Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Зогчэн бясалгалын сургаал ба олон нийтийн хэлэлцүүлэг 2017 он 9 дүгээр сар 25

Түгээх

Латви, Рига хот — Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам ном айлдаж буй "Сконто" ордон руу морилохын өмнө Латвийн телевизийн оргил цагийн “Ганцаарчилсан уулзалт” (One to One) нэвтрүүлэгт зориулж Гүндарс Рэдерст ярилцлага өгөв. Редерс ярилцлагаа Дээрхийн гэгээний "дэлхий ертөнц хямралд ороод байна" гэж хэлсэн нь ямар утгатай болохыг асууснаар эхлүүлэв.

Дээрхийн гэгээн: “Дэлхий дээр маш их айдас түгшүүр, уур хилэн, ханаж цаддаггүй хүсэл шунал болон мөлжлөг байна. Баян хоосны ялгаа асар их болж, хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдэж байна. Хүн төрөлхтөнд тулгарч буй эдгээр олон асуудлыг бид өөрсдөө бий болгосон” хэмээн хариулав.

Дээрхийн гэгээн Далай лам Латвийн телевизийн сэтгүүлч Гүндарс Рэдерст ярилцлага өгч буй нь. Латви, Рига хот. 2017 оны 9 сарын 25. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

Рэдерс терроризмтой хэрхэн энэрэнгүй сэтгэлээр тэмцэж болох талаар, энэ нь боломжгүй зүйл биш үү хэмээн асуухад Дээрхийн гэгээн үүнтэй санал нийлсэнгүй. Тэрээр хэлэхдээ, эдгээр асуудал үүсгэгчид ч мөн адил хүн гэдгийг санаж, тэдэнтэй ойлголцож чадвал энэ асуудал эцэстээ шийдэгдэнэ гэв. Хүч хэрэглэх нь террористуудыг улам олноор төрүүлэхэд л хүргэдэг. Энэ бол материаллаг зорилгод хэт их тэмүүлдэг атлаа дотоод үнэт зүйлст төдийлөн анхаарал хандуулдаггүй боловсролын тогтолцооны хуучирсан хандлага юм. Орчин үеийн боловсролын системд шашнаас ангид ёс зүйг нэвтрүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулах ажил идэвхтэй өрнөж байгааг тэрээр дурдав.

Орос улс болон түүний бүрэлдэхүүн дэх Халимаг, Буриад, Тува зэрэг Буддын шашинт оронд зочлох боломжгүй байгаадаа Дээрхийн гэгээн хүлээцтэй хандаж, Орос, Хятад хоёр улсын хоорондын харилцааг ойлгож буйгаа илэрхийлэв. Тэрээр үүнийг өнөөдрийн байдлаар Японоос бусад Буддын шашинтай ямар ч улс оронд зочлох боломжгүй байгаа нөхцөл байдалтайгаа адилтган тайлбарлав. Мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Латви улсын Ерөнхийлөгчтэй уулзахгүй байгааг сэтгүүлч Г.Рэдерс онцлон асуусан юм.

“Зүгээр ээ. Миний энэ айлчлал бүхэлдээ улс төрийн бус шинжтэй. Би сэтгэлээр унаагүй байна. Дэлхий ертөнц 7 тэрбум хүндээ, улс орон бүр ард түмэндээ харьяалагддаг учраас би ард түмнийг илүү чухалд үздэг” хэмээн Дээрхийн гэгээн хариулав.

Сэтгүүлч Г.Рэдерс нийгмийн сүлжээгээр дамжуулан иргэдээс ирсэн асуултуудыг Дээрхийн гэгээнд уламжлахдаа, түүнийг хувьдаа гар утас эзэмшдэг эсэх, мөн хэзээ нэгэн цагт гэр бүлтэй болохыг хүсэж байсан уу хэмээн сонирхов. Эдгээр асуултад тэрээр “Үгүй” хэмээн шууд бөгөөд товчхон хариулсан юм. Харин 'Мөнхийн аз жаргалыг хэрхэн олох вэ?' гэх асуултад хариулахдаа, өөрийгөө эртний Энэтхэгийн Наландагийн уламжлалыг өвлөгч шавь хэмээн тодотгоод, аливааг ямагт учир шалтгаан, шинжлэх ухаанч үүднээс нягтлан үздэгээ хэлэв. Тэрээр үргэлжлүүлэн, бидний сэтгэлийн амар амгаланг алдагдуулагч гол хүчин зүйл нь уур хилэн, айдас зэрэг сөрөг сэтгэл хөдлөлд автах явдал хэмээн дүгнээд, үүнээс гарах цорын ганц арга зам нь тэдгээр сөрөг сэтгэлийг дарах сэтгэл зүйн ерөндгийг танин мэдэж, өөртөө хэвшүүлэх явдал юм хэмээн айлдав.

