Дарамсала, 2006 оны 12 дугаар сарын 10 (Phayul / Пүрбү Тинлей)
Өнөөдөр дэлхий дахинаа Хүний эрхийн өдрийг 58 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж буй ч Төвөдийн ард түмний хувьд энэ өдөр нь бүр ч онцгой юм. Учир нь Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртээсний 17 дахь өлзийт ой энэ өдөр тохиож байна. Харин энэ жил Төвөдүүдийн баяр хөөрийг улам бадраах бас нэгэн онцгой шалтгаан нэмэгдлээ.
Өнөөдөр энд болсон хүндэтгэлийн тусгай ёслолын үеэр, уг дурсгалт өдрийг тохиолдуулан, хилийн чанад дахь Төвөдийн удирдагч Дээрхийн гэгээнтэн Далай ламд ОХУ-ын төрийн дээд иргэний шагнал болох “Цагаан Бадамлянхуа одон”-г гардууллаа.










