Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Брайвүн Лосалин хийдэд болсон дагсал хаялцах мэтгэлцээнд морилж, Гандан Шарцэ хийдийг зорив. 2019 он 12 дугаар сар 18

Түгээх

Энэтхэг, Карнатака, Мундгод - Дээрхийн гэгээн Далай лам өнөө өглөө лам нарын дагсал хаялцахыг үзэж сонсохоор Брайвүн Лосалин хийдийн чуулганы танхимд морилон ирэв. Мадхьямака ангийн оюутнууд шүтэн барилдлага болон хоосон чанарыг оносон бодьгалд бүх зүйл боломжтой байдаг" гэх мэт мэдэгдлүүдийг хэлэлцэв. Тэд "юмс нь нэрийн төдийд л оршино гэдэг ойлголтын нэрийн төдийд гэдэг нь юу гэсэн үг вэ?" гэх мэт асуултыг тавьж байлаа.

Дээрхийн гэгээн Далай лам Брайвүн Лосалин хийдийн чуулганы танхимд лам нар Буддын гүн ухааны талаар дагсал хаялцаж байгааг үзэж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2019 оны 12-р сарын 18. Зургийг: Лувсан Цэрин

“Билгүүний чанад” ангийн оюутнууд “Сэтгэл төдийтөн” сургуулд дэвшүүлсэн ‘сэтгэлд тогтсон авьяас (ул мөр)’ ба арван хоёр шүтэн барилдлагын талаарх нотолгооны дүгнэлтийг хэлэлцлээ. Тэд мөн хамаг амьтад Бурханы мөн чанартай гэдгийг хэрхэн батлах тухай гэх мэт асуултуудыг хөндөв. Харин “Шалгадагийн” (Valid Cognition) ангийн оюутнууд өнгөрсөн ба ирээдүйн амьдралын оршин тогтнол, шалтгаан ба үр дагаврын хоорондын хамаарлыг нотлохыг зорьж байв.

Дагсал хаялцах мэтгэлцээн дүүрэхэд ‘Бодьсадвын явдалд орохуй” номноос - Бодь сэтгэл нь ‘алхимичдын дээд зэргийн бодис мэт бидний ариун бус биеийг хувиргаж, үнэлж баршгүй эрдэнэ болох Бурханы биеийг бүтээдэг’ хэмээх нэгэн шүлгийг иш татан ерөөл тавьлаа.

Дээрхийн гэгээн оюутнуудад хандан тэдний дагсал хаялцах мэтгэлцээн сонирхолтой байлаа хэмээв. Тэрбээр Брайвүн Лосалин хийдийн эрхэм хүндэт лам, түүний ахлах багш Лин ринбүүчи нь судар болон тарнийн ухаанд нэвтэрсэн, учир шалтгааныг чанд баримталдаг хүн байсан гэдгийг дурсан ярилаа. Дээрхийн гэгээн мөн Лхас хотод болсон Их Ерөөлийн үеэр Лин ринбүүчи Гонпасар ринбүүчитэй дагсал хаялцаж түүний гавшгай ухаалаг тайлбарууд нь Гонпасар ринбүүчийг хэлэх үггүй болгож байсан нэгэн тохиолдлыг дурсав.

“Хүн өөрийн оюун ухаанаа бүрэн дүүрэн ашигласнаар сэтгэлдээ хайр, энэрэл нигүүлсэлийг бий болгох боломжтой. Бид эдгээр мөн чанаруудын талаарх мэдлэг, туршлагаараа хүн төрөлхтний сайн сайхан байдалд хувь нэмэр оруулж чадна” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа. “Бид хамаг амьтдын аз жаргалын төлөө байнга залбирдаг ч бодит байдал дээр зөвхөн энэ дэлхий дээрх 7 тэрбум хүнд л туслах боломжтой. Энэ нь бид Наландагийн уламжлалыг хадгалж ирсэнтэй холбоотой юм.

Дээрхийн гэгээн Далай лам Брайвүн Лосалин хийдийн чуулганы танхимд болсон дагсал хаялцах мэтгэлцээний үеэр айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2019 оны 12-р сарын 18. Зургийг: Лувсан Цэрин

Дээрхийн гэгээн Далай лам Брайвүн Лосалин хийдийн чуулганы танхимд болсон дагсал хаялцах мэтгэлцээний үеэр айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2019 оны 12-р сарын 18. Зургийг: Лувсан Цэрин

“Дөнгөж саяхан та нарын зарим нь өнгөрсөн ба ирээдүйн амьдралын оршихуйн тухай батлахыг оролдсон. Гэхдээ хүний үндсэн суурь аз жаргалын талаар хэлэхэд - бид өдөр тутмын амьдралдаа сэтгэлийн амар тайван байдлыг олох нь хамгийн чухал юм. Өчигдөр надаас хэрхэн унтаж амардаг талаар асуусан бөгөөд хамаг амьтдыг гэгээрэлд хүргэхийг зорьсон бодь сэтгэлийн бясалгалын ачаар би тайван унтдаг гэж би хариулсан. Надад санаа зовох зүйл байхгүй бөгөөд айдас байдаггүй. Миний сэтгэл тайван учраас бие минь эрүүл бөгөөд сайн унтаж амардаг.

“Хэрэв та урт наслахыг хүсвэл бодь сэтгэл нь хамгийн сайн дадал юм. Энэ нь оршихуйн замаар ядарч туйлдан яваа хүмүүст тайвшрал өгдөг мод юм. Энэ нь хэрэн тэнэж яваа амьтдын мунхагийн мананг бүрэн арилгах хүчирхэг наран, ариун сургаалын сүүнээс гаргаж авсан өтгөн цөцгийн тос юм.”

“Шантидева гэгээний:

Бүх сахиус нугуудын ивээлээр

Бүхий л бодьгал Бурхны хутагт хүрэх болтугай.

Алин тэр болтол энэ дэлхийн баяр баясгалан юугаар

Авралт бурхад, тэнгэрүүд хийгээд хүмүүн бүгд

Амгалан жаргалангаар цэнгэх болтугай! гэсэн ерөөлийг хэлье.

"Би Гоман хийдэд гурван өдөр, Лосалин хийдэд мөн гурван өдрийг өнгөрөөлөө. Одоо би Гандан хийд рүү явах гэж байна. Лхас хотод байхдаа бид 'Би Паво Ритру руу явах гэж байна' гэж хэлцгээдэг байж билээ".

Брайвүн хийдээс Гандан хийд рүү морилж буй Дээрхийн гэгээн Далай ламыг харахаар ойр орчмын төвөд суурингийн оршин суугчид замын дагуу эгнэн зогссон байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2019 оны 12-р сарын 18. Зургийг: Лувсан Цэрин

Брайвүн хийдээс Гандан хийд рүү морилж буй Дээрхийн гэгээн Далай ламыг харахаар ойр орчмын төвөд суурингийн оршин суугчид замын дагуу эгнэн зогссон байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2019 оны 12-р сарын 18. Зургийг: Лувсан Цэрин

Дээрхийн гэгээнийг Брайвүн хийдээс мордоход нь хэдэн зуун лам хувраг, ани нар болон энгийн хүмүүс үдэж өгөв. 3-р баазад (Camp no.3) илүү олон хүн цугларч, тэрбээр хоёр барилгын төслийг аравнайлахад ашиглах тариаг адислахаар түр зогсов.

Түүнийг Гандан Лачид морилон ирэхэд Гандан Шарцэ хийдийн хамба лам Вен Жанчуб Санге угтан авлаа. Дээрхийн гэгээн хийдийн чуулганы танхимд Бурхан багш, Богд Зонхов ба бусад хөрөг шүтээнүүдийн өмнө хүндэтгэл үзүүлж, лам нар “Наландагийн 17 их бандидагийн магтаал”-ыг уншив. Тэрбээр Сахиусны өргөөнд түр зочилсныхоо дараа сэнтийд залрав. Түүнийг цай, бэрээсээр дайллаа.

Дээрхийн гэгээн “энд байгаа хүн бүхэнд, хамба лам нар, хутагт хувилгаад Tulkus та бүхэнд мэндчилгээ дэвшүүлье” хэмээн цугларсан хүмүүст хандан хэлэв. “Гандан хийдийг Богд Зонхов өөрөө үүсгэн байгуулсан учраас Гандан Намчо өдөр? (Зулын 25-ны өдөр? ) түүний гэгээрэлд хүрсэн болон нирваанд орсны 600 жилийн ойг тэмдэглэх нь зүй ёсны хэрэг юм.

“Цагаачлан ирэхэд эхэндээ бидэнд ямар ч арга байгаагүй ч цаг хугацааны явцад гурван том сургалтын дацан хийдүүд, Даш лхүнбэ болон бусад хийдүүдийг бид дахин сэргээж чадсан билээ. Бид дээдийн номын талаарх судалгаа, дадлагыг хадгалж хамгаалахад сайн ажиллалаа. Ерөнхийдөө Буддын шашин, ялангуяа Богд Зонховын сургаалийг сонирхох сонирхол нэмэгдэхийн хэрээр бид тэдгээр сургаалийг дэлхий даяар бусад хүмүүст түгээж чадсан нь сайн хэрэг юм.”

Дээрхийн гэгээн Далай лам Гандан Лачид болсон түүнийг угтан авах ёслолын дараа мордож байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2019 оны 12-р сарын 18. Зургийг: Лувсан Цэрин

Дээрхийн гэгээн Гандан Лачигаас Гандан Шарцэгийн чуулганы танхим хүртэл алхаж, тэнд цугларсан хүмүүст хандан үг хэлэв.

"Өнөөдөр би Гандан Шарцэ хийдэд ирлээ. Энд бид Богд Зонховын ойн баярыг тэмдэглэх болно. Энэ богино айлчлалын үеэр би Гоман, Лосалин хийдүүдэд саатсан бөгөөд одоо Шарцэ ба Жанцэ хийдүүдэд саатах гэж байна. Би ирэх оны гурав, дөрөвдүгээр сард Сэра, Даш лхүнбэ хийдүүдэд зочилно."

"Энд олон ивээн тэтгэгчид, дэмжигчид байгаа бололтой байна. Миний бие та бүхний өгөөмөр сайхан сэтгэл бидэнд ихээхэн тус нэмэр болсон гэдгийг та бүхэн мэдээсэй гэж хүсэж байна. Эдгээр хийдүүд нь судалгаа, бясалгал, ажиглалт, мөн зохиол туурвих, дагсал хаялцах зэрэг дадлагуудаар дамжуулан Наландагийн уламжлалыг удаан хугацааны туршид хадгалж ирсэн билээ."

"Хятадууд мөн Сюань Шангаар дамжуулан Наландатай холбоотой байсан ч тэд логик, учир шалтгааныг судлаагүй бөгөөд Солонгос, Япон, Вьетнамд ч мөн адил эдгээр нь судлагдаагүй юм. Бурхан багшийн урьдчилан харсанаар Буддын гүн ухаан, логикийн тайлбарууд хойд зүгт буюу эхлээд Төвөдөд, дараа нь Монголд тархжээ. Дрогөн Чөгял Пагбагийн эхлүүлсэн сургаалийг гуравдугаар Далай лам Сонам ​​Гяцо бататгасан."

Дээрхийн гэгээн Далай лам Гандан Шарцэ хийдэд болсон угтан авах ёслолын үеэр цугларсан хүмүүст хандан айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2019 оны 12-р сарын 18. Зургийг: Лувсан Цэрин

"Бид 15 жилийн өмнө Ганжуур, Данжуурын агуулгад шинжлэх ухаан, гүн ухаан, шашны үүднээс дахин үнэлгээ хийсэн. Эдгээр сургаалууд нь логик байдлаар бичигдсэн учраас тэдгээрийн гүн ухаан, сэтгэл судлал талаарх тайлбарууд нь эрдэм шинжилгээний хүрээнд бусад энгийн хүмүүст тустай байж болох юм. Хүн бүр өөрийн оюун ухаанаа ашиглан өөрийгөө өөрчлөх боломжтой. Энэтхэгт хүчирхийллээс ангид байх дадал болох 'ахимса' нь 3000 гаруй жилийн турш дэлгэрэн хөгжиж ирсэн бөгөөд үүнийг энэрэнгүй сэтгэл болох 'каруна'-гийн үндсэн дээр хэрэгжүүлдэг."

"Буддын шашны практик тал дээр бид оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаар өргөн мэдлэгтэй. Бид уур хилэнгийн хор хөнөөл, хайр энэрлийн давуу талыг шалгаж нягталсан. Учир нь бид бүгд аз жаргалыг хүсдэг бөгөөд тэрхүү аз жаргал нь сэтгэлийн амар амгалан дээр суурилдаг. Энэ санааг дэлхий дахинд түгээх нь маш их ач холбогдолтой. Бидэнд гайхалтай ​​​​оюун ухаан бий. Үүнийг зөв ашиглавал бид хүн төрөлхтөн болох ахан дүүсдээ үнэхээр тус дэм болж чадах юм."

Дараа нь Дээрхийн гэгээн Гандан Шарцэ хийдийн чуулганы танхимын дээд хэсэгт байрлах өргөө рүүгээ морилов.

Орчуулсан Ц.Ариунаа

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт