 | | Дээрхийн гэгээнтэн Далай лам болон Ерөнхий сайд Гордон Браун нар уулзалт эхлэхийн өмнө. (Ян Камминг/Төвдийн оффис, Лондон) |
Ноттингхэм хот, Их Британи, 2008 оны 5-р сарын 24 (Лондон, Төвдийн оффис) – Хатан хааныг төлөөлж буй Эзэн хааны дэслэгч тэргүүтэй Дарма сүлжээний төлөөлөгчид болон хотын удирдлагууд өнөөдөр орой Далай Ламыг тус хотод халуун дотноор угтаж авлаа. Ирэх таван өдөр Дээрхийн гэгээн олон нийтэд зориулсан цуврал илтгэл, сургаал ном айлдана.
Дээрхийн гэгээн Лондонгоос Ноттингхэм рүү галт тэргээр мордохоос өмнө, Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун түүнийг Ламбет ордонд хүлээн авч уулзсан бөгөөд мөн тус ордонд Кантерберигийн хамба лам Дээрхийн гэгээнтэй уулзалт хийнэ. Нобелийн энх тайвны шагналт Далай ламтны шашны манлайлал болон дэлхий дахинд үзүүлж буй эерэг нөлөөллийг хэрхэн хүндлэн биширдгийг дурдаад, Төвдийн асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн тусалж болох талаар Дээрхийн гэгээнтнээс Ерөнхий сайд асуув. Далай лам хүчирхийллийг дэмжихгүйн зэрэгцээ Төвдийг Хятадаас салган тусгаарлах хүсэлгүй , Бээжингийн Олимпийг бойкотлохыг уриалаагүй билээ. |