| Мияжима, Япон, 2006 оны 11 дүгээр сарын 4 (Цэрэн Цомо) – Дээрхийн гэгээн XIV Далай лам Бямба гарагт Бурханы шашин нь зөвхөн шашин төдийгүй оюун ухааны шинжлэх ухаан юм хэмээн айлдлаа.
 | | Дээрхийн гэгээн XIV Далай лам Дайшойн хийдэд Япон, Солонгос, Хятад улсаас ирсэн Бурханы шашинтнуудаас бүрдсэн олны өмнө Дөрвөн үнэний тухай номын айлдвар айлдаж буй нь... Мияжима, Япон, 2006 оны 11 дүгээр сарын 4-нд зургийг: Лобсан Вангьял |
Тэрээр Мияжима арал дахь Дайшойн хийдэд цугларсан 2,000 гаруй сүсэгтэн олны өмнө Бурхан багшийн сургаалын үндсэн ойлголтыг танилцуулах үеэрээ эрдэмтэн, судлаачдын бүтээлээс эш татан “Бурханы шашин бол зүгээр нэг шашин биш. Энэ бол оюун ухааныг судалсан шинжлэх ухаан юм” хэмээн онцллоо.
Хийлийн чанад дахь Төвөдийн удирдагч Дээрхийн гэгээн Далай лам “Бурханы шашны сургаалыг зохих судалгаа шинжилгээтэйгээр гүнзгий ойлгон танин мэдэх нь оюун ухааныг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Дотоод амар амгалангүйгээр жинхэнэ, тогтвортой аз жаргалыг олж авах боломжгүй. Дотоод амар амгалан нь оюун ухааныг сурган дадуулах замаар бүрэлддэг бөгөөд үүнгүйгээр агуу мэт санагдах ямар ч аз жаргал эцэстээ түр зуурын, өнгөцхөн зүйл төдий байдаг” хэмээн айлдлаа.
“Итгэл үнэмшил зан үйл, тарни уншлагыг давтах хийх төдий зүйл биш. Харин сургаалын утга учрыг гүнзгий ойлгох, сахилга баттай байх, бодитоор хэрэгжүүлэн дадуулахыг шаарддаг” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам айлдлаа.
Энэ өдөр нь Дээрхийн гэгээн Далай ламын Мияжима арал дахь Дайшойн хийдэд дээдийн номын айлдвөр айлдаж эхэлсэн анхны өдөр байв. Үүнтэй давхцуулан тус нэр хүндтэй хийд байгуулагдсаны 1200 жилийн ойн баярыг тэмдэглэжээ.
Бямба гарагт болсон бэлтгэл номын айлдварт Япон болон гадаадын олон сүсэгтэн оролцсон бөгөөд тэдний дунд Солонгос, Япон, Хятад улсын лам хуврагууд ирсэн байлаа. Мөн Энэтхэг улс дахь Дэпүн Гоман хийдээс ирсэн Төвөд лам нар ч номын айлдварт суусан юм.
Дээрхийн гэгээний ноиын айлдвар 11 дүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.
|