Австрали, Бендиго хот. 2007 оны 6 дугаар сарын 7. (Австралийн нэгдсэн хэвлэл мэдээллийн агентлаг) - Далай лам одоо баригдаж буй, 2010 онд дуусах төлөвтэй байгаа барууны ертөнц дэх хамгийн том Бурхан багшийн суваргыг адислахаар Бендиго хотод айлчлав.
Дээрхийн гэгээнийг Викториа хот буй буддын шашны энэхүү суваргыг адислах үед ойролцоогоор 2,000 хүн үзэж сонирхсон байна.
1850 онд хятад цагаачид алт эрэн Бендигод ирж асан тэр цагаас хойш буддын шашин тус хотод дэлгэрэн оршин тогтнож ирсэн бөгөөд эдүгээ буддын хийд, мэдээллийн төв байдаг ажээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн хандиваар санхүүжиж буй хоёр давхар суваргын барилгад оролцохоор сүүлийн жилүүдэд олон буддын шашинтан Бендиго хотод нүүж ирсэн байна хэмээн суваргын төслийн захирал Иан Грин хэллээ.
Нийт 15 сая долларын өртгөөр эл суварга босох төлөвтэй байна.
Бендиго хотын захын 120 акр (ойролцоогоор 485,000 метр квадрат) бутлаг газарт энэ суварга бий.
Ноён Грин "Энэ бол буддын шашинтнуудын хувьд маш чухал мөргөлийн газар юм. Хүмүүс энд энх тайван, эв найрамдлыг мэдрэхээр ирдэг болно" гэв.
Австралид хийх айлчлалынхаа хоёр дахь өдөр тухайн орон нутгийн уугуул болох Жарра Жарра хүмүүс Далай ламд хүндэтгэл үзүүлж, Аборигены уламжлал ёсоор тусгай утлага уугиулах ёслолыг үйлдлээ.
Далай лам мөн буддын шашныг Төвөдөд авчирсан Ловон Бадамжунайн дөрвөн метр өндөр сэрэг дүрийн хөшөөг нээлээ.










