Энэтхэгийн Жамму ба Кашмирын Ладак бүсийн Нубра хөндийд Төвөдийн шашны тэргүүн Далай лам есөн өдрийн айлчлал хийхээр иржээ.
|
“2010 оны 7 дугаар сарын 20-нд Дээрхийн гэгээн Далай лам Нубра хөндийд ирэхийг тэсэн ядан хүлээсэн сүсэгтэн олон замын хоёр талаар цувран жагсжээ.” - Tibetonline.tv |
Дээрхийн гэгээн Далай ламыг угтан авахын тулд Тхоисе нисэх онгоцны буудлаас Самтанлинг хийд хүртэл замын хоёр талаар зуун зуунээрээ хүмүүс цагаан хадаг, цэцгийн тахил, уугиулах утлагууд барин зогсож, түүнийг хүндэтгэн угтан авч, адис хүртэхээр цугларсан байна.
Түүнийг Тхоисе нисэх буудал дээр олон төлөөлөгч, нэр хүндтэй зочид хүндэтгэлтэйгээр тосон авчээ.
“Одоогийн байдлаар Нубра хөндийн ард иргэд маш баяртай байна. Хүмүүс сэтгэл догдлон, үнэхээр урам зоригтой байгаа бөгөөд түүний айлчлалд өөрсдийгөө зориулан зүтгэхэд бэлэн байна. Энэ нь түүний манайд хийж буй дөрөв дэх айлчлал юм” хэмээн Ладакхийн Буддын Холбооны ерөнхийлөгч Ургэн Цэринг мэдэгдэв.
|
| “Дээрхийн гэгээн Далай лам болон Гандэн Трипа Ризонг Ринбүчи нар 2010 оны 7 дугаар сарын 20-нд Самтанлинг хийдэд морилон ирэв.” - Tibetonline.tv |
Самтанлинг Гонпа хийдэд Буддын лам нар шашны ёслол, зан үйлээр Далай ламыг морилон ирэхэд нь угтан авч, ёслолын хөгжмийн зэмсэг, хүрэл бөмбөрөө эгшиглүүлсэн байна.
“Бидний мэдэрч буй баяр хөөрийг хэмжих аргагүй. Өглөө цаг агаар муу байсан тул нислэгийн цагийн өөрчлөлт гарч магадгүй гэсэн мэдээлэл авсан. Гэсэн ч Далай лам манай хөндийд морилон ирсэн нь бидэнд их завшаан боллоо. Тэрээр төлөвлөгдсөн цагаасаа хагас цагийн өмнө ирсэн, Нубра хөндийн бүх ард иргэд түүнийг айлчилсан явдалд бахархан, баяр хөөрөөр дүүрэн байна” хэмээн Ладакхийн Автономит Дүүргийн Зөвлөлийн (LAHDC) Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Цэринг Ангчук хэлжээ.










