Энэтхэг, Жамму, Кашмир, Сринагар. Төвөдийн оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Кашмирын хөндийд анх удаа хувийн айлчлалаар хүрэлцэн ирлээ. Айлчлалынхаа хүрээнд энд амьдарч буй төвөд дүрвэгсэдтэй уулзахаар төлөвлөжээ.
|
| An elderly Tibetan Muslim woman in conversation with His Holiness the Dalai Lama on arrival at the Nehru State Guest House in Srinagar on 12 July 2012. Also in the photo is Jammu & Kashmir State Chief Minister Mr. Omar Abdullah. Зургийг Тэнзин Чойжор OHHDL |
Далай лам Кашмирын хөндийд мужийн албан ёсны зочны хувиар 6 хоног морилон саатах юм. Түүнийг Сринагарын нисэх буудалд Жаму, Кашмир мужийн ерөнхий сайд Омар Абдулла хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Албан ёны хэвлэл мэдээллийн төлөөлөгч “Ерөнхий сайд түүнийг хүлээн авч мэндчилээд, сайн сайхны ерөөл дэвшүүлж, Далай ламын амар мэндийг асуусан” хэмээжээ.
Далай лам ч ерөнхий сайдын мэндчилгээнд хариу талархал илэрхийлээд, мужийн энх тайван, хөгжил цэцэглэл, сайн сайхны төлөө залбирчээ.
Энэхүү айлчлал түүний Кашмирын хөндийд хийж буй анхны айлчлал ч өнгөрсөн жил тэрбээр Жамму, Кашмирын Ладакийн бүс нутгаар зочилсон аж.
|
Дээрхийн эгээн вдийн мусульман иргэдтэй уулзах үеэр толилуулах бүжгийг бэлтгэн давтаж буй төвд мусульман охид. Зургийг Тэнзин Чойжор OHHDL |
Албаны эх сурвалжуудын мэдээлснээр Баасан, Бямба гарагт нийт олонд зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулахгүй аж. Харин Дээрхийн гэгээн Ням гарагт энэ нутгийн Төвөдийн сургууль, Төвөдийн суурингаар зочилж, дүрвэгсэдтэй уулзах аж. Даваа, Мягмар гаргийг Дээрхийн гэгээний амралтын өдөр болгон товложээ. Мөн айлчлалынхаа үеэр Гулмарг тэргүүт Кашмирын нутаг дахь зарим аялал жуулчлалын газар очих хүсэлтэй байгааг эх сурвалжууд нэмж мэдээлэв.