Дээрхийн гэгээн Далай лам Латвийн телевизэд ярилцлага өгж буй нь. Латви, Рига хот. 2017 оны 9 сарын 25. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

Даваа гарагийн өглөөний замын хөдөлгөөн өмнөх хоёр өдрийнхөөс илүү түгжрэлтэй байсан тул Сконто танхим хүрэх богино зайд багагүй хугацаа зарцуулсан хэдий ч Дээрхийн гэгээн морилон ирмэгцээ хуран цугласан олонтой мэндчилж, цаг алдалгүй сэнтийдээ залран, тухайн өдрийн номын айлдварыг эхлэхийн өмнө эхлээд удиртгал тайлбар хийх талаар мэдэгдээд, XI зууны үеийн Төвөдөд Лоцава Ринчэн Санбугаас өмнө болон хойно дэлгэрсэн сургаал, уламжлалуудыг Нингма буюу Хуучин ёс уламжлал хэмээн ялгадаг тухай онцлон айлдав.

Нингма буюу Хуучин ёс уламжлалд Бурханы шашны сургаал номлолыг Есөн хөлгөн болгон ангилдаг. Үүнд: Хутагтын дөрвөн үнэнд суурилсан гадаад гурван хөлгөн, гадаад гурван тантра болон дотоод гурван тантра багтдаг байна. Гадаад хөлгөн болох Сурвака (Шиваг - Сонсогч), Пратьекабудда (Ранжүн - Рансаг буюу Өөрөө гэгээрэгч), болон Бодьсадвагийн хөлгөнүүд нь 'Гурван суртгаал'-д (Шагшаабад, Самади, Билгүүн) тулгуурлан нисваанисыг дарах ерөндөгүүдийг голчилдог бол Крия (Үйлийн тарни), Упа (Явдлын тарни), болон Иога (Бясалгалын тарни) тантра буюу гадаад тантрын ёс нь Ведийн уламжлалтай төстэй биеэ ариусгах, мацаг барих зэрэг хатуужил, зан үйлийн явдлыг чухалчилдаг байна.

Харин дотоод тантрын хөлгөн болох Маха, Ану болон Ати иога нь сэтгэлийг хувирган өөрчлөх хүчирхэг аргууд юм. Маха иога нь бүтээх төрүүлэх шатыг, Ану иога нь төгсөх буюу гүйцээх шатыг багтаадаг бол, хамгийн дээд Ати иога нь сэтгэлийн төрөлх 'Гэгээн гэрэл'-ийг эрхшээдэг тул 'Язгуурын билиг билгүүнийг мөрд оруулах ёс' хэмээн нэрийддэг байна. Энэ нь бүх үзэгдэл юмс төрөн түгэхээс анхнаасаа ангид оршсоор ирсэн, аяндаа урган гарах язгуур билэг оюуны илрэл гэдгийг танин мэдэх явдал юм. Дээрхийн гэгээн энэхүү үзэл онолыг 'Нууцын хураас' (Гүхясамажа) болон 'Цогт цагийн хүрдэн' (Калачакра) тантруудын тайлбартай харьцуулж судлахыг онцлон тэмдэглэв.

Дээрхийн гэгээн Лончэн Рабжамба ламын 'Долоон эрдэнэ' болон 'Амгалангийн гурамсан номлол' тэргүүт судрын тухай онцлон дурдаад, эдгээр гүн гүнзгий сургаалын дамжлагыг Трүлшиг ринбүүчийгээс хүртсэн бөгөөд Нингма урсгалын сүм хийд, сургалтын төвүүдийг эдгээр бүтээлийг нарийвчлан судалж, уламжлалыг нь хадгалан авч явахыг уриалав. Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн, өөрийн биеэр 'Номын чанарын эрдэнэ' (Чойжин Зод) бүтээлийн тайлбар уламжлалыг хүртэж, улмаар зуу хоногийн дияаныг гүйцээсэн тухайгаа айлдав.

Дээрхийн гэгээн Далай ламын сүүлийн өдрийн номын айлдварыг сонордон суугаа хуврагуудын төлөөлөл. Латви, Рига хот. 2017 оны 9 сарын 25. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

Дээрхийн гэгээн, Богд Зонхов нь Лходрагийн их бүтээлчээс дээдийн ном хүртэж байсан нь түүнийг Нингма ёсны онцгой барилдлагатай байсныг илтгэж буйг айлдаад, тэрхүү их бүтээлч бодитой заларсан Очирваань бурхантай уулзсан, мөн Манзушир бурханаас өөрийнх нь айлдсан дээдийн ном, сургаалыг хүртдэг нэгэн байжээ. Түүнчлэн Богд Зонховын шавь, анхдугаар Далай лам Гэндэндүвээс эхлээд II, III, V болон XIII дугаар Далай лам бүгд ном бүтээл, бясалгалдаа ямарваа нэгэн урсгалыг ялгаварлан гадуурхдаггүй, "ёс бүгдийг эрхшээсэн" үзэл баримтлалтай байсныг дурдлаа.

“Миний бие амьдралынхаа эхэн үед зөвхөн Гэлүгба буюу Шар малгайтны ёсыг дагадаг байлаа. Гэвч хожим нь Хүнү лам ринбүүчигээс Нингма ёсны үндсэн судар болох 'Нууцын охь' (Гүхягарба) тарнийн уламжлалыг хүртэхийг ихэд хүсэх болсон юм. Гэвч тухайн үед би Шүгдэнг тахиж байсан тул энэ номыг хүртэхэд сэтгэлд нэг л тээртэй, эргэлзээтэй байв. Хожим нь V дугаар Далай ламын зохиол бүтээлээс Шүгдэн бол 'буруу ерөөлийн хүчээр төрсөн, Бурханы шашин болон хамаг амьтанд хорлол үзүүлдэг тэрсүүд ад' болох тухай бичсэнийг олж мэдээд, тэрхүү сахиусыг шүтэхээ бүрмөсөн орхисон билээ.”

“Эцэст нь би Дилго Кхьенце ринбүүчигээс 'Нууцын охь' болон түүний Ронзом ламын тайлбарыг, мөн Трүлшиг ринбүүчигээс олон сургаал ном хүртсэн бөгөөд хамгийн хачирхалтай нь, намайг Шүгдэнг шүтэж байхад миний шашин шүтэх эрх чөлөө хязгаарлагдмал байсан бол одоо тэрхүү сахиусыг хязгаарласны төлөө түүнийг шүтэгчид өөрсдийн эрх чөлөөг боогдсон хэмээн гомдоллож байна.”

“Би өдөр тутамд Зогчэний бясалгалыг төдийлөн сайн хийж чадахгүй байгаа ч Доржпүрэв (Важракилая), Хэ Базар бурхан (Кэважра), Таван шүтээнт Хэрүга, Сажа ёсны Нархажид (Важраёгини), Рижэдма (Курукулла) болон V дугаар Далай ламын зохиосон 'Найман зарлигийн нэгдсэн хураангуй' (Кагье Чидрил) зэргийг уншиж бясалгадаг. Ригзин Пэма Тринлэй бээр: 'Бусад сургаал доройтсон ч Найман зарлигийг бүү тасалдуулаарай' хэмээн захисан байдаг. Миний бие өдөр бүр 'Номын чанарын эрдэнэ' бүтээлээс унших ам авсан тул одоо та бүхэнд эхний бүлгийг нь уншиж сонирхуулъя.”

Үүний дараа Дээрхийн гэгээн Да Патрул ринбүүчи ламын "Мэргэн цогт хааны онцгой сургаал: Гурван түлхүүрээр голыг нэвтлэх нь" бүтээлийг үргэлжлүүлэн уншлаа.

Тэрээр: “Өнгөрсөн хоёр хоногийн турш би Наландагийн уламжлалаас улбаатай, шашны ерөнхий тогтолцоонд хамаарах сургаалуудыг айлдлаа. Би 'Бясалгалын зэрэг'-ийг Сажа ёсны хамба Санжай Тэнзинээс, 'Хураангуй бодь мөрийн зэрэг'-ийг (Ламрим Дүйдон) Лин ринбүүчи, Трижан ринбүүчи болон Тагдраг ринбүүчи нараас хүртсэн билээ. Харин өнөөдрийн тусгайлан айлдсан гүн гүнзгий сургаалыг би Дилго Кхьенце ринбүүчийгээс хүртэж, Сажа ёсны хамба Хэнбу Ринчэнтэй энэ талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж байсан юм. Эдгээр заавар зөвлөгөө та бүхэнд тус нэмэр болно гэдэгт итгэж байна” хэмээн ерөөл айлдсанаар номын айлдвараа өндөрлөв.

Сконто танхимд Дээрхийн гэгээн Далай лам олон нийттэй харилцан яриа өрнүүлж буй нь. Латви, Рига хот. 2017 оны 9 сарын 25. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

Дээрхийн гэгээн үдийн зоог барьсны дараа Сконто танхимд эргэн ирж, дуучин, дууны зохиолч Борис Гребенщиков, кино найруулагч Виталий Манский, театрын найруулагч Алвис Херманис нартай хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийг найруулагч, жүжигчин, жүжгийн зохиолч Иван Вырыпаев хөтлөн явуулсан бөгөөд тэд дотоод үнэт зүйлийн илүү түгээмэл эх сурвалж болох "шашнаас ангид ёс зүй"-г түгээн дэлгэрүүлж буй Дээрхийн гэгээний үйл хэргийг хөндөж, сайшаан ярилцав.

Өнөөгийн дэлхий ертөнцөд тулгарч буй асуудлуудыг дүгнэх талаар асуулт хөндөгдөхөд Дээрхийн гэгээн айдас, уур хилэн болон алсын хараагүй байдлыг дурдаад, эдгээр нь энэрэнгүй сэтгэл болон дотоод үнэт зүйл дутагдсанаас үүсдэг болохыг тайлбарлав. Тэрээр өөрийн ашиг сонирхлыг биелүүлэх хамгийн зөв арга бол элэгсэг дотно сэтгэлийг төлөвшүүлэх явдал хэмээн мэдэгдээд, энэрэн нигүүлсэхүй нь сэтгэлийн амар амгалан, өөртөө итгэх итгэлийг бий болгодог бөгөөд ингэснээр айдас түгшүүр багасдаг болохыг онцолсон юм. Бусдын сайн сайхны төлөө анхаарал халамж тавих нь нөхөрлөлийн үндэс болсон итгэлцлийг аяндаа төрүүлдэг байна.

Дээрхийн гэгээн цааш нь: "Ямар ч эмч танд бүр их уурла гэж зөвлөдөггүй. Харин ч бие махбод болон сэтгэл санааны хувьд тайван байж, амрахыг зөвлөдөг. Мөн бид бүгдийн амьдралын зорилго бол аз жаргалыг олох явдал.” гэдгийг тодотгон айлдлаа. Бид ирэх долоо хоног, ирэх жил, бүр ирэх зууны төлөвлөгөөг гаргадаг ч тэдгээрийн алинд нь ч баталгаа байхгүй. Бид зөвхөн сайн сайхан зүйл болно гэсэн итгэл найдвараар л тэтгэгддэг билээ.

Украинаас ирсэн нэгэн үзэгч "Дэлхий ертөнц үнэхээр сайжирч байгаа юу?" гэж асуухад Дээрхийн гэгээн хариулахдаа, ХХ зууны эхэн үед улс орнууд дайн зарлахад иргэд нь ямар ч эргэлзээгүйгээр тулалдахаар явдаг байсныг дурдав. Гэвч зууны төгсгөл гэхэд энэ байдал өөрчлөгдсөн. Хүмүүс Вьетнамын дайныг эсэргүүцэж, Ирак руу довтлохыг эсэргүүцэн хэдэн зуун мянгаараа жагссан. Хүмүүс хүчирхийллээс залхаж, амар амгаланг хүсэмжлэх олон нийтийн хүсэл эрмэлзэл улам бүр өсөн нэмэгдэж байна хэмээн айлдав.

Сконто танхимд болсон олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр Дээрхийн гэгээн Далай ламаас үзэгч асуулт асууж буй нь. Латви, Рига хот. 2017 оны 9 сарын 25. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

Хэлэлцүүлгийн төгсгөлд амьдралд тохиолдох саад бэрхшээл, асуудлыг хэрхэн даван туулах тухай асуултад Дээрхийн гэгээн: "VIII зууны Энэтхэгийн бурханы шашны их багш Шантидева гэгээний зөвлөгөө хамгийн бодитой бөгөөд тустай байдаг. Тэрээр Шантидева гэгээний айлдсан:

"Залруулж болох тохиол аваас

Уурлаж унтууцахын хэрэг юун

Залруулж болшгүй тавилан бол

Уурлаж унтууцлаа ч нэмэр юун” хэмээх сургаалыг эш татан, асуудалд ул суурьтай, тайван хандахыг зөвлөв.

Хэлэлцүүлэг өндөрлөх мөчид зохион байгуулагчдын төлөөлөл Наташа Иноземцева гурван өдрийн номын айлдварыг амжилттай зохион байгуулахад хүчин зүтгэсэн ажилтнууд, сайн дурынхан, хамгаалалтын алба болон орчуулагч нарт талархлаа илэрхийлсний дараа дуучин Борис Гребенщиков уянгалаг ая дуу эгшиглүүлэн, ийнхүү Сконто танхим дахь арга хэмжээ сэтгэл хөдөлгөм өндөрлөв. Дээрхийн гэгээнийг тайзнаас буухад нижигнэсэн алга ташилтаар үдэж мордуулаад, дуучны аялгуу танхимд эгшиглэсээр үлдсэн юм. Дээрхийн гэгээн маргааш өглөө эртлэн Энэтхэг улсыг зорихоор Рига хотоос хөдлөх юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт