2017 оны 10 сарын 16-ны өдөр Энэтхэгийн Мээрут хотод оюутнуудын асуултад хариулах үеэр Дээрхийн гэгээн Далай лам Бурхан багшийн намтар цадигтай холбогдуулан хэлсэн үгийг Балбын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ташаа мэдээлсэн нь бидний анхаарлыг татав.
Түүний хариултын агуулгыг буруугаар ойлгосонд бид харамсаж байгаа бөгөөд Дээрхийн гэгээн Балбын ахан дүүсээ үл хүндэтгэсэн ямар ч санаа агуулаагүй болохыг үүгээр тодруулахыг хүсэж байна. Дэлхийн өнцөг булан бүрт буй Бурхны шашинтнуудын адил тэрээр Бурхан багшийн мэндэлсэн газар бол Лумбини мөн гэдгийг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрдөг билээ. Орчин үеийн хэллэгээр Дээрхийн гэгээний онцлон хэлэхийг хүссэн санаа нь Бурхан багшийн сургаал номлолыг өнөө цагийн нөхцөл байдалтай уялдуулан зөв танин мэдэх, мөн түүний үзэл санаа Ази тив даяар хэрхэн түгэн дэлгэрснийг ойлгохын ач холбогдол байсан юм. Бурхан багш 'Хутагтын орон' хэмээгдэх Энэтхэг оронд гэгээрлийн хутгийг олж, улмаар өөрийн гүн гүнзгий сургаал номлолоо айлдсан гэдэг нь дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн үнэн билээ.
Энэхүү тайлбар нь аливаа үл ойлголцол, ташаа төсөөллийг арилгана гэдэгт бид итгэж байна.










