Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Далай лам шинжлэх ухааны эрдэмтэдтэй стрессийн тухай ярилцлаа 2006 он 9 дүгээр сар 11

Түгээх

Ванкувер, Канад — 2006 оны 9-р сарын 10 (Tiffany Crawford / AP) Амьдралын утга учир нь аз жаргалтай байхад оршдог хэмээн үздэг, дэлхийн хэд хэдэн сая бурханы шашинтнуудын эелдэг, хөгжилтэй тэргүүн Далай лам бямба гарагт шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзан стресс нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай хэлэлцлээ.

Уламжлалт номын хувцас өмсөж, орхимж нөмөрсөн тэрээр сэтгэцийн эрүүл мэндийн салбарт ажилладаг нэр хүндтэй гурван эрдэмтний асуултад хариулсан бөгөөд тэдний нэг нь олоны танил эрдэмтэн Дипак Чопра байлаа, тэрээр хэлэлцээрийн үеэр дэлхий дахинд хүчирхийлэл, терроризм нэмэгдэх тусам хүмүүсийн энх тайвныг хүсэх хүсэл улам хүчтэй болж буйг онцлон хэлхэд, Далай лам “Амьдралын эхэн үедээ туулсан ядуурал, хүчирхийлэл зэрэг стрессүүд нь айдас, атаа жөтөө, уур хилэн гэх мэт сөрөг сэтгэлүүдийг бий болгож, эцэстээ хүчирхийлэлд хүргэж байна.

Дэлхийн энх тайван байх нь дотоод амар амгалан, тэсвэр тэвчээр ба энэрэнгүй сэтгэлээс эхлэх ба хүмүүсийн зүрхэнд энэрэл нигүүлсэл төлөвшсөн цагт илүү бие биенээ ойлгон утга учиртай харилцааг бий болгож, улмаар дэлхийд хүчирхийлэл багасах юм.

Утга учиртай харилцан яриаг бий болгохын тулд эхлээд бусдын сонирхол, эрх ашгийг ойлгож, тэднийг ах дүүсийнхээ нэгэн адил хүндэтгэх ёстой бөгөөд тэднийг өөрийн нэг хэсэг мэт үзэх хэрэгтэй” хэмээн айлдлаа. Энэрэл нигүүлсэлийг ойлгохын тулд халамжит эхийн жишээг харахад хангалттай гэж нэмэн дурдав.

Сэтгэл-биеийн холбоо ба эрүүл мэндийн талаар судалдаг, Опра Уинфрийн нэвтрүүлэгт олонтаа оролцсон Чопра түүнээс:

Хэрэв нийгэм эх хүнийг чухал мэргэжил талаас нь харж чадвал дэлхийн энх тайван бий болох уу? гэж асуухад,

Далай лам инээмсэглэн, толгойгоо маажин: “Тийм ээ, сайхан санаа байна” хэмээн хариулаад “Уур хилэн, айдасаас үүдсэн хүчирхийллийг зогсоох нь урт хугацааны ажил юм. Илүү хүнлэг нийгмийг бий болгохын тулд бидэнд энэрэл хайр хэрэгтэй. Хэрэв хүүхэд багадаа хүчирхийлэлд өртсөн байсан ч өөрийн үзэл хандлага, сэтгэлээ сөргөөс эерэг рүү өөрчилж сурвал сэтгэл зүйн шархаа бүрэн ангааж чадах юм.

Хичээ. Чармай. Нэгд. Та бүхэн хамтдаа ажиллах үүрэгтэй гэдгээ ойлгох хэрэгтэй” гэж тэр Ванкуверын Орфеум театрт цугласан үзэгчдэд хандан айлдлаа.

Британийн Колумбийн Их Сургуулийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирал Алан Янг түүнээс энэрэнгүй сэтгэл болон сэтгэцийн өвчний хоорондын холбооны талаар бодлыг нь асуув.

Яагаад хүмүүс биеийн өвчтэй хүнийг өрөвдөх атлаа сэтгэцийн өвчтэй нэгнийг тэгж өрөвдөх нь ховор байдгийг Алан Янг тодруулж мэдэхийг хүсчээ.

Хэрвээ хорт хавдартай нэгэн гудамжинд хэвтэж байвал хүмүүс шуугиан дэгдээдэг. Гэтэл яагаад шизофренитэй хүн ингэж хэвтэж байхад хүмүүс төдийлөн тоодоггүй юм бэ?

“Мэдэхгүй юм” хэмээн Далай лам хариулаад, сэтгэл гутрал зэрэг өвчнүүд юунаас болж үүсдэгийг илүү гүнзгий судлах хэрэгтэй хэмээн айлдав.

Далай лам долоо хоногийн амралтын өдрүүдээр Ванкуверт морилон “энх тайван ба боловсрол” шинэ төвийн нээлтэнд оролцоод, бямба гарагийн орой GM Place цэнгэлдэх хүрээлэнд 14,000 үзэгчийн өмнө энэ удаагийн айлчлалаа өндөрллөө.

Хотын дарга Сэм Салливан болон Канадын Иргэншил ба Цагаачлалын сайд Монте Солберг нар Парламентынхаа энэ оны эхээр олгосон Канад улсын хүндэт иргэн цолыг Далай ламд хүндэтгэн гардууллаа.

Энэхүү хүндэт иргэний цол нь Канадын түүхэнд гуравхан хүнд олгогдсон бөгөөд өмнө нь Өмнөд Африкийн удирдагч Нельсон Мандела, Дэлхийн II дайны үеэр олон еврейчүүдийг авран хамгаалсан Шведийн дипломат Рауль Валленберг нарт олгогдож байжээ.

“Дээрхийн гэгээнтээн, хэрэв та манай Парламентын тухай багахан ч гэсэн мэддэг бол бид хэзээ ч аливаа зүйл дээр парламентын бүх гишүүд санал нэгдэж байгааг хараагүй юм. Гэтэл энэ удаа нэгэн дуугаар бүгд зөвшөөрлөө. Та үнэхээр хүмүүсийг нэгтгэх чадвартай хүн гэдгийг харуулж чадлаа” хэмээн Солберг хэлэв.

Хятадын засаг захиргаанаас энэ шагналд хүчтэй эсэргүүцэл илэрхийлж, харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж анхааруулсан болов ч Канадын Гадаад Харилцааны Яам Хятадыг Төвд, Хятадын хууль ёсны засгийн газар гэж хүлээн зөвшөөрдөг ч Далай ламд гүн хүндэтгэл бишрэлтэй байх болно гэдэгээ хэлжээ.

Дээрхийн гэгээн 1959 онд Хятадын төрийн эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Энэтхэгийн хойд зүгт ирсэн ч одоог хүртэл Төвдөд хүндлэгдсээр байгаа билээ.

Ёслолын дараа индэр Далай ламруу шилжин тэрээр аз жаргалыг хэрхэн төлөвшүүлэх тухай айлдвар айлджээ.

“Амжилттай, аз жаргалтай амьдралын ихэнх нь бидний сэтгэлийн хандлагаас шалтгаална. Мөнгө, эрх мэдэл, эрүүл мэнд зэрэг нь хоёрдогч зүйл. Хэрвээ сэтгэл тайван, амгалан байвал та амьдралаа утга учиртай, аз жаргалтай эдэлж чадна.” хэмээн айлдлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт