Энэтхэг, Химачал Прадеш8 Дарамсала, Тэгчин Чойлин- Дээрхийн гэгээн Далай лам Тайвань буюу Бүгд Найрамдах Хятад Улсын Ерөнхийлөгчийн албыг хүлээн авсан эрхэмсэг ноён Лай Чинтэд халуун баяр хүргэсэн захидал илгээжээ.
Дээрхийн гэгээн захидалдаа, “Тайваньд ардчилал ийм хүчтэй үндэслэснийг харах нэн таатай байна. Тайванийн ард түмэн цэцэглэн хөгжиж, ардчиллыг бэхжүүлээд зогсохгүй баялаг соёл уламжлалаа хадгалан их хөгжил цэцэглэлтэд хүрсэн билээ. Аливаа саад бэрхшээлийг амжилттай сөрж, ард түмнийхээ хүсэл тэмүүлэл, итгэл найдварыг биелүүлэхийг хүсэн ерөөе" хэмээн дурджээ.










