АНУ, Нью-Йорк – Дээрхийн гэгээн Далай лам хатагтай Роберта Метсола, хатагтай Урсула Фон дер Лейен нарт захидал бичиж, Европын Парламентын ерөнхийлөгч болон Европын Комиссын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд нь тус тус баяр хүргэжээ.
Дээрхийн гэгээн захидалдаа “Нэгэн жарны турш гишүүн орнууд болон бүс нутагт энх тайвныг хадгалж ирсэн Европын Холбооны бодлогыг би машид биширдэг. Дэлхийн II дайны дараах эвлэрэл, хамтын ажиллагааны хүрээнд Европын Холбоо нь хувь хүний болон улс орнуудын дотоодын эрх ашгаас илүүтэйгээр бүх нийтийн сайн сайхныг эрхэмлэдэг болсон билээ. Энэ нь улам бүр нэг нэгнээсээ харилцан шүтэлцээтэй болж буй, олон бэрхшээл сорилттой тулгарч байгаа өнөөгийн дэлхий дахинд мэргэн ухаан хийгээд ёс суртахууны үлгэр жишээ болж байна” хэмээн онцолжээ.
Тэрбээр хоёр ерөнхийлөгчийн Европын Холбоог бусдад үлгэр дуурайл болохуйц хүчирхэг үлгэр жишээ байлгах цаашдын их үйл хэрэгт нь амжилт хүссэн байна.










