|
|
Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. Энэтхэгийн ерөнхийлөгч асан, нэрт эрдэмтэн, доктор А.П.Ж.Абдул Калам Дээрхийн гэгээн Далай ламд хүндэтгэл үзүүлж, Маклеод Ганж дахь өргөөнд нь айлчиллаа. Дээрхийн гэгээний өмнөх айлчлалын үеэр доктор А.П.Ж.Абдул Калам онгоцны буудалд угтаж, өргөөнд нь хүргэн өгч байв. Хоёр эрхэм 45 минутын уулзалтынхаа үеэр бодол санаагаа илэн далангүй хуваалцжээ.
| |










