Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Залуучуудын ёс зүй, энэрэх сэтгэл, эв нэгдлийн хүч 2013 он 9 дүгээр сар 20

Түгээх

Герман улс, Хановер хот. 2013 оны 9 дүгээр сарын 19 - Дээрхийн гэгээн Далай лам өнөө өглөө Ханновер хотоос баруунтаа 20 орчим км-ийн зайд орших Вуншторф хэмээх жижиг тосгонд уригдан очив. Түүнийг Вуншторф хотын дарга Ролф Аксел Эберхардт гэргийн хамт хотын төв танхимд угтан, хөгжимчин хүүхэд багачуул түүнд зориулан хүндэтгэлийн ая барин тосож авлаа. Хотын дарга хүлээн авалтын үеэр хэлсэн нээлтийн үгэндээ, хэдэн жилийн өмнө Берлин хотод болсон хотын дарга нарын уулзалтын үеэр Дээрхийн гэгээнтэй уулзаж байснаа дурдаад, ойролцоо амьдардаг гэвш Гэндэн Ёндонг түүнийг урих санал гаргах хүртэл Далай ламтай Вуншторф хотод уулзана чинээ төсөөлж байгаагүй гэлээ. Гэвш энд ойрхон амьдардаг. Хэдийгээр Вуншторф хот жижиг, хүн амын тоо 40,000 боловч тэд 97 улс үндэстэн, томоохон шашны соёлуудыг төлөөлдөг ажээ.

Дээрхийн гэгээн Далай лам Вуншторф хотын дарга Ролф Аксел Эберхардтын хамтаар (зүүн талд хотын дарга)... 2013 оны 9 дүгээр сарын 19. Герман улс, Вуншторф хот. Гэрэл зургийг Жереми Руссел.

Далай лам “Хүндэт хотын дарга аа, таны урилга, олон өөр шашны ахан дүүс хэрхэн хамтран ажиллаж, амьдарч чадахын илэрхийлэл болгон бэлэглэсэн энэхүү завины загварт машид талархлаа. Хүндлэл, суралцахуйд үндэслэсэн шашин хоорондын эв нэгдлийг түгээн дэлгэрүүлэх бол миний амьдралын гол хоёр зорилгын нэг билээ. Энд та бүгдийн цогцлоосон нийгэм, хамтын ажиллагаа бол бусдад жишиг болохуйц тогтолцоо билээ” хэмээн талархал илэрхийлжээ.

Хотын төв танхимаас Штайнхудэ нуурын хойд эрэг рүү явлаа. Тэнд зассан том асарт зохион байгуулагдаж буй сургуулийн уулзалтад хүндэт зочноор уригдсан бөгөөд тэрбээр хамгийн урд эгнээнд суусан жаал хүүхдүүдээс эхлээд бусад сурагчид, эцэг эхчүүд, багш нарт хандан үг хэлэв.

“Залуу ахан дүүс ээ, та бүхний нуруун дээр ирээдүй бий. Чамд боловсрол хэрэгтэйн адил алсыг харах холч хараа бас хэрэгтэй. Маш олон найз нөхөр минь биет үнэт зүйлсэд тулгуурласан боловсрол хангалтгүй байгааг онцолдог. Үүн дээр нэмээд бидний оюун ухаан, сэтгэл хөдлөлийн тухай бидэнд заах шаардлагатай болоод байна. Дэлхий улам жижигхэн болжээ. Ингэснээр нэг газар болсон зүйлс өөр газарт тархан нөлөөлдөг болж. Өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний дунд дайн дажин, хүчирхийлэл гэхчлэн маш олон асуудал тулгарч байна. Энэ асуудлууд нь хүн төрөлхтний өөрсдийн минь л бүтээсэн асуудлууд юм шүү дээ”.


Дээрхийн гэгээн Далай ламыг Штайнхудегийн сургуульд зочлох үед сурагчид түүнийг угтан авч буй нь... 2013 оны 9 дүгээр сарын 19. Герман улс, Вуншторф хот. Гэрэл зургийг Жереми Руссел.

