Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Зүрх сэтгэлийн боловсрол 2014 он 10 дугаар сар 22

Түгээх

2014 оны 10 сарын 21, Канад, BC, Ванкувер - Дөрөв дэх удаагаа Ванкувер хотод айлчлан ирж буй Дээрхийн гэгээн Далай ламын энэ удаагийн аялал Энэтхэгээс Японоор дамжин ирсэн урт зам байсан бөгөөд түүний оролцсон анхны олон нийтийн арга хэмжээ нь өнөөдөр Жон Оливерын сургуульд боллоо. Тэрээр хоёр ангийн нээлттэй хичээлийг үзэж сонирхсон юм.

Зураг. Жон Оливерын сургуульд хийсэн айлчлалын үеэр Дээрхийн гэгээн Далай лам сурагчидтай талархлын тухай ярилцаж байгаа нь ... Канад, Ванкувер, 2014 оны 10 сарын 21 Зургийг: Жереми Руссел

Эхний хичээл бага ангийн хичээл байсан бөгөөд тэд талархлын тухай ярилцав. Хүүхдүүд тойрон сууж, юунд талархаж буйгаа илэрхийллээ. Талархал бидний амьдралд хэрхэн тусалдаг тухай асуухад, Дээрхийн гэгээн Далай лам : "Талархал гэдэг бол бусадтай харилцаж байж л илэрхийлэгдэх зүйл юм." хэмээв. Мөн тэрээр аз жаргал нь баяр баясал түгээж, бусадтай тайван, дөлгөөн харилцахад бидэнд тусалдаг гэсэн багшийн санааг дэмжиж байлаа.

Хоёр дахь нь болох ахлах ангийн сурагчдын оролцсон нээлттэй хичээлээр тэд анхаарал болон тархины үйл ажиллагааг нь хянах замаар ангийнхаа нэг сурагчийг ажиглаж байв. Анхаарлаа төвлөрүүлэх гэж оролдох бүрд нь сурагчийн тархин дахь мэдрэлийн эсүүд идэвхжиж байсан тухай өөр нэг сурагч ажиглан тэмдэглэсэн байв.

Өдөр бүр хэрхэн сайтар төвлөрч, аз жаргалтай байх вэ гэж Дээрхийн гэгээнээс асуухад, тэрээр "Нисэх онгоц хөөрөхөд олон мянган эд анги, үйл явц оролцдог. Үүний нэгэн адил бидний оюун санаанд олон сэтгэл хөдлөл байдаг, тэдгээрийн ихэнх нь төвөгтэй ч, зарим нь тустай. Амар тайван байдлаа хадгалахын тулд бид оюун санаа, сэтгэл хөдлөл маань хэрхэн ажилладгийг ойлгох, оюун санааг зураглах ёстой. Тэрхүү хүлээн авсан ойлголт мэдлэгээ бид оюун санаандаа хэрэгжүүлж болно. Уур хилэн, цочрол бидний сэтгэлийн амар тайванг хэрхэн бусниулж байгааг харж, танин мэдсэнээр тэдгээрийг давах хариу арга хэмжээг авч чадна.

Хүмүүс бидний сэтгэлийг зовоож, амар тайван байдлыг алдагдуулдаг сөрөг сэтгэл хөдлөл нь даралт ихэсгэх, стресс бухимдал нэмэх зэргээр эрүүл мэндэд хортой. Мөн нойр хулжих, зүүд сарних ч үүнтэй хамаатай. Удаан хугацаандаа айдас, уур хилэн нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөгөөлөөд зогсохгүй оюун санаа сөрөг сэтгэл хөдлөлд их автвал найз нөхөрлөлийн харилцаанд ч асуудал үүснэ. Найзалж нөхөрлөхийн тулд бид итгэх хэрэгтэй, итгэл нь харин энэрэн хайрлах дулаан сэтгэлтэй салшгүй холбоотой билээ. “

1400 сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн спортын танхимд цугларч, Дээрхийн гэгээн Далай ламын "Зүрх сэтгэлийн боловсрол"-ын тухай яриа, сурагчдын хэлэлцүүлгийг сонсоцгоов.

Тэрээр аз жаргалтай амьдрах нь баян чинээлэг байх, сайн гэр бүлээс гаралтай байх зэрэгтэй шууд хамааралгүй болохыг онцлоод мөнгө хөрөнгө, эрх мэдэл нь ихэнхдээ сэтгэлийн зовнил, стресс бухимдлыг дагуулдаг гэлээ.

XXI -р зуунд бидэнд тулгарч болж буй асуудлууд, элдэв хүчирхийлэл нь зөвхөн хүмүүсийн хийсэн төдийгүй өндөр боловсролтой хүмүүсийн үйлдлээс үүдэлтэй байна. Энэ нь одоогийн боловсролын системд ёс суртахууны зарчим дутагдаж байгааг харуулж байгаа хэрэг юм. Үүнийг хэрхэн нэвтрүүлэх вэ? Засгийн газар хийнэ гэж найдах хэрэггүй, НҮБ ч биш. Шашин туслах боломжтой ч, өнөөдөр амьдарч буй 7 тэрбум хүн бүрд хүрч чадахгүй. Үүнийг хийх цорын ганц арга зам бол боловсрол. Гэсэн хэдий ч, ихэнх боловсрол дотоод үнэт зүйлсийн ач холбогдлоос илүүтэй материаллаг зүйлсэд төвлөрөөд байна. Бидний өөрчлөх ёстой зүйл бол энэ юм."

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Жон Оливерын сургуульд “Зүрх сэтгэлийн боловсрол” сэдвээр сурагчидтай хийж буй хэлэлцүүлгийн үеэр ... Канад, Ванкувер, 2014 оны 10 сарын 21 Зургийг: Жереми Руссел

"Энэхүү үйл ажиллагааны хамгийн чухал нь хэл, соёлын ялгаатай байдалд төвлөрөлгүй, хүн төрөлхтний нэгдмэл үзэл санаа буюу бүгд нэг гэр бүлд харьяалагддаг гэх мэдрэмж юм. Гуч гаруй жилийн турш шинжлэх ухааны эрдэмтэд, эмнэлэгийн мэргэжилтнүүд, тархи судлаачидтай хамтран ажиллаж байгаа бөгөөд халуун дулаан сэтгэл нь стресс, цусны даралтыг бууруулж, дотоод амар амгаланг бий болгодог болохыг туршилтаар нотолж байгаа тухай Дээрхийн гэгээн Далай лам тайлбарлан ярилаа. Үүний зэрэгцээ байнгын айдас түгшүүр, уур хилэн, сэжиг эргэлзээтэй байх нь бидний дархлааны системийг унагадаг гэдгийг ч мөн сануллаа."

Тэвчээр ямар үүрэгтэй вэ гэсэн асуултад Дээрхийн гэгээн Далай лам хариулахдаа, хүн төрөлхтний гайхамшигт оюун ухааныг ашигласнаар бид бусдаас хэрхэн хамааралтай болохыг ойлгож чадна гээд, энэ нөхцөлд тэвчээр, уучлал нь бидний өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг гүйцэтгэдэгийг онцлон тэмдэглэв.

Өөр нэгэн сурагч эхийн ачийн талаар асуухад, Дээрхийн гэгээн өөрийн амьдралын түүхээ хуваалцан, өсөж бойжиход нь энэрэн нигүүлсэх сэтгэл ямар үнэ цэнтэйг тайлбарлалаа.

Доктор Ким Шонерт-Рэйчл бусдад сайн дураараа туслах нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг болохыг баталсан туршилтын үр дүнг яриад зүрх сэтгэлийн боловсролд суралцах нь зүрхний эрүүл мэндийг дэмждэг байна гэхэд Дээрхийн гэгээн үүнтэй санал нийлээд: " Уур хилэн, айдас түгшүүр, үл итгэх сэтгэл хөдлөл нь бидний сайн сайхан байдалд хортой байдаг бол энэрэх сэтгэл нь бидний бие махбодын эрүүл мэндийг дэмждэг. Тиймээс, биеийн эрүүл мэндэд биеийн ариун цэвэр чухал болохыг суралцдаг шиг, эрүүл оюун санааг бэхжүүлэхэд сэтгэл хөдлөлийн эрүүл ахуйн талаар суралцах хэрэгтэй." хэмээн айлдлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд, Дээрхийн гэгээн Далай лам ингээд зөвхөн яриа хийгээд явж байгаа минь миний үүргийн нэг хэсэг ч, түүний ярьдаг олон санааг Бритиш Колумбиагийн сургуулиуд ажил болгон хэрэгжүүлж байгааг сонсож мэдээд ихэд талархснаа цохон тэмдэглэв.

Дээрхийн гэгээн Далай ламын ажлын албаны удирдах зөвлөлийн гишүүд, ивээн тэтгэгчид, 300 гаруй нийгмийн зүтгэлтэн оролцсон үдийн зоогийг “Хүүхдийг өргөе" сан ивээн тэтгэж байгаа бөгөөд энэ үеэр Дээрхийн гэгээн хүмүүнлэгийн гурван шагнал гардуулах ёслолд уригдсан.

Сарри хотын дарга Диан Уоттс тус арга хэмжээг нээж үг хэлэв.

"Боловсрол, энх тайвны төлөөх Далай лам” төвийн гүйцэтгэх захирал Фиона Дуглас Крамптон тус төвийн зарим үйл ажиллагааг танилцуулж, баримтат кино үзүүлж, Дээрхийн гэгээнтэнтэй хамт тус төвийг үүсгэн байгуулагчдын нэг болох Виктор Чан түүнтэй 40 гаруй жилийн өмнө хэрхэн анх танилцсан тухайгаа ярилаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам “Хүүхдийг өргөе” сангаас зохион байгуулсан үдийн зоог дээр үг хэлж буй нь ... Канад, Ванкувер, 2014 оны 10 сарын 21 Зургийг: Жереми Руссел

Үүний дараа, Дээрхийн Гэгээн товч үг хэлэхдээ: "Эрхэм ахан дүүс ээ, өнөөдөр би хүмүүнлэгийн үйлстэн гурван хүнд шагнал гардуулах гэж байна. Энэ нь боловсролын систем ихэнхдээ материаллаг зорилгод чиглэж, энэрэх сэтгэлд бага анхаарч буй энэ цаг үед болж байна. Авилга, хээл хахууль, бусдыг дорд үзэх хандлага ихээр дэлгэрч байгаагийн шалтгаан нь ёс суртахууны зарчим алдагдсанаас үүдэлтэй. Гэсэн хэдий боловч би нууж хаалгүй, үнэнч, ил тод байх боломжтой гэдэгт итгэдэг. Бусдын сайн сайхан байдалд санаа тавих нь дотоод амар амгалангийн хамгийн сайн эх сурвалж бөгөөд жишээ нь хэрэв та бурханд итгэдэг бол энэ нь түүнд үйлчлэх хамгийн зөв арга мөн." хэмээжээ.

Танхимаас ирсэн асуултуудад Дээрхийн гэгээн Далай лам хариулахдаа, дотоод амар амгаланг бясалгалаар хөгжүүлэх арга зам нь юу вэ гэвэл тэрхүү амар амгаланг алдагдуудагч хүчин зүйл нь ямар нэгэн гадны дайсан бус, харин бидний дотор оршдог гэдгийг ухамсарлан ойлгохоос эхтэйг тайлбарлаад шийдэл нь ч мөн бидний дотор байдаг гэлээ. Гэхдээ дотоод сэтгэлийн өөрчлөлт гэрэл асаах шиг шууд өөрчлөгддөггүй, харин долоо хоног, сар, жилийн хугацаа шаардагддаг гэдгийг ч анхааруулсан юм.

Хүүхдүүдэд заах хамгийн чухал зүйл юу вэ гэж асуухад, тэрээр:

"Тэдэнд энэрэн нигүүлсэх сэтгэлийг үзүүл" хэмээн хариулжээ.

Хүчирхийлэлтэй ертөнцөд амар тайван байдлыг хэрхэн авчрах вэ гэж өөр нэгэн асуухад, Дээрхийн гэгээн Далай лам энэ нь туйлын хэцүү асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэрээр өөрийн энэ амьдралдаа жинхэнэ энх тайвантай дэлхий ертөнцийг харна гэж хүлээхгүй байгаа ч ирээдүйд энх тайван ирнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Өөрсдийн зорилго, алсын хараа, манлайллаараа хүмүүнлэгийн үйлсийг үлгэрлэж, олон хүний амьдралыг өөрчилсөн Фрэнк Жиустра, Жон Волкен, Жавад Моувафагиан нарын гурван хүнд Дээрхийн гэгээн Далай лам шагнал гардуулав.

Шагнал авсан хүмүүс бүгд энгийн даруу байдлаар талархлаа илэрхийлээд, тэдэн дундаас ноён Моувафагиан Дээрхийн гэгээнтэнийг Төвөдөд дахин эрх чөлөөтэй амьдрах тэр цагийг харахыг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Үдээс хойш Дээрхийн гэгээн Далай лам 3000 орчим үзэгчийн өмнө "Зүрх сэтгэлийн боловсролын шинжлэх ухаан" сэдэвт хэлэлцүүлэгт орлоо. Түүнийг төв танхимд ороход Сейнт Жеймс хөгжмийн сургуулийн хүүхдүүд "Хөөр баярын магтуу" дуулж байв.

Фиона Дуглас-Крамптон уг арга хэмжээг нээж “Хотхон нь бай” сэдэвт үйл ажиллагааг танилцууллаа. Энэхүү үйл ажиллаага 5 даалгавартай бөгөөд үүнд:

  1. Бусадтай эв найртай харилцах;

  2. Энэрэнгүй, нийтэч байх;

  3. Асуудлыг эвийн замаар шийдвэрлэх;

  4. Аюулгүй, тайван мэдрэмжийг мэдрэх;

  5. Сонор сэрэмжтэй байх зэрэг багтана.

Жефф Плант Дээрхийн гэгээн Далай ламыг танилцуулж, зүрх сэтгэлийн боловсрол хэрхэн аз жаргалд хүргэдэг тухай ярихыг урьсан бөгөөд тэрээр яриагаа ийн эхлэв.


Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Ванкувер төвд болсон “Зүрх сэтгэлийн боловсролын шинжлэх ухаан” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэл тавьж байгаа нь ... Канад, Ванкувер, 2014 оны 10 сарын 21 Зургийг: Далай лам төв

"Эрхэм хүндэт ахан дүүс ээ, намайг та бүхэн ямар нэгэн онцгой хүн, эс бөгөөс харь хүн гэж бүү бодоорой. Хэрвээ бид бага насаа эргэн санавал, бид бүгдээрээ хэн нэгний гарал үүсэл, нийгмийн байр суурь зэргийг огтхон ч анхаардаггүй байсан шүү дээ. Энэрэн нигүүлсэх сэтгэл л бидний хувьд хамгийн чухал байсан. Өсөж том болох тусам энэхүү энгийн хандлага саарч, эсвэл төдий л ач холбогдолгүй мэт санагддаг. Бид хоёрдогч шинж чанар болох өөрсдийн ялгаанууддаа илүү ихээр анхаарч эхэлдэг. "

"Бидний хэн нь ч хүндрэл бэрхшээл, аливаа асуудалд орохыг хүсдэггүй атал өөрсдийн үүсгэсэн асуудлууд дундаа гацчихдаг. Бид өөрсдийн оюун санаа, нөөцөө асар их хор хөнөөл дагуулах зэвсэг бүтээж байгаа нь зөвхөн зовлон шаналал үүсгэхэд л хүргэж байна. Асуудлыг хүчээр шийдвэрлэж болно гэх үзэл өдгөө хоцрогдсон хандлага болоод байна. Энэ нь эцсийн дүндээ ямар ч гэмгүй иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгийн ихээр хохирно гэсэн үг"

"Бид харилцан хамааралтай дэлхий ертөнцөд амьдарч байгаагаа ухамсарлах ёстой. Бусдад нөлөөлж буй бүхэн бидэнд ч мөн адил нөлөөлдөг. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтөд улс орны хил хязгаар огт хамаагүй. Гэсэн хэдий ч бид бусад 7 тэрбум хүнд санаа тавихгүй, тэднийг хүн төрөлхтний нэг гэр бүлийн гишүүн гэж ер харахгүй юм. Энэхүү үл хайхралыг яах вэ? Хуулиар уу, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үү, эсвэл шашнаар уу? Энэрэх сэтгэл, хамтач бодол, бусдын төлөө санаа тавих мэдрэмж нь ямар нэгэн тансаг хэрэглээ огт биш. Тэдгээр нь хүн төрөлхтний оршин тогтнох үндэс. Аз жаргал гэдэг эцсийн дүндээ бидний дотор оршдог, энэ нь биднийг амар тайван байлгаж, эрүүл мэндийг сайжруулж, аз жаргалтай гэр бүл, хамт олныг бий болгодог дотоод амар амгалан юм. "

Мускуим үндэстний ахлагч Шейн Пойнт танхимд цугласан олныг гар гараа барин, түүнтэй хамт уншлага уншихыг урилаа. Өгүүлэхүйн урлагийн мастер Шейн Койцэн Канад улсын байгаль орчны зүтгэлтэн Дэвид Сүзүкигийн захиалгаар бичсэн, “ Дэлхий яагаад ийм үнэ цэнтэй юм бэ ” шүлгээ уншиж өгсөн.

Доктор Ким Шонерт-Рейхл Дээрхийн гэгээн болон Далай лам төвийн үйл ажиллагаа нь Бритиш Колумбиа мужийн боловсролд хэрхэн нөлөөлсөн тухай ярилаа. Тус мужид Нийгэм, сэтгэл хөдлөлийн сургалт (SEL) болон өөрийгөө хянан зохицуулах чадвар илт нэмэгдсэн байна.

YWCA-ийн төлөөлөгч Жанет Остин тэгш эрхийг дэмжих ажлуудын талаар өгүүлэв.

Вансити банкны Гүйцэтгэх Захирал Тамара Врүүмэн энэрэх сэтгэлийг хөгжүүлэхэд бизнесийн салбарын гүйцэтгэх үүргийн талаар ярьж, хүмүүс гэртээ болон ажил дээрээ яагаад өөр өөр үнэт зүйл баримталдаг талаар асуулаа.

Энэ асуултад Дээрхийн гэгээн хариулахдаа, энэ нь нийгэм дотоод хөгжлөөсөө илүү материаллаг зүйлд хэт анхаарал хандуулсны л үр дүн шүү дээ гэв. Тэрээр "Бусдын сайн сайхан байдалд санаа тавих нь өөрийн ашиг сонирхлыг биелүүлэх хамгийн сайн арга мөн" хэмээн онцлон хэлжээ.


Зураг. Ванкувер төвд болсон “Зүрх сэтгэлийн боловсролын шинжлэх ухаан” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон 3000 гаруй хүний зарим нь ... Канад, Ванкувер, 2014 оны 10 сарын 21 Зургийг: Жереми Руссел

Манлайллын талаар бичиж, сургалт явуулдаг Питер Сенге нүүрс шатааж гаргасан цахилгаанаар гар утас цэнэглэх асуудлыг ёс зүйн асуудал гэж яагаад үздэггүй талаар хөндөөд, энэрэх сэтгэлийн хүрээг хэрхэн хөгжүүлж болохыг асуув.

Дээрхийн гэгээн хариулахдаа, бид хүн төрөлхтний нэгдмэл байдлыг хүндэтгэх, өөрөөр хэлбэл бид бүгдээрээ л нэг гэр бүлд харьяалагддаг гэсэн мэдрэмжийг хөгжүүлэх шаардлагатай гэжээ. Мөн тэрээр байгаль орчинд учруулж буй хохирлыг зогсооход хэтэрхий оройтсон хойноо л хүмүүс бид ухамсарлах юм, ингэхгүйн тулд энэ нь яаралтай анхаарах асуудал, бидэнд боловсрол хэрэгтэй, аз жаргал хэрэгтэйн адилаар бидэнд цэвэр агаар ч хэрэгтэй гэж онцлон тэмдэглэв. "

Хэлэлцүүлэг талархлын үгсээр өндөрлөсөн бөгөөд Бритиш Колумбиа муж нь Дээрхийн гэгээнтэн Далай ламын зөвлөж буй зүрх сэтгэл - оюун санааны тэнцвэрт байдлыг боловсролын системдээ хэрэгжүүлсэн анхны газар болж мэдэх юм гэж бодогдож байлаа. Ингээд төгсгөлд нь Гэгээн Жеймс хөгжмийн сургуулийн сурагчдын баяр баясгалантай дуугаар өнөөдрийн арга хэмжээ хаагдлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт