Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Далай лам Йорданд болох Нобелийн шагналтнуудын хоёр дахь уулзалтад уригдав. 2006 он 4 дүгээр сар 27

Түгээх

Вашингтон Д.С, АНУ (ICT) – Далай лам 2006 оны 6 дугаар сард Йорданы Петрад болох Нобелийн шагналтнуудын хоёр дахь бага хуралд оролцох урилга хүлээн авчээ. Уг хурлаар Нобелийн шагналтнуудын “Дэлхийн хямралын хариу арга хэмжээ”-нд гүйцэтгэх үүргийг хэлэлцэн тодорхойлох зорилготой юм. Далай лам 2005 оны 5 дугаар сард Петрад болсон анхны хуралд мөн оролцож байсан билээ.

2006 оны 4 дүгээр сарын 26-нд “Жордан Таймс” сонинд мэдээлснээр “Нобелийн шагналыг жил бүр олгодог 6 салбар болох “Энх тайван”, “Эдийн засаг”, “Утга зохиол”, “Физик”, “Хими”, “Физиологи ба анагаах ухаан”-ы чиглэлийн Нобелийн шагналтнууд хуралд оролцоно” гэжээ.

Тэдний дунд:

  • Химийн салбар - Петер Агре, Аарон Чехановер, Йохан Дайзенхофер, Аврам Хершко, Юань Т.Ли;

  • Анагаах ухааны салбар - Ричард Аксел, Барух С.Блумберг, Кристиан де Дюв, Эрик Р.Кандел;

  • Физикийн салбар - Жорж Шарпак, Клод Коэн-Таннуджи, Вал Фитч, Дональд А.Глейзер;

  • Эдийн засгийн салбар - Финн Э.Кидланд, Роберт А.Манделл;

  • Уран зохиолын салбар - Воле Шойинка;

  • Энх тайваны салбар - Фредерик В. де Клерк, Жозе Рамос-Хорта мөн Далай лам нар оролцох ажээ.


Йордан улсын мэдээний агентлаг 4 дүгээр сарын 26-нд Амман хотоос мэдээлэхдээ, II Абдулла хааны үгийг эш татан, “Нобелийн шагналтнууд сүүлийн 100 гаруй жилийн турш хүн төрөлхтний хөгжил дэвшлийг төлөөлж ирсэн билээ. Ирээдүйн хойч үеийн өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж, энх тайванд заналхийлж буй тэнцвэргүй, тэгш бус байдлыг хамтдаа шийдвэрлэхийн тулд Эли Визель болоод миний бие энэ нэр хүндтэй бүлгийн гишүүдийг мөн бусад салбарын удирдагчдыг Петрад дахин цугларахыг урьж байна” хэмээжээ.

Нобелийн шагналтнуудын бага хурлыг Йордан улсын II Абдулла хааны хөгжлийн сан, Эли Визелийн “Хүн төрөлхтний төлөөх сан” хамтран зохион байгуулж байна.

“Хоёр өдрийн турш үргэлжлэх энэ хуралд дэлхийн аюулгүй байдал, хөгжлийн бэрхшээлүүд, өнгөрсөн онд эхлүүлсэн Нобелийн шагналтнуудын санаачилгын стратеги, үйл ажиллагаа, Израил, Палестины энхийн үйл явц болон бүс нутгийн бусад асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна” гэж Йорданы мэдээллийн агентлаг мэдээлэв.

“Хүн төрөлхтний төлөөх сан”-гийн үүсгэн байгуулагч, 1986 оны Нобелийн энх тайвны шагналтан Эли Визель дараах мэдэгдлийг хийжээ.

“Нобелийн шагналтнууд, удирдагчид болон Йордан улсын II Абдулла хаантай хамт хүн төрөлхтний хамгийн хүнд асуудлуудыг хэлэлцэнэ гэдэг даруухан боловч урам зориг төрүүлэхүйц зүйл билээ. Өнгөрсөн жил бид Петрад Нобелийн шагналтнуудын санаачилгыг эхлүүлж, хамтын ажиллагаа, харилцаагаа гүнзгийрүүлэхийг зорьсон юм. Энэ жил бид уг санаачилгын хүрээнд хийгдсэн ажлын ахиц дэвшлийг тайлагнаж, хүмүүнлэгийн салбарт Нобелийн шагналтнуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлох болно”.

“Йордан Таймс” сонинд өгүүлснээр энэхүү бага хуралд төр, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн нэр хүндтэй төлөөлөгчид оролцоно. Үүнд:

  • АНУ-ын НҮБ дахь элчин сайд асан Ричард С.Холбрук;

  • “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын үүсгэн байгуулагч Бернар Кушнер;

  • АНУ-ын Ерөнхий мэс засалч асан Дэвид Сэтчер;

  • Тайландын дэд сайд Сатхиратай Сураткиарт;

  • Холливудын жүжигчин, продюсер Майкл Дуглас;

  • “Рокфеллерийн ах дүүс” сангийн төлөөлөгч Стивен Хайнц;

  • Александрын номын сангийн төлөөлөгч Исмаил Серагеддин нар багтжээ.


Тус мэдээний төгсгөлд “Оролцогчид хүн төрөлхтний уран сэтгэмж, бүтээлч оюуны гайхамшгийг илтгэдэг, хүний гараар бүтсэн, байгалийн орчны зохицлыг харуулсан эртний хот Петрагийн ариун дурсгалт газарт цуглах болно” хэмээжээ.


Орчуулсан: Н.Долгар

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт