Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Далай ламын оюун санаа, сэтгэлийн илч, эрдэм ухаанд татагдах сүсэгтэн олон 2007 он 5 дугаар сар 22

Түгээх

Америкийн Нэгдсэн Улс, Висконсин муж, Мэдисон хот (The Capital Times сонин. 2007 оны 5 дугаар сарын 4) – Энэрэл нигүүлслийн “сүлд дуугаа” өргөн цараатай хүргэдгээрээ тод томруун гялалздаг, Төвөдийн төр, шашны хэргийг хослон барьж асан Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсохоор Колизей танхимд олон мянган хүн олон цагаар дугаарлан хүлээжээ. Хагас зууны тэрээ орхин гарсан байр суурь, эрх мэдлийнх нь бүдэг туяа гэлтэй нарийн хийцтэй, алтан өнгөт сэнтийд заларсан Далай лам бээр лхагва гарагт эртний судрын гүн нарийн агуулгаас тайлбарлан айлдахад цугласан олон ихэд анхааралтай сонслоо. Хөлд нь суусан хуврагуудынхаа нэгэн адил хүрэн улаан, шаргал өнгийн лам хувцас асаасан Дээрхийн гэгээнийг гэгээрлийн зам мөрд суралцах, бясалгахын ач тусыг тайлбарлан байхуйд эл асар том танхим чимээ аниргүйд умбалаа.
Зураг. Хятадууд Төвөдийг эзэлсэн 1950-иад онд орхин гарсан Төвөд эх орных нь өв соёл, түүхийг илтгэх нарийн хийцтэй, алтан сэнтийд Дээрхийн гэгээн заларч, ном айлдаж буй нь... Эх сурвалж: Майк ДеВриес, The Capital Times сонин

Колизей танхимд болох Далай ламын цуврал айлдварын тасалбарыг хэд хоногийн өмнө ойролцоогоор 3,000 хүн худалдан авсан байна. Баасан гарагт 12,000 суудалтай Кохл төвд болох олон нийтийн айлдварын тасалбар сарын өмнө бүрэн зарагдаж дуусжээ. Энэ нь тус төвд саяхан болсон спортын бус бусад хөтөлбөрийн тасалбарын борлуулалтын ердийн жишгээс давсан тоо хэмээн Висконсин-Мэдисоны Их Сургуулийн төлөөлөгч мэдэгдэв.

Барууны хүмүүсийн хувьд бол яг ямар үүрэгтэй нь тийм ч ойлгомжтой бус гэмээр тийм алслагдсан соёлын хүрээнээс гаралтай энэ хүн юугаараа тэднийг ийм хүчтэй татаж буй хэрэг вэ? Дэйни тойргийн иргэдтэй энэ долоо хоногт ярилцлага хийхэд тэд Далай ламын оюун санааны дотоод ертөнц, сэтгэлийн илч, эрдэм ухаанд татагддаг гэжээ. "Жинхэнэ хүн мөнөөс мөн" хэмээн Виржиниа мужийн Чарлоттсвилл хотоос ирсэн сувилагч Виктор Хаузер Колизейн том хүүгийнхээ хамт Далай ламыг морилон ирэхийг хүлээх зуураа хэлсэн юм. Хаузер Далай ламын айлдварт олон удаа сууж байсан агаад тэр тоолонд олон хүнтэй танилцаж номын ёсоор нөхөрлөсөн ажээ. "Бид яг л алдар цуутай хүнийг шүтэн биширдэг хэсэг бүлэг шиг л байдаг. Гэхдээ өөр түвшинд авч үзвэл, тэрбээр биднийг оюун санааны хөгжилдөө анхаарахыг уриалдаг юм. Дайн тулаантай өнөөгийн ертөнцөд энэ чухал асуудал мөн" гэж тэрээр хэлж байлаа. “Далай лам бол яг л “рок од" шиг сэтгэл татам чанартай. Хүмүүс энэ чанарт нь татагддаг ч дан ганц үүгээрээ хүмүүсийн сонирхлыг торгоогоод байх боломжгүй л дээ” гэж Карен Стивенсон хэлэв.

Зураг. Төвөд лам нар лхагва гарагт Аллиант энержид болох Далай ламын айлдварт суухаар бүртгүүлж буй нь...

Мэдээгүйжүүлэлтийн сувилагч Стивенсоны хувьд буддын шашинтай анх танилцсан түүх нь Дээрхийн гэгээн Далай лам 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн жилээ Мэдисон хотод айлчилж, Фильд Хауст илтгэл тавьсан тэр үеэс эхэлсэн ажээ. Стивенсон Колизейд болох айлдварт суухаасаа өмнө өгсөн ярилцлагадаа "Далай ламыг танхимд орж ирэхэд уур амьсгал нь гэнэт өөрчлөгдсөн. Ёстой л квантын шилжилт болж байх шиг л санагдсан даа. Тэрбээр энэрэн нигүүлсэх сэтгэлийг өөрөөсөө цацруулах шиг болж билээ. Үнэхээр биширмээр” хэмээжээ. Энэ явдал Стивенсоны амьдралын эргэлтийн цэг болж, тэрээр өмнө нь байдгийг нь ч мэддэггүй байсан “Дийр парк” хэмээх буддын төв болон хийдэд буддын шашин судалж эхэлсэн байна. Тус төв нь Мэдисон хотын ойролцоох Данн хэмээх хотхонд байх ба Далай ламын Мэдисонд тав дахь удаагаа айлчилж буйн гол шалтгаан нь үүнтэй холбоотой. Тус төвийг гэвш Лхүндүв Зопа удирддаг агаад тэрээр 1950-иад онд хятадууд Төвөдийг эзлэх үеэр Далай ламтай хамт дүрвэсэн ойр дотнын анд нөхөр нь юм. Далай лам ирэх жил Дийр Парк төвийн шинэ сүмийн нээлтэд оролцохоор буцаж ирэх юм байна. Далай ламыг мэддэг болсон 20 гаруй жилийн хугацаанд Дээрхийн гэгээн болон буддын хуврагуудын үг, үйлдэл огт зөрдөггүйг сайтар анзаарч, биширч явдаг тухайгаа Стивенсон онцолж, "Тэдний зан байдал, үйлдэл нь зааж буй сургаалтай нь яг таардаг. Өрөвч сэтгэл, хийж буй үйлдэлдээ хариуцлагатай байх зэрэг чанар нь өнөөгийн дэлхий ертөнцөд өрнөж буй бүхэнтэй нягт уялдаж, гүн гүнзгий нөлөө үзүүлэх чадамжтай" гэв.

Оюутнуудын сэтгэлийг татсан тухай: Мэдисон хотын Эжвуд коллежийн философийн тэнхимийн профессор Паула Хиршбок нэгэн ярилцлагадаа “Дээрхийн гэгээн Далай лам хүмүүс бидний сэтгэлийн гүн дэх аз жаргалд тэмүүлэх хүслийг хөндөж тайлбарладаг. Бүхий л амьд оршихуйг өрөвдөн энэрэх сэтгэлээс үүдэн аливааг бүхэл цогцоор нь үзэх ойлголтоос аз жаргал бий болдог гэж тэрбээр сургадаг юм. Ийм үзэл санаанд хэн татагдахгүй байх билээ?" хэмээн хэлсэн байна. Тэрээр Далай ламын 1999 онд хэвлэгдсэн "Шинэ мянганы ёс зүй" хэмээх номыг магистрын түвшний ёс зүйн хичээлд ашиглах сурах бичгийн жагсаалтад оруулсан агаад оюутнууд нь энэ номыг ихэд сонирхон, нааштай хандсан байна. Хүн төрөлхтний амьдралыг туулах, мэдрэх байдал ижилхэн гэх энэ үзэл санааг гагц Далай лам сургадаг хэрэг биш юм. Гэхдээ Далай лам хүмүүс хоорондоо харилцан шүтэлцээтэй гэдгээ ойлгохгүйгээсээ болж өөрсдөдөө үй олон зовлон шаналал бий болгодог хэмээн тайлбарладаг нь дээрх санааг улам гүнзгийрүүлж өгдөг гэж Хиршбок үздэг ажээ: Мөн тэрээр "Буддын шашинд хувь хүн хийгээд хүн төрөлхтний туулж буй зовлон шаналал нь бидний төөрөлдсөн оюун буюу өөрсдийнхөө уг мөн чанарыг буруу ойлгосноос үүдэлтэй гэдгийг тодорхой заадаг. “Сэтгэл оюунд хүмүүн биднийг эрх чөлөөнд хүргэх, эсвэл боолчлох асар их хүч оршдог” гэсэн санаа үнэхээр манай оюутнуудыг сэтгэлд ихэд хүрсэн дээ" хэмээн нэмж хэлсэн юм. Висконсин мужийн Брүүкфилдээс ирсэн ахлах ангийн гурван сурагч лхагва гарагт Колизейн гадаа буддын шашныг сонирхон, илүү ихийг мэдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэдний нэг болох арван долоон настай Кортни Морган Далай ламын намтрыг уншсаны дараа энэхүү сонирхол нь оргилсон гэв. Уг номоос тэрээр 1950 онд Хятадын эзлэн түрэмгийлэлд өртсөн Төвөдийн орчин үеийн түүхтэй танилцсан аж. Далай ламын эх орноосоо дүрвэсэн түүх үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөсөн аж. Далай лам Данзанжамц 1935 онд Төвөдөд тариачин айлд мэндэлж, 2 настайдаа энэрэл нигүүлслийн бурхны хувилгаан дүрээр тодорчээ.

Энгийн л нэг хүн: Түүнийг зарим хүн "бурхан-хаан" хэмээн нэрлэдэг тухай Далай лам 1990 онд бичсэн "Цөллөг дэх эрх чөлөө" хэмээх намтар номдоо дурдсан байдаг. Өмнө дурдагдсан философийн профессор Хиршбок түүнийг хамгийн дээд гэгээрсэн оюуны хувилгаан дүр хэмээн тодорхойлж байсан бол, сувилагч Стивенсон Далай ламын нэг төвөд нэр нь "оршихуй" гэсэн утгатайг тэмдэглэжээ. Мөн өөр нэгэн оюутан түүнийг "нигүүлсэхүйн илрэл" гэж тодорхойлсон байна. Гэвч Далай лам өөрөө: "'Далай лам' гэдэг нь миний хэргэм цол юм. Харин би бол зүгээр л нэгэн энгийн хүн, буддын шашны гэлэн байх замыг сонгосон төвөд хүн билээ" хэмээн бичиж, өөрийгөө тодорхойлжээ.

Дээрхийн гэгээний албан тушаал улс төрийн ч, бас шашны ч хэргийг хамаардаг. Тэрбээр дүрвэн гарсныхаа дараа улс төрийн үүргийнхээ дагуу Төвөдийг тусгаар тогтнуулахыг шаардаж байсан нь Хятадын албан тушаалтнуудын бухимдлыг төрүүлж байв. Шашны хэргийг хамаардаг зүтгэлтнийх нь хувьд Аль-каидатай холбоотой бүлэглэл түүнийг исламын бус шашныг сурталчилсан үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж, амь насанд нь заналхийлж байсан гэсэн мэдээлэл бий. Далай лам хэдийгээр алдар нэр нь түгж, ирэх намар Конгрессын хүндэт медаль зэрэг шагнал хүртэх гэж байгаа ч Энэтхэгийн Дарамсала дахь жижигхэн бетон байшиндаа энгийн даруухан амьдардаг хэмээн түүний олон жилийн найз, доктор Зорба Пастерийн эхнэр Пенни Пастер хэлсэн байна. Тэрээр мөн "Далай лам номын айлдвараа үнэ төлбөргүй хийж, бусад лам хуврагийн л нэгэн адил өглөг хандиваар амьжиргаагаа залгуулдаг" хэмээн нэмж тодруулсан юм.

Далай ламын айлчлалын зардлыг ивээн тэтгэгчид буюу өглөгийн эзэд хариуцдаг. Лхагва гарагт болсон Далай ламын айлдварт зориулж ивээн тэтгэгчийн билет гэж тусад нь борлуулжээ. Ийм билетийн үнэ 1000 ам.доллар бөгөөд үүнд 4 удаагийн айлдварт суух, тэргүүн эгнээнд суух, тусгай хүлээн авалт, оройн зоогт оролцох эрх багтсан байна. Нийт 175 орчим хүн ивээн тэтгэгчээр бүртгүүлжээ. Охин Эммагийнхаа хамт ирсэн Милуоки хотын оршин суугч Дэвид Фелкер тэдгээр ивээн тэтгэгчдийн нэг байв. Тэрээр Далай ламын энэрэнгүй сэтгэлд маш их татагддаг гээд, "Сайн сайхан зүйл хаана байна, хүмүүс тийшээ л хошуурдаг шүү дээ" гэж дүгнэв.

Ярилцлагад оролцсон хүмүүс өөрсдөд нь буддизмын шашин бүгдийг хүндэтгэх үзэл санаа хийгээд Далай ламын хүн бүр өөр өөрийн оюун санааны хөгжлийн замыг олж, түүнийгээ дагах нь зүйтэй хэмээн уриалдаг нь тун ч зохистой санагддаг гэж байлаа. Ийм нээлттэй хандлага нь аль ч шашны зүтгэлтнүүдийн санаанд нийцэх тул Далай ламын сургаалыг ихэд үнэлэх нь дамжиггүй юм. Мэдисон хотын Бетел Лютеран сүмийн пастор, эрхэм Билл Уайт бээр Далай ламын сургаал орчин үеийн хүмүүсийн сэтгэлгээнд тохирч буйг онцолж, "Материаллаг хэрэглээ санаа зовмоор хэмжээнд хүрсэн өнөөгийн ертөнцөд хүмүүс үнэнч шударга, ёс зүйтэй хүмүүсийг биширч, сайн ханддаг билээ. Далай лам бол тийм биширмээр хүн гэдэг нь илэрхий" хэмээн хэлсэн байна. Кен, Патрисиа Шифферд нар Далай ламтай уулзахаар Висконсин мужийн хойд хэсгээс зорьж ирсэн бөгөөд энэ ташрамд Дийр парк төвд шавилж буй охиноо эргэж буй аж. Кен Шифферд "Дээрхийн гэгээн бол дэлхийн энх тайвны элч. Түүн шиг ийм их хайр энэрлийг цацруулдаг хүнтэй би хэзээ ч таарч байгаагүй. Уулзахын төдийд л сэтгэл ихэд догдолдог доо. Ёстой л бодитоор оршин буй ер бусын хүн дээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Висконсины Их Сургуулийн төгсөх ангийн оюутан Майк Круз Далай ламын улс төр, нийгмийн үзэл санаанд хамгийн их татагддаг гэдгээ ярилцлагадаа дурджээ. Круз "Бүх зүйл хоорондоо хэрхэн уялдаа холбоотой болохыг, ялангуяа улс төр нь эдийн засагтай хэрхэн шүтэлцдэг нь анхаарал татдаг" гэв. Мөн тэрээр Далай ламын энгийн даруухан амьдрахыг гол болгох үзэл, ихэд баяр хөөртэй, сэтгэл татам байдалд татагддаг, мөн ялимгүй 'унаган биш' гэхүйц англи хэл нь улам ч сонирхолтой болгохоос гадна айлдаж буй сургаал нь маш гүн гүнзгий утгатай байдаг хэмээн дүгнэжээ.

Орчуулсан Б.Ганчимэг

 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт