Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала хот, 2013 оны 4-р сарын 22 ( ABC Ньюс, Мухаммад Лилагийн мэдээнээс) - Мусульманчуудын хот, тосгодыг бүхэлд нь үндэс угсаатнаар нь түйвээн устгах мөргөлдөөнд Мьянмарын албан ёсны байгууллагууд, тэр дунд буддын шашны лам нар оролцсон болохыг харуулсан ноцтой мэдээллийн дараа дэлхийн хамгийн нэр хүндтэй буддын шашны тэргүүн тэдэнд хандаж хүчирхийллийг зогсоох уриалга хүргэв."
Одоо зогсоо!
Энэтхэгийн Дарамсала дахь өргөөнөөсөө ABC Ньюст өгсөн ярилцлагынхаа үеэр Дээрхийн гэгээн Далай ламын сүүлийн үеийн энэ мэдээлэлд дурдагдаж буй олон зуун хүний амь нас сүйдэж, хэдэн зуун мянган хүнийг орон гэргүй болгосон энэ хүчирхийллийг буддын шашинтнууд удирдан үйлдсэн хүчирхийллийг олон нийтэд хамгийн хүчтэйгээр буруушааж байна. “Үнэхээр харамсалтай” гэж Далай лам хэллээ.
"Бүх томоохон шашнууд бидэнд хайр энэрэл, нигүүлсэл, уучлал өршөөлийг мөрдлөг болгохыг сургадаг. Тиймээс эдгээр шашны уламжлалуудын жинхэнэ дагагч, сүсэгтэн хүн бусдыг дээрэлхэх, иймэрхүү хүчирхийлэл үйлдэхэд огт автахгүй."
"Сүсэгтнүүдээ Мьянмарын цөөнх болсон Мусульманчууд руу дайрахыг уриалсан хэмээн буруутгагдаж буй Мьянмарын буддын шашны лам нартай шууд ярих боломжтой байсан бол та юу хэлэх байсан бэ гэсэн асуултад Төвөдийн удирдагч хувиасаа ийн гуйлаа." "Бид шашинтан хүмүүс шүү дээ” гээд шаргал жанч руугаа дохив. "Будда үргэлж бидэнд хайр энэрэл, нигүүлсэл, уучлал өршөөлийн тухай заан сургадаг.
"'Хэрэв таны сэтгэлийн аль нэг мухраас сэтгэл хөдлөл чинь таныг цохих, эсвэл бүр хөнөөхийг хүсэхэд хүргэвэл, Буддагийн сургаал, итгэл үнэмшлийг санаарай. Бид Буддад итгэгчид шүү дээ” гэжээ."
"Шинэ мэдээгээр буддын шашны лам нар, улс төрийн намын ажилтнууд болон энгийн мьянмар иргэд тус улсын харьцангуй цөөнх Рохинжа нарын эсрэг харгис хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгагдаж буй Мьянмарын (хуучнаар Бирм) хүчирхийлэлд нэрвэгдсэн бүс нутгуудад Далай ламын үгс хэр их нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна."
"Human Right Watch- оос гаргасан тайланд Зүүн өмнөд Азийн тус улсад урьдчилан төлөвлөгдсөн хүчирхийллийн хэв маяг тогтсон болохыг харуулжээ. Үүнд тосгодыг бүхэлд нь газар дээр нь тэгшилж шатаасан, мөн эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүдийн цогцсыг ард нь гарыг нь боосон байдалтайгаар нийтийн булшинд булсан үйлдлүүд багтсан байна. Өөр нэгэн тосгонд 70 хүнийг цавчин хороосны дунд 28 хүүхэд байсан гэсэн мэдээ байна. Мьянмар улс уг тайланд хариу өгсөн эсэх нь тодорхойгүй байна."
"2012 оны зун Мьянмарын төв хэсэгт буддын шашинтнууд болон Мусульманчуудын хооронд гарсан цуврал жижиг мөргөлдөөнүүдээс эхэлсэн уг хүчирхийлэл нилээд газар авсан. Энэхүү хүчирхийллийн бараг ихэнх хувийг Мьянмарын нийт хүн амын 3-5 хувиас хэтрэхгүй хувийг эзэлдэг жижиг үндэстний бүлэг Рохинжагийн мусульманчуудын эсрэг чиглэсэн байна."
Мьянмарын засгийн газар Рохинжачуудыг Бангладешийн цагаачид хэмээн үздэг бөгөөд тэдэнд албан ёсны иргэншил олгохоос татгалздаг байна. Бирмийн хуулиуд нь тэднийг зөвшөөрөлгүйгээр зорчих, газар өмчлөх эрхийг нь хориглодог."
"Human Right Watch-ын саяхан нийтэлсэн хиймэл дагуулын зургуудаас асар их хэмжээний эвдрэл, сүйрлийг харж болно. Гуравдугаар сарын гурав хоногийн дотор гэхэд л Бирмийн тосгодод, ихэнхдээ Рохинжагийн эргэн тойрны хорооллын 800 гаруй барилга байгууламж бүрэн устгагдсан байна."
"Хэд хэдэн орон сууцны барилга үнс нурам болон шатсан байгаагаас харахад галдан шатаах нь өргөн тархсан арга болохыг харуулж байна. Амь дүйн гарсан хүмүүсийн олонх нь өдгөө маш их их ачаалалтай байгаа хуарангуудад амьдарч байгаа бөгөөд тэдэнд ус, хүнс, орон байр, эм тариа хүрэлцэхгүй нөхцөлд байна."
"Human Rights Watch нь Бирмийн эрх баригчдыг энэ байдалд анхаарахгүй нүдээ анисан, зарим тохиолдолд хүчирхийлэлд оролцсон хэмээн буруутгаж байна. Тус байгууллага засгийн газрыг 'хүмүүнлэгийн тусламжийг системтэйгээр хязгаарласан' болон мусульман цөөнхдөө 'ялгаварлан гадуурхсан бодлого хэрэгжүүлсэн' хэмээн буруутгаж, хэрэв хүчирхийллийг зогсоохгүй бол хүмүүнлэгийн тусламжийг бүр зогсоохыг анхааруулжээ."
"ABC Ньюст өгсөн ярилцлагынх нь үеэр, Мьянмарт үргэлжилж буй хүчирхийллийн асуудлыг хөндөхөд Дээрхийн гэгээн Далай ламын дуу хоолойн өнгө аяс, сэтгэл зүйн төлөв байдал нь илт өөрчлөгдсөн. Ярилцлагын зарим хэсэг нь хөгжилтэй, инээд хөөрөөр дүүрэн байсан хэдий ч, буддын шашинтнуудын үйлдсэн хүчирхийллийн талаар ярих үед Далай ламын дуу хоолойны өнгө аяс удаан, гунигтай болсон." "Бид XXI зуунд байна шүү дээ” гэж 77 настай Далай лам хэллээ..
“Бүх асуудлыг яриа хэлцэл, харилцан яриагаар шийдэх ёстой. Хүчирхийллээр асуудлыг шийдэх гэж оролдох нь хуучирсан арга бөгөөд асуудлыг хэзээ ч шийддэггүй,' гэжээ."
"1935 онд Хятадын Шинхай мужид Тензин Гяцо нэртэй төрсөн Далай лам нь Хятад, Монгол, Энэтхэг болон Гималайн нурууны дагуу түүнд сүсэглэдэг сая сая дагагчтай. Тэрээр Бирмийн эрх баригчидтай албан ёсны харилцаагүй бөгөөд бусад шашны удирдагчдаас ялгаатай нь хүчирхийллийг зогсоохыг шаардсан зарлиг эсвэл исламын шашинтнуудын фатва буюу шийдвэр зэргийг гаргах эрх мэдэлгүй юм."
Далай лам энэ хүчирхийлэл гарч эхлэх үед Бирмийн ардчиллыг дэмжигч идэвхтэн, Нобелийн шагналт Ан Сан Су Читэй шууд ярилцаж, хүчирхийллийг зогсооход туслахыг хүссэнээ хэлсэн юм.
Су Чи Рохинжа нарын өмнөөс дуугарахгүй байгаагаас хатуу шүүмжлэлд өртсөн. Дөрөвдүгээр сард түүнийг Японд болсон бага хурал дээр 'Бид өөр үзэл бодолтой хүмүүсийг хүлээн зөвшөөрч сурах ёстой' гэж хэлсний дараа шүүмжлэгчид эсэргүүцэж, түүний үг хэтэрхий хожимдсон, ямар ч үр нөлөөгүй мэдэгдэл болсон гэж үзжээ."
Шүүмжлэлийг үл харгалзан, Далай лам Су Чиг хямралыг шийдвэрлэхэд одоо ч оролцож чадна гэдэгт итгэсэн хэвээр байна.
"Нобелийн шагналт хүний хувьд би түүнийг хөшигний ард энэ асуудалд тусалж чадна гэдэгт итгэлтэй байна" гэж тэр хэлэв.










