 24

Түгээх

2008 оны 5-р сарын 25 (Пико Айер, The Washington Post) - Ихэнх хүмүүс Далай ламын тухай бодохдоо улаан хүрэн дээл, торгон орхимжтой, гялайсан халзан толгойтой, бугуйндаа эрхи ороосон, доогтой инээмсэглэл, сүнслэг сэтгэлтэйгээр төсөөлдөг. Эцсийн эцэст тэрбээр энэрэл нигүүлсэхүйн бурхны хувилгаан билээ. Гэвч түүний амьдралын адал явдал болон хүч чадлын нэг хэсэг нь түүний тархи сэтгэхүй үүлэн дунд алсад байж болох ч, хагас зуун жилийн туршид түүний өлмий улс төрийн өршөөлгүй талбарт бат бөх оршсоор ирсэн юм. Олон жилийн турш би Эль Сальвадороос Ливан хүртэл, Этиопоос Шри Ланк хүртэл мэдээ сурвалжлага бэлтгэх явцад Далай лам бол дэлхийн хамгийн реалист, алсын хараатай улстөрчдийн нэг гэж харах болсон.

Өнгөрсөн 3-р сард Хятадын Төвдийн нутаг дэвсгэрт бослого хөдөлгөөн дэгдсэний дараахан хилийн чанад дахь төвд залуучууд Хятадын засгийн газрын эсрэг эрс эсэргүүцлийн жагсаал хийхийг уриалж эхэлсэн. Ирэх 8 дугаар сард болох Бээжингийн Олимпийн тоглолт ойртож байгааг далимдуулан Төвдөд 60 жил үргэлжилсэн Хятадын дарангуйллыг зогсоох шахалт үзүүлэх боломж гэж тэд үзсэн. Дэлхий даяар хүмүүс тэдний уриалгад нэгдсэн. Гэвч Далай лам яриа хэлэлцээ, тэвчээртэй, хүлээцтэй байхыг уриалсаар ирсэн. Уурлаж хилэгнэсэн хүмүүс харилцан зөвшилцөлд хүрсэн ч, энэ нь дараагийн зөрчил хүртэл үргэлжлэх богинохон настай гэж тэр байнга хэлдэг.

Түүнчлэн Далай лам Олимпийн наадмыг бойкотлохыг эсэргүүцэхийн зэрэгцээ, саяхан төвд хүмүүст хандан хүчирхийллээс зайлсхийхийг сануулсан юм. Хэрэв Дээрхийн гэгээнийг Олимпийн наадамд оролцохыг уривал "баяртайяа" оролцоно гэдгийг тэрбээр өнгөрсөн Лхагва гарагт мэдэгдлээ. Мөн хоёр долоо хоногийн өмнө Хятадад болсон хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд зориулж Далай лам залбирлын хурал зохион байгуулсан юм.

Би Далай лам болон түүнийг дагалдан Энэтхэгийн Дармсалад суурьшсан төвдүүдийг сүүлийн 33 жилийн турш мэдэх бөгөөд анх 1989 онд түүнд Нобелийн шагнал авсныг зарласны дараахан би өсвөр насны хүүхэд байхдаа түүнтэй уулзсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн жил бид Японд цуг айлчилсан. Улс төрийн талаар хэвшмэл ойлголттой бидний хувьд Дээрхийн гэгээний бүх үүрэг роль онцгой өвөрмөц сэтгэгдэл төрүүлдэг.

Төвдийн ард түмэн нь Бээжингийн засаг захиргааны эсрэг бухимдаж, бүр уурсан хилэгнэхэд ч, Далай лам тэдэнд хандан хэнийг ч ухаантай байхыг албадаж болохгүйг сануулдаг. Хятад улс өчүүхэн ч атугай эсэргүүцэлтэй тулгарваас хүчирхийллээр хариу үйлдэл үзүүлдэг хатуу харгис, аймшигт уламжлалтайг тэр мэднэ. Эсэргүүцлийн янз хэлбэрийг хэдэн өдөр сонины нүүрэнд бичиглэж, Холливүүдэд үнэмшилтэй жүжиглэж болох ч, урт хугацаанд Төвдөөс 215 дахин их хүн амтай том үндэстнийг эсэргүүцэх нь амиа хорлохтой адил юм.

Үндсэндээ түүний байр суурь маш прагматик, бас ёс зүйтэй. Тэрбээр “Хятад, Төвд хөршүүд бөгөөд тэдний хувь заяа нь харилцан шүтэлцээтэй. Тэрээр хөршийнхөө цонх руу чулуу шидэх, эсвэл жагсагчдыг өдөөн хатгаж хөршийнхөө үүдэнд цуглуулах нь олон жилийн турш хөршийн холбоог бүхэлд нь сүйдлэх нягууртай” гэж айлддаг.

Ийм ажигч гярхай реализм, Бурханы шашны зарчмуудын практик хэрэглээ зэрэг нь бүх дэлхийн хүмүүс Далай ламаас хүсэн хүлээж буй зүйл биш байж болно. Төвдийн шашны тэргүүн Дармсала дахь гэрийнхээ гадна гүн ухааны сургаалийг айлдах үеэр олон мянган гадаадын иргэд хүйтэн жаврыг үл ажран лам хуврагууд болон жирийн төвдчүүдтэй нэгдэж, тохой зэрэгцэн залбирдаг. Дээрхийн гэгээн жил бүрийн 3 дугаар сарын 10-нд 1959 онд гарсан бослогын үеэр Дээрхийн гэгээн Хятадаас дүрвэн гарсан ойг тэмдэглэдэг бөгөөд уламжлал ёсоор мөн өдөр Төвдийн улс төрийн нөхцөл байдалд анхаарал хандуулмагц Нью Йорк, Дюссельдорф, Сидней хотуудаас ирсэн түүний дагагчид гарч явснаар оролцогчид шингэрч цөөрөв. Бодит амьдралд бидэнд өөр удирдагч хэрэггүй, бидэнд илүү сайн зүйлс харуулж чадах хүнийг хүсч байна.

Далай лам дөрвөн настайдаа хувилгаан дүрээр тодорсон тэрбээр бусад улс орны удирдагчдаас хамгийн удаан буюу 68 жил ард түмнээ дэлхийн тавцанд манлайлж байгааг мартах аргагүй. Дээрхийн гэгээн 58 жилийн өмн Мао Цэдун, Жоу Энлай нартай харилцаж, 1954 онд өөрийн хүсэл сонирхлын эсрэг Хятадыг бүтэн жил тойрон аялж Бээжинд хүртэл айлчилж байсан юм. Олон арван жил тэрээр Хятадын болон Төвдийн хөдөлгөөн доторх тэрс үзэлтнүүдтэй зөрчилдөж ирсэн. 1970-аад оны эхээр АНУ-ын ТТГ (CIA)-ын бэлтгэсэн төвд дайчид Бээжингийн эсрэг партизаны дайн хийж байх үеэр Далай лам тэдэнд зэвсгээ хаяхыг хүссэн зурвас илгээж байсан билээ. Зэвсэгт дайчид түүний хүсэлтийг дагасан ч, цөөн хэд нь сэтгэлээр унаж амиа егүүтгэсэн ажээ.

Сүүлийн саруудад дэлхийн ихэнх улсууд Төвдийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, одоо бодитой хариу арга хэмжээ авах цаг нь болсон гэж үзсэн. Гэвч Олимпийн дараа юу болох нь чухал гэдгийг Далай лам олон удаа онцолж хэлсэн бөгөөд хятадуудтай сөргөөцөлдөхийн оронд ярилцах нь чухал болохыг онцолсоор байна. Саяхан Хятад улс Төвд дүрвэгчдийн төлөөлөгчидтэй яриа хэлэлцээгээ сэргээсэн ч, Ерөнхийлөгч Билл Клинтон "шударга хүн", Ерөнхийлөгч Буш "энх тайвныг эрхэмлэгч" гэж тодорхойлсон Далай ламтай Бээжингийн эрх баригчид уулзах сонирхолгүй хэвээр байна.

Хятад улс Төвдийг дарангуйлах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа тул, Хятадаас бүрэн тусгаар тогтнохыг бус, харин өөртөө засах "автономит" эрхтэй болгохыг уриалсан маш их буулт хийж буй түүний бодлого нь төдийлөн үр дүнд хүрсэнгүй гэж Далай лам 10 гаруй жилийн өмнө надад ил шулуун зангаараа хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ тэрбээр ирээдүйг харж байсан тул, түүний бодлого буруудаагүй. Прагматист хүний хувьд тэрбээр эсэргүүцлийн оролдлогууд нь Бээжингийн хатуу эрх баригчдыг ганхуулахгүй гэдгийг мэднэ. Төвдийн ард түмний уй гашууг өөрийнх лугаа мэдэрдэг Далай ламын хувьд Хятадын цахилгаан станцууд эсвэл хятад эзэнтэй аж ахуйн нэгжүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх нь Төвд дэх төвдчүүдэд (мөн хятадуудад ч адил) илүү их зовлон авчрах болно гэдгийг ойлгодог.

Би түүнийг таньж мэдсэн энэ олон жилийн турш, ялангуяа сүүлийн 15 гаруй жилийн хугацаанд Далай лам хятадуудтай хамтран ажиллах нь чухал ая холбогдолтойг ярьсаар ирсэн бөгөөд тэд төвдчүүдтэй маш их ижил төстэй гэдгээ хятадууд цаг хугацааны явцад ойлгоно гэдэгт тэр итгэдэг. Үүнийг би заримдаа цөхрөнгөө барсан хүний сүүлчийн итгэл найдвар гэж боддог байсан. Харин хамгийн сүүлд би Төвдийн нийслэл Лхас хотод очиход тэндхийн зарим хятад хүмүүс хуучин хотын төвд орших Жохан сүмд тахил өргөж, лам нарыг зорьж очин, төвд бичвэр уншиж байхыг харсан юм. Мөн Төвдийн бүс нутгийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн 3-р сар хүртэл Хятад даяар Төвдийн буддизм үнэхээр түгэн дэлгэрч байсан. Хэрэв америкчууд, европчууд, япончууд өөрсдийнхөө соёлоос хүртээгүй оюун санааны хэрэгцээг Төвдийн шашнаар хангахыг эрэлхийлдэг бол, тэдэнтэй адил шинэ хөгжил цэцэглэлтээр дамжуулан оюун санааны баялгийг эрэлхийлж буй хэр зэрэг олон хятад хүмүүс байгаа бол?

Өнгөрсөн 11 дүгээр сард Япон улсад Далай ламтай хамт байсан долоо хоногт бид Ёкохама дахь хурлын танхимд ороход түүнийг хүлээж байсан 60 гаруй хүн уйлж эхлэв. Тэдэнд зориулж сандал тавьсан байсан ч тэд бүгд газар унан, Дээрхийн гэгээнтний эргэн тойронд бөөгнөрөн, түүнээс адис авахыг хичээж ажээ. Түүнд гар хүрэхийг тэсэн ядан хүлээж байсан хүмүүс бүгд БНХАУ-ын хан үндэстэн байсан юм.

Сүүлийн долоо хоногийн хамгийн том гэнэтийн зүйл нь Хятадын хорь гаруй сэхээтэн, зохиолчид Хятадын засгийн газартаа хандаж гаргасан өргөх бичигт Далай ламтай ярилцах, Төвдэд "дарангуйлал"-ыг зогсоох, хараат бус хөндлөнгийн байгууллагад сүүлийн үеийн бослого хөдөлгөөнийг мөрдөн шалгах зөвшөөрөл олгохыг уриалсан явдал байж магадгүй. Төвдүүд ийм уриалга гаргавал амь насаа эрсдэлд оруулна гэж бид бодож болох юм. Гэхдээ хятад хүмүүс гаргахаар яах бол?

Бээжин нэг шөнийн дотор өөрчлөгдөнө гэдэгт хэн ч итгэхгүй байгаа ч, Далай лам байнга тэмдэглэн хэлдэг шиг ийм зүйл тохиолдоход бид бэлэн байх ёстой. Түүнийг олон жил үнэнчээр дэмжсэн хоёр эрхэм бол Вацлав Гавел, Десмонд Туту нар байгаа нь үнэхээр гайхам. Нэгэн өдөр Гавел гэнэт шоронд орсон ч, долоо хоногийн дараа түүнийг санал нэгтэйгээр Чехословакийн Ерөнхийлөгчөөр сонгосон билээ. Нобелийн шагналтан байсан ч, 62 жилийн хугацаанд арьсны өнгөнөөсөө болоод санал өгөх эрхгүй байсан Туту нэгэн өдөр апартейд үзэлтэй нийгэмд сэрсэн ч, удаахь өдөр нь тэр арьс өнгөний үзлээс албан ёсоор ангижирсэн нийгэмтэй золгож чадсан юм.

Хэрэв Далай лам Олимпийн нээлтийн урилга хүлээн авбал төвдүүд, хятадууд болон дэлхий нийтэд тэд дайсагч талууд гэж харвал бүх зүйлээ алдах болно гэдгийг сануулахын тулд нэгэн хувраг найрамдлын гараа сунгана гэдэгт хятадууд итгэж болно.

Пико Айер бол "Нээлттэй зам: XIV Далай ламын дэлхийг тойрсон аялал" номын зохиогч юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт