Лондон хот, Их Британи, 2008 оны 5-р сарын 22 (Ребекка Инглиш, Daily Mail) - Чарльз хунтайж өчигдөр Далай ламыг хүлээн авч уулзан, Ерөнхий сайдтай мөчөөрхөв. Ерөнхий сайд Төвдийн шашны тэргүүнийг Даунинг Стрийт дэх албан өргөөндөө хүлээж авахаас татгалзсаны удаах өдөр Чарльз хунтайж Дээрхийн гэгээнг Лондон дахь ордон гэртээ хүлээн авч уулзжээ.
Далай ламын Төвд эх оронд нь хүний эрх зөрчигдөж байгааг тэрбээр онцлон тэмдэглэхээр Их Британид 11 хоногийн айлчлал хийж буй Далай лам мод тарих ёслолд оролцсоны дараа Кларенс Хаус ордонд зочилж хунтайжтай цаг гаруй ярилцжээ.

Тавтай морил: Чарльз хунтайж нь Далай ламын үйл хэргийг дэмжигч бөгөөд тус айлчлалын үеэр түүнтэй уулзаж байгаадаа баяртай байв.

ЕС Гордон Браун Дээрхийн гэгээнг Даунинг-стрит дэх гэртээ урихаас татгалзсан нь Хятадын эрх баригчдад тал зассан явдал гэж түүнийг буруушааж байна. Гэвч Ерөнхий сайд, Далай лам нар өнөөдөр Кантерберигийн хамба ламын Лондон дахь Ламбет ордонд болох шашны бусад удирдагчидтай хийх шашин хоорондын хурлын үеэр уулзах ажээ. Өнгөрсөн сард Лондон хотноо Олимпийн бамбарыг буухиалах үеэр болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Хятадыг гомдоохоос зайлсхийх үүднээс, Ноён Браун Далай ламыг зориудаар өөрийн албан өргөөндөө хүлээж авахаас татгалзсан гэж шүүмжлэгчид үзэж байна. Өмнө нь Тони Блэйр, Жон Мэйжор нар түүнийг Даунинг-стрит дэх гэртээ хүлээн авч уулзаж байсан.
Төвдийг Хятад хүчээр эзэлж авсныг эсэргүүцэн тэмцсэний төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Далай ламыг энэ оны эхээр Бээжингийн эсрэг бослого бүтэлгүйтсэний 49 жилийн ойг тохиолдуулан, Төвдөд лам нар түрэмгий жагсаал цуглаан зохион байгуулсныг Далай лам хөхиүлэн дэмжсэн гэж Хятадын засгийн газар түүнийг буруушаасан.

Далай лам Чарльз хунтайжтай хамт мод тарьжээ.
Либерал Ардчилсан Намын дарга асан Сэр Мензис Кэмпбелл "Түүнийг Даунинг стритийн 10 тоотод хүлээж авахгүй байх ямар ч шалтгаан байхгүй. Ерөнхий сайд нэг талаас Далай амтай уулзах, нөгөө талаас Хятадын засгийн газарыг гомдоохгүй гэсэн хоёр зорилгыг зэрэг хангахыг хичээж байна гэж дүгнэж болно" гэв. Чарльз хунтайж нь Далай ламын үйл хэргийг тууштай дэмжигч юм. Тэрбээр 2004 онд гэртээ Төвдийн нийгэмлэгт зориулан хүлээн авалт зохион байгуулахад Далай лам хүрэлцэн ирсэн бөгөөд 2001, 1999 онд түүнтэй ганцаарчлан уулзаж байжээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрээр хятад иргэдтэй ойр харилцаж ирсэн бөгөөд эдүгээ тус улсад түүний эрх ашиг бүхий бизнесийг хянадаг ажилтантай болсон ажээ. Өчигдөр болсон уулзалтын талаар Кларенс Хаус ордон тайлбар хийхээс татгалзаж уг уулзалтаар "шашны асуудлууд" хөндсөн гэснээс өөр зүйл хэлээгүй. Хааны ордны дээд албан эх сурвалжийн хэлснээр "Далай лам хунтайжтай уулзахыг тусгайлан хүссэн бөгөөд мэдээж хунтайж уг хүсэлтийг баяртай хүлээж авсан" гэв. “Төвдийг чөлөөл хөдөлгөөн”-ий Мэтт Уиттисес хунтайжийн байр суурийг сайшааж, "Чарльз хунтайж бол Далай ламын найз төдийгүй Төвдийг тууштай дэмжигч бөгөөд тэрбээр улс төрийн хоригдлуудын төлөө ажилласаар ирсэн хүн" гэжээ.