Дээрхийн гэгээн өмнөө суусан бяцхан хүүхдүүдэд анхаарлаа хандуулаад, ийн асуув. “Та нарын ихэнх нь заримдаа бие биетэйгээ муудалцах гээд байдаг байх. Тийм үү? Би жаахан, 4 настай, ах маань 6 настай байх үед бид хоёр их муудалцдаг байлаа. Ингэсэн ч гэсэн бид хэдхэн хормын дотор л муудалцсанаа мартаад, цугтаа тоглож байдаг байв. Том хүмүүс харин өш санаж, хариугаа авах илүү магадлалтай болчихдог. Бид зөрчилтэй тулгарах үедээ шийдлийг нь хүн ёсоор буюу харилцан яриагаар олох хэрэгтэй.

Та нарын дундаас хэзээ нэгэн цагт аавдаа шийтгүүлж байсан хүүхэд байвал гараа өргөөрэй” гээд өөрөө мөн гараа өргөв. “Аав маань жаахан түргэн ууртай хүн байсан учраас заримдаа надад алганы амт үзүүлчихдэг байлаа. Та нарын хэд чинь тэгвэл ээждээ шийтгүүлж байсан бэ? Хар даа. Би ээждээ хэзээ ч шийтгүүлж байгаагүй учраас гараа өргөхгүй байгаа биз? Аав ээждээ тэврүүлээд, тэдний инээмсэглэлийг харсан өдрүүд чинь тэдэнд шийтгүүлсэн өдрүүдээс хавьгүй дээр санагддаг биз?”

Тэрбээр ёс зүй, ёс суртахууны үнэт зүйлс нь эерэг зан, хандлагатай холбоотой байдаг бөгөөд бид боловсрол эзэмшихдээ тэдгээрт суралцах хэрэгтэйг тайлбарлав. Бидэнд эрүүл ухаан, туршлага, шинжлэх ухааны ололтод үндэслэсэн үнэт зүйлс хэрэгтэй бөгөөд Дээрхийн гэгээн үүнийг “шашны бус ёс зүй” хэмээн нэрлэдэг аж.


Дээрхийн гэгээн Далай лам Штайнхудегийн сургуульд үг хэлж буй нь... 2013 оны 9 дүгээр сарын 19. Герман улс, Вуншторф хот. Гэрэл зургийг Жереми Руссел.

Асуулт хариултын хэсэг эхэллээ. “Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?” гэсэн асуулт ирэхэд Дээрхийн гэгээн “Ихэвчлэн ном уншдаг” хэмээн хариуллаа. Өөр нэгэн сурагч түүнээс “Шашны удирдагчийн оронд жирийн амьдралтай байсан болоосой гэж хүсдэг үү?” хэмээн асуухад тэрбээр “Бага залуудаа багштайгаа бясалгалд сууж байх үедээ хонио бэлчээрээс нь туугаад, буцаж яваа хоньчдын дууг сонсоод, тэднийг ямар их аз жаргалтай байгаа бол доо гэж боддог байлаа. Гэвч хожим тэдний төлөө тустай зүйл хийх боломжтой байр сууринд байгаагаа ухаарсан юм” хэмээлээ. Уур цухал хүрмээр нөхцөл байдалд хэрхэн бусдад энэрэнгүй хандаж чаддаг тухайг нь асуухад тэрбээр “Хамгийн ууртай, хор хөнөөлтэй хүн ч гэсэн бидний адил хүн гэдгийг санах хэрэгтэй” хэмээв. Эцэст нь нэгэн сурагч дайн дажингүй ертөнцийг төсөөлөх боломжтой эсэхийг мэдэхийг хүсэхэд Дээрхийн гэгээн “Энэ нь боломжтой ч маш их хүчин чармайлт шаардана” гэж хариулав.

Дээрхийн гэгээнийг явахад хүрэлцэн ирсэн бүх хүмүүс хамтдаа дуу дуулсаар үдэв. Орон нутгийн нэгэн ресторан түүнийг болон зочдыг үдийн зоогт урив. Дараа нь тэрбээр Штайнхуде нуурын Бадеинсель Штайнхуде хэмээх жижиг арал руу явсан бөгөөд тэнд 4000 хүн түүний яриаг сонсохоор задгай талбайд цугласан байлаа.

“Бид бүгд хүн төрөлхтний нэг хэсэг учраас бүгд ижилхэн. Бидэнд ялгаа гэж үгүй. Бид мэндэлсэн цагаасаа л эхийн сүү, энэрэл хайраар нь тэтгэгдэж ирсэн билээ. Энэ бол бидний мэдэрсэн энэрэнгүй сэтгэлийн анхны үр бөгөөд үүнийг бид оюун ухаанаа ашиглан бусдын сайн сайхны төлөө анхаарал халамж тавьж, бататгаснаараа өргөжүүлж чадах юм. Эгэл жирийн, энэрэнгүй сэтгэл нь тухайн хүмүүс бидний талаар юу гэж бодож байгаагаас хамаарах хандлагатай байдаг. Тиймээс бид дайснууддаа энэрэнгүй сэтгэлээр хандаж чаддаггүй. Харин энэрэнгүй сэтгэлээ дэлгэрүүлж чадвал энэ нь хамаг амьтанд, тэр байтугай дайсандаа ч хүргэх болно”.


Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсохоор хуран цугласан сонсогчид. 2013 оны 9 дүгээр сарын 19. Герман улс, Вуншторф хот. Гэрэл зургийг Жереми Руссел.

Энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэхийн давуу, сул талуудыг хэрхэн шинжлэх талаар Дээрхийн гэгээн тайлбарлан, “Дайсны хор хөнөөлт чанарыг хүртэл үнэлж сурах боломжтой. Учир нь тэд бидэнд хүлээцтэй, тэвчээртэй байх боломжийг олгодог. Энэрэнгүй сэтгэлээ хадгалж үлдэх, улам хөгжүүлэхийн тулд бидэнд хүлцэл, тэвчээр хэрэгтэй. Зарим хүн эдгээр чанарыг сул дорой байдлын шинж гэж үздэг. Гэвч тийм биш. Харин уур хилэн бол сул дорой байдлын шинж юм. Жинхэнэ энэрэнгүй сэтгэл, өөртөө итгэх итгэл нь хүлцэл, уучлалаар илэрхийлэгддэг бөгөөд хүний сэтгэлийн хатад суурилдаг.

Заримдаа хүмүүс хайр энэрэл нь зөвхөн бусдад тустай гэж буруугаар ойлгох нь бий. Энэ нь туйлын буруу. Бусдыг хайрлахын үр шим нь бясалгагчийн өөртөө итгэх итгэл, сэтгэлийн амар амгалан байдалд шууд эергээр нөлөөлдөг билээ.

Зарим хүн хайр, энэрэн нигүүлсэхүйн дадлыг зөвхөн шашны зан үйл гэж үздэг бөгөөд хэрэв тэд шашин сонирхдоггүй бол эдгээр дотоод үнэт зүйлсийг үл тоомсорлох хандлага байдаг. Гэвч хайр, энэрэнгүй сэтгэл бол хүн төрөлхтөн зүгээр л хамтдаа оршин тогтноход нэн шаардлагатай чанарууд юм. Хүлцэл, уучлал нь бусдын буруу үйлдлийг дуугүй хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш, харин ч заримдаа эсрэг арга хэмжээ авах шаардлагатай байдаг.

Энэрэнгүй сэтгэлийг дадал болгомогц бидний сэтгэл зүй хатжиж, энэ нь цаашлаад дотоод амар амгаланд хүргэн, улмаар өөртөө итгэх итгэлийг төрүүлж, айдсыг багасгадаг. Энэ нь нийгмийн бүтээлч гишүүдийг бий болгоно. Нөгөөтээгүүр зөвхөн өөртөө төвлөрөх үзэл нь бусдаас хөндийрөх, сэжиг төрүүлэх, үл итгэлцэл, ганцаардалд хүргэдэг учир үр дүнд нь аз жаргалгүй байдалд хүргэх юм. Бид төрөлх энэрэнгүй сэтгэлийнхээ ачаар байгалийн гамшиг тохиолдоход хүмүүст ойр эсхүл холоос ч тусламж үзүүлэн цуглардаг шүү дээ” хэмээн айлдлаа..

Дээрхийн гэгээн Далай лам Штайнхуде хотноо айлдвар айлдаж буй нь. 2013 оны 9 дүгээр сарын 19. Герман улс, Вуншторф хот. Гэрэл зургийг Жереми Руссел.

Асуулт асуухаар гарч ирсэн эхний хүн “Хэрхэн илүү сайхан дэлхий ертөнцийг бий болгох вэ?” хэмээн асуухад тэрбээр “Бид энэрэнгүй сэтгэлд суралцах, дэлхий нийтээр хариуцлагатай гэдгээ ухамсарлах хэрэгтэй” хэмээн хариулав. Исламын шашны талаар ямар бодолтой байдгийг нь асуухад тэрбээр “Ислам бол 1 тэрбум гаруй сүсэгтэнтэй дэлхийн томоохон шашны нэг юм. Олон мусульман шашинтан энэрэл хайрыг чухалчилдаг. Би 9 дүгээр сарын 11-ний эмгэнэлт үйл явдлаас 1 жилийн дараах уйт өдөрт зориулсан дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд Вашингтон хотод болсон бөгөөд цугласан олонд хандаж, уг халдлагыг ислам шашинтай хүмүүс үйлдсэн ч энэ нь бүх мусульман хүнийг буруутгах үндэслэл болохгүй гэдгийг хэлсэн. Буддын, христийн, хинду эсвэл жайн зэрэг ямар ч шашны бүлэгт сахилгагүй, хорлонт хүмүүс бий. Тэр цагаас хойш би исламын шашныг өмгөөлсөөр ирсэн юм”.

“Амьтдад илүү энэрэнгүй хандах ёстой юу?” гэсэн асуултад Дээрхийн гэгээн “Хэдийгээр би өөрөө эрүүл мэндийн шалтгаанаар бүтэн цагаан хоолтон биш ч цагаан хоолтон байхыг бүрэн дэмждэг” хэмээн хариулав. “Утга учиртай амьдрал гэж юу вэ?” гэсэн дараагийн асуултад “Амьдралын гол зорилго нь аз жаргал гэж би үргэлж хэлдэг юм. Ирээдүйн талаар ямар ч баталгаа байхгүй ч бид итгэл найдвараар л амьдардаг. Найдвар мохох үед бид ихэд шаналдаг шүү дээ” хэмээжээ.

Нэгэн эмэгтэй 25 жилийн өмнө Польшоос ирсэн ч одоо Польшид түүнийг герман хүн, харин Германд польш хүн гэж үздэг талаар ярин, ийм орох оронгүй болсон мэт нөхцөлд юу хийх хэрэгтэйгээ мэдэхийг хүсэв. Дээрхийн гэгээн харин “Би ч бас орох оронгүй хүн. Бидэнд “Хүмүүс чам руу инээмсэглэж буй тэр газрыг гэрээ гэж бод. Чамд хайр халамж үзүүлж буй тэр хүмүүсийг эцэг эхээ хэмээн бод” гэсэн зүйр үг бий” хэмээн хариуллаа.

Жаахан охин Дээрхийн гэгээнийг самрын тосонд дуртай эсэхийг асуухад тэрбээр “Хэл минь дуртай ч эмч минь зөвшөөрдөггүй” хэмээн хошигнолоо. Эцэст нь нэгэн бяцхан хүү түүнийг яагаад Энэтхэг рүү дүрвэсэн талаар асуув. Тэрбээр “Энэ бол чиний судалж үзэх ёстой урт түүх юм шүү. Хятадын нэгэн зохиолч тэмцлийн эхний хэдэн жилд амь үрэгдсэн төвөд хүний тоо 300,000-гаас давсан гэж тэмдэглэсэн байдаг. Лхасын цагаар 1959 оны 3 дугаар сарын 17-ны 2200 цагт гэрээсээ гарахдаа би маргаашийг үзэх эсэхээ ч мэдэхгүй байлаа. Хятадын коммунист цэргийн түшмэлийн мэдээлснээр 1959 оны 3 дугаар сараас 1960 оны 9 дүгээр сар хүртэл Лхасын орчимд болсон цэргийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн төвөдүүдийн тоо 87,000 байжээ” хэмээнсэн юм.

Маргааш Дээрхийн гэгээн Энэтхэг рүү буцахаасаа өмнө Вьетнамын Виен Гиак хийдэд үг морилох төлөвлөгөөтэй юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт