Сиэтл хот, Вашингтон муж, АНУ, 2008 оны 4-р сарын 16 (Жанет И.Тугийн нийтлэл, Seattle Times) – Албан ёсны шашин хоорондын холбоо харилцаатай эсэхийг төдийлөн мэддэггүй энэ хотод 7,400 гаруй хүн Мягмар гарагийн өглөө Далай лам, Англи сүмийн хамба лам Десмонд Туту болон бусад шашны тэргүүдийг хүндэтгэн угтаж авлаа.
Далай лам Сиэтл хотод энэрэн нигүүлсэхүйн чуулга уулзалтад оролцож буй айлчлалынхаа сүүлийн өдөр Христ, Еврей, Мусальман, Сикх болон Бурханы шашны төлөөлөгчидтэй хамт шашин хоорондын хэлэлцүүлэгт оролцов.










