Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Далай лам өсвөр үеийнхэнд энэрэл нигүүлсэлийн тухай сургаал айлдлаа 2006 он 9 дүгээр сар 11

Түгээх
Ванкувер, Канад — 2006 оны 9 сарын 9. (Род Миклебург / The Globe and Mail)

Төвдийн Бурханы шашины удирдагчийн энгийн айлдвар завгүй залуу үеийнхэнд гүн сэтгэгдэл үлдээв. Өчигдөр өглөө Ванкувер хотын Орфеум танхимд цугласан мянга мянган завгүй залуу үеийнхэнд Дээрхийн гэгээн Далай ламын энэрэл нигүүлсэлийн тухайн энгийнээр тайлбарласан айлдвар нь гүн сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй онцгой уур амьсгал бүрдүүлжээ.

Англи хэл дээр заримдаа түгдрэн ярьж, дууны төхөөрөмж төгс биш байсан ч, Дээрхийн гэгээний айлдварыг залуус өдөр тутамын хэрэглээ болсон утас, завгүй амьдралаа умартан улам бүр ойртон, үг бүрийг барьж авахын төлөө анхааралтай чагнаж байлаа.

Тэрээр явахаар босоод, гараа залбиралын хамт хавсархад танхим тэр чигтээ ихэвчлэн рок одод л үзүүлдэг чанга авиа гарган, үргэлжилсэн удаан алга ташилтаар Дээрхийн гэгээнийг үдэв.

Түүний толгой дээрх улаан өнгийн “CANADA” гэсэн малгай, яриандаа шингээсэн хошигнол, инээд хөөр эсвэл түүнээс ч илүү — хүчирхийлэл өсөж буй дэлхийд энэрэл нигүүлсэл, хүлцэл тэвчээрт суралцахын ач холбогдлын тухай уриалга гаргасан нь залуусын зүрхэнд хүрсэн байж мэднэ. Тэдний хэзээ нэгэн цагт хичээл заалгана гэж төсөөлөшгүй багш байсан ч XIV Далай лам сурагчдын сэтгэлийг бүрэн татаж чадсан юм.



“Тэр үнэхээр гайхалтай байлаа” гэж сурагч Женни Тан хэлээд найзуудруугаа буцахын өмнө “Тэр юмсыг харах өнцөгийг минь тэллээ. Бидний орчлон ертөнц бусдаас ихээхэн хамаардаг тухай би өмнө нь ингэж бодож байгаагүй.”

Принс оф Уэйлс сургуулийн сурагч Винсент Вонг (16 настай):

“Тэр их мэдлэгтэй хүн юм. Надад үнэхээр таалагдсан.”

Сэр Чарльз Таппер ахлах сургуулийн 16 настай охин Нарпиндер Рехаллу илүү сайн хүн болох урам зориг авснаа хэлээд “Хандлага өөрчилөн бусдад туслаж, зөвхөн өөрийн ойр дотныхондоо биш, бусдад ч анхаарах хэрэгтэйг ойлголоо.”



Арга хэмжээнд 2800 хүний багтаамжтай танхим дүүрэн хүмүүс байсан бөгөөд хилийн чанад дахь Нобелийн энх тайваны шагналт Далай лам залуустай дангаар ярилцсан ховор мөчүүдийн нэг байв. Хөтлөгч болон зохион байгуулагч нар оюутанууд байсан ба асуулт асуух зургаан хүүхэдүүд ч мөн бүгд сурагчид байлаа. Далай лам тэдний дунд том түшлэгтэй сандал дээр хөлөө эвхэн суусан байна.

Юуны өмнө яагаад залуустай ярилцах нь чухал вэ гэж асуухад Далай лам:

“Хариулт нь маш энгийн. Өнгөрсөн бол өнгөрсөн. Ирээдүй ирж байна. Би 20-р зууны хүн. Өнгөрсөнд бид олон асуудал бий болгожээ. Гэтэл одоо бидний баяртай гэх цаг нэгэнт ирсэн байна. Харин залуус шинэ бодит байдалтай илүү зохицож өөрчлөлтийг хийхэд илүү хялбар байх болно.” гэж хариулав. Тэгээд олон жил хамт явж буй орчуулагчруугаа заан: “Энэ бол хөгшин хүний царай. Харин залуу хүний царай харах таатай байна.” хэмээн хошигнож танхимыг хөгжөөлөө.

Энэрэн нигүүлсэх сэтгэл — өөрчлөлтийн түлхүүр

“Энэрэл нигүүлсэлийг хөгжүүлэх нь ” сэдвээр ярилцсан Далай лам дэлхийн өнөөгийн нийгэмд болж буй сөрөг зүйлс болон Иракийн мөргөлдөөн зэрэгийг жишээ татан дурдлаа.

Тэрээр хэлэхдээ, дэлхий үүнтэй адил үйл явдлуудад дасал болчихжээ.

“Африкт өдөр бүр мянга мянган хүн нас бардаг ч одоог хүртэл дорвитой зүйл хийгддэггүй. Иракд өдөр ирэх тусам хэдэн зуун хүн үхэж байна. Гэвч энэ мэтчилэн мэдээг бид хэвийн л юм шиг хүлээн авдаг болчихжээ. Энэ үнэхээр харамсалтай бөгөөд буруу зүйл, үүнийг бид өөрчлөх хэрэгтэй”

Өөрийн эрх ашгийг хэт эрхэмлэдэг байдлаас гарч, бусдын төлөө энэрэнгүй сэтгэлтэй болох нь өөрчлөлтийн түлхүүр юм. Түүнчлэн энэ зам хүч чадал, дотоод амар амгаланд хүргэнэ.

“Хэт хувиа хичээх нь үргэлж сүйрэл авчирдаг. ‘Би, миний, надад’ гэж ярьдаг хүмүүс зүрхний шигдээс авах магадлал өндөр байдаг — энэ бол шинжлэх ухааны баримт.”

Орчин үеийн боловсрол хүний дотоод үнэт зүйлсд бага анхаарал хандуулж байгаа нь хэт нэг талыг барьсан мэт санагддаг хэмээн тэр нэмж хэлэв.

Орчин үеийн боловсролын систем нь зөвхөн ашиг чухал гэж боддог хүмүүсийг бий болгож байна. Мөнгө, мөнгө, дахиад л мөнгө. Энэ нь дотоод сэтгэлийн хөгжилийн эсрэг юм.

Тэрээр дэлхийн шашнуудыг ч мөн орхисонгүй, Католик, Ислам, Бурханы шашины доторх хуваагдал хүртэл дэлхийд ялгаварлан гадуурхалт, уналт авчирсан. “Шашин олон болох тусам үзэн ядалт ихэснэ. Ямар ашигтай гэж?

Харин эв нэгдэл их байх тусам энх тайван ирнэ.

Гурван сурагч өөрсдийн түүхээ хуваалцахад Далай лам анхааралтай сонсов. Тэдний дундаас Пойнт Грэй сургуулийн 17 настай Люси Вангийн яриа тэрхүү уулзалтыг улам гүн утгатай болгожээ.

Люси зуны амралтаараа хятадын ядуу тосгонд амьдардаг үеэл охин Тингийнд очсон тухайгаа ярив. Тинг Люситэй ижил настай болов ч халуун нарыг үл тоон зайрмаг зарж, бага эмэгтэй дүүдээ шинэ гутал, борооны шүхэр зэрэг сургуульд хэрэгтэй зүйлсийг нь авахад мөнгө хуримтлуулдаг байжээ. Гэвч тосгоны нэгэн хөгшин эмэгтэй хүнд өвдөн, мэс засал хийх мөнгө хэрэг болоход Тинг зуны турш олсон 70 доллараа ямар ч эргэлзээгүйгээр бүрэн хандивласан байна.

Люси түүнээс яагаад ядарч олсон бүх мөнгөө өгч байгаа юм бэ, гэж асуухад Тинг “Эд зүйлс хүлээж чадна. Харин өвчин хүлээхгүй.” гэж хариулжээ.

Түүний үеэлийн бусдыг бодож хийсэн энэхүү үйлдэл залуу охины сэтгэлийг гүн хөдөлгөжээ. Одоо тэрээр өдөр бүр бусдад туслах шинэ зорилгийнхоо төлөө ажилдаг болсноо хэлэв.

Далай лам ч мөн сэтгэл нь хөдөлсөн байлаа.

“Гайхалтай. Чиний болон үеэлийн чинь санаа сэтгэлийг магтаж байна. Заримдаа энэрэн нигүүлсэх сэтгэл ядуу, боловсрол багатай хүмүүст илүү байдаг юм шиг надад санагддаг ” хэмээн магтаж хэлэв.

Эндэр дээр Далай ламын хажууд суусан Эрнест ахлах сургуулын сурагч нулимсаа дарж ядан сууж байлаа.


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт