Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин - Дээрхийн гэгээн Далай лам Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Сирил Рамафосад баяр хүргэсэн захидал илгээжээ.
Дээрхийн гэгээн захидалдаа, “Арьс өнгөөр ялгаварлах дэглэм нурснаас хойш Өмнөд Африк тогтвортой, ардчилсан улс болсон билээ. Олон үндэстэн, соёл, хэл, шашин энх тайвнаар зэрэгцэн оршдогоороо танай улс бусад орнуудад үлгэр дуурайлал болж байна. Таны удирдлага дор улс орон тань улам цэцэглэн хөгжиж, орлого багатай, амьжиргааны түвшин доогуур хүмүүсийн аж амьдрал сайжирна гэдэгт найдаж байна" хэмээн дурджээ.
Дээрхийн гэгээнтэн захидлынхаа төгсгөлд Өмнөд Африкийн ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэх их үйлсэд нь шинэ Ерөнхийлөгчид амжилт хүсэж, ерөөл өргөлөө.










