Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Нийгмийн шилжилтийн талаарх Форум 2000 чуулган 2013 он 9 дүгээр сар 17

Түгээх

Прага, Чех улс, 2013 оны 9 сарын 16 - Дээрхийн гэгээн Далай лам өөрийн эртний сайн танил болох Ерөнхийлөгч Вацлав Хавелын үүсгэн байгуулсан "Форум 2000 Сан"-гийн урилгаар Чехийн нийслэл Прагад айлчлал хийж байна. Энэ нь түүний арав дахь удаагийн айлчлал бөгөөд анх Чехословакт коммунист дэглэмийг 41 жилийн дараа халсан “Хилэн хувьсгалаас” 3 сарын дараа буюу 1990 онд ирж байжээ. Хамгийн сүүлд Дээрхийн гэгээнийг 2012 онд энд ирсний дараахан Ерөнхийлөгч Вацлав Хавел таалал төгссөн билээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам, Ерөнхийлөгч агсан Вацлев Хавелын гэргийн хамт түүний баривчлагдсан үеийн үйл явдлын зургуудтай танилцаж байгаа нь … 2013 оны 9 сарын 16, Прага, Чех Зургийг: Жереми Русселл

Тэрээр өнөөдөр найз Вацлав Хавелын ажлын өрөөнд зочилж, түүний дурсгалыг хүндэтгэх хүсэлтээ илэрхийллээ. Гадаа үүдэнд талийгаач Ерөнхийлөгчийн гэргий Дагмар Хавлова Дээрхийн гэгээнийг угтан авч дотогш дагуулан оржээ. Хавелтай хамгийн сүүлд уулзахад түүний сууж байсан сандлаас адис авч, хадаг өргөжээ.

Ерөнхийлөгч Хавелын өөрийн гараар бичсэн зүйл хадгалагдаж буй эсэхийг хатагтай Хавловагаас асуухад, түүний сүүлийн жүжиг болох "Одохуй" (Leaving)-гийн гарын үсэгтэй нэг хувийг олж Дээрхийн гэгээнд бэлэглэлээ. Гарах замаараа тэд Хавелыг эрх баригчдад баривчлагдан, хоригдож байсан үйл явдлуудыг харуулсан гэрэл зургуудтай танилцав. Ингээд тэр энэ жилийн Форум 2000 чуулган болж буй Зофин ордон руу хөдөлсөн байна.

Дээрхийн гэгээн Далай лам танхимд цугласан олон танил найз нөхдийн дунд орж ирсэн Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч, хараагүй Чен Гуанчэнгтэй зорин очиж мэндлэв. Далай ламыг цугларсан олон халуун дотноор угтан авч, Жак Рупник оролцогчдод танилцуулахдаа энэ хүн бол Ерөнхийлөгч Хавелын хамгийн сүүлийн зочин байсан тул түүнийг Хавелын үүсгэн байгуулсан чуулганы нээлтийн үгийг хэлэх нь тохиромжтой хэмээн онцолжээ.

“Эрхэм хүндэт ахан дүүс ээ, Ерөнхийлөгч Хавелын он удаан жилийн анд нөхрийн хувьд түүний эхлүүлсэн энэхүү нэр хүндтэй уулзалтад оролцож байгаадаа гүн хүндэтгэлтэй байна. Би та бүхэнд бид хоёрын хамгийн сүүлийн уулзалт маань болсон ажлын өрөөнөөс нь дөнгөж сая ирснээ дуулгамаар байна. Найз нөхдөдөө ийм байдлаар хүндэтгэл үзүүлэх нь миний хувьд дадал болсон зүйл. Энэтхэгийн тусгаар тогтнолын анхны Ерөнхийлөгч Ражендра Прасад өөд болсны дараа би Патна дахь түүний гэрт очиж хүндэтгэлээ илэрхийлж байлаа. Энэтхэгийн анхны Ерөнхий сайд агсан Пандит Неруд ч мөн ийн хүндэтгэл үзүүлж, түүний орны дэргэд байсан Буддын шашны жижиг судар болон Rolex бугуйн цагийг анзааран харж байснаа санаж байна."

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам 17 дахь удаагийн Форум 2000 чуулганы нээлтийн хуралдааны үеэр үг хэлж байгаа нь … 2013 оны 9 сарын 16, Прага, Чех Зургийг: Ондрей Бесперат

“Энэ удаад Ерөнхийлөгч агсан Хавелын өрөөнд очиход би даруу төлөв, үнэнч, шударга энэ хүн бидэнтэй хамт байхгүй болсонд өөрийн эрхгүй гуниг төрж байлаа. Гэхдээ тэр биеэрээ бидний дунд байхгүй ч, түүний оюун санаа, сэтгэл үлдсэн тул бидэнд түүний ажлыг үргэлжлүүлэх хариуцлага бий.” гэлээ.

Мөн тэрээр өөрийгөө өнөөдөр амьдарч буй 7 тэрбум хүний л нэг, онцгой зүйлгүй хүн гэж үздэгээ хэлсэн юм.

Хүн төрөлхтний хувьд бид бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд ижилхэн. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд хүндрэл бэрхшээлтэй тулахыг хэн ч хүсдэггүй. Гэсэн хэдий ч бидний тулгардаг олон асуудал өөрсдийн маань л бүтээл байдаг. Хэрэв бид энэрэн хайрлах суурь мэдрэмждээ тулгуурлавал эдгээр асуудлыг даван туулж чадна. Бидэнд хүний оршихуйн нийтлэг үнэт зүйлийн мэдрэмж хэрэгтэй. Бид аливаа зүйлсийг тухайн хүний түвшинд авч үзэх ёстой бөгөөд бидний нэгэн адилаар бусад хүмүүс ч бас аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

Тэрээр хэлэхдээ, бид нэгнээсээ асар их хамааралтай болж байгаа хэдий ч, бидний "Тэд" болон "Бид" гэсэн үзэл дээр байнга төвлөрч байгаа нь дайн, хүчирхийллийн үндэс болж байна. Гэсэн хэдий ч, дайсныг бүрэн устгах, "тэднийг" ялан дийлэх гэсэн ойлголт бол хуучирсан, цаг үеэсээ хоцорсон зүйл юм. Миний өөрийн үеийнхэн ХХ зууны хүмүүс, харин өнөөгийн залуус ХХI зууны хүмүүс. ХХ зуунд олон хөгжил дэвшил бий болсон, байсан хэдий ч хүчирхийлэлтэй, цус урсгасан зуун байсан. Өнөөгийн энэ зууны залууст шинэ ертөнцийг бүтээх боломж байна, би хэдийгээр өөрөө үзэж амжихгүй байж мэдэх ч дээд тэнгэрээс эсвэл бүр тамаас ч харж ажиглаж байх болно гэж Дээрхийн гэгээн хошигнон хэллээ.


Зураг. Дээрхийн гэгээн Далай лам 17 дахь удаагийн Форум 2000 чуулганы нээлтийн хуралдааны үеэр үг хэлж байгаа нь … 2013 оны 9 сарын 16, Прага, Чех Зургийг: Жереми Русселл

Өнгөрсөн бол өнгөрсөн, үүнийг өөрчлөх боломжгүй. Харин ирээдүй нь одоо цагаас хамаарна; бидэнд түүнийг бүтээх боломж байсаар байна. Энэ нь технологи ашиглах, эсвэл илүү их мөнгө зарцуулах асуудал огт биш, харин бусдын сайн сайхны төлөө санаа тавих мэдрэмжийг хөгжүүлэх явдал юм. Бид бие биедээ хайр халамж үзүүлэх, ухаалаг, дулаан сэтгэлтэй, илүү нигүүлсэнгүй хүмүүс байх хэрэгтэй байна. Өнөөдрийн бидний амьдарч буй энэ ХХI зуун нь энх тайвны эрин үе байх ёстой. Гэхдээ энэ нь хэдэн тагтаа нисгэснээр биш, харин дотоод энх тайван,амар амгалангаа өөрсдөө хөгжүүлснээр л бий болно. Энэ зууныг энх тайвны эрин зуун болгохын тулд хүчирхийлэл огт хийхгүй байх юм.

Дээрхийн гэгээн, бид бүгд эхээс төрсөн бөгөөд эцэг эхийнхээ хайр халамжинд өсөж өндийдөг. Бага насандаа эжий аавын энэ хайр халамжийг хүртсэн хүмүүс том болохдоо илүү аз жаргалтай хүмүүс болох нь нийтлэг. Үүний зэрэгцээ, эрдэмтэд эрүүл оюун санаа нь бидний бие эрхтний эрүүл мэнд, сайн сайхан байдалд чухал болохыг нэгэнтээ баталсан. Тэрээр сургуулиудад бидний биеийн эрүүл ахуйн талаар заадаг шиг, шашнаас ангид ёс зүй, халуун дулаан сэтгэлийг сэтгэл хөдлөлийн эрүүл ахуй хэмээн үзэж заах ёстой гэж санал болгосон бөгөөд энэ нь хүний энэрэн нигүүлсэх сэтгэл, хайр халамжтай салшгүй холбоотой юм.

Илүү их энх тайванч эрин зууныг залбирлаар биш, харин боловсролоор дамжуулан бий болгоно. Хүн төрөлхтний сайн сайхны тухайд залбирал үнэхээр үр дүнтэй эсэхэд би эргэлздэг. Энэ нь хувь хүнд үнэ цэнтэй боловч, дэлхий ертөнцийг өөрчлөх тухайд бодит үйлдэл илүү чухал юм. Би олон нийтийн өмнө үг хэлэх боломж олдвол үргэлж энэ тухай ярьдаг, тиймээс та бүхэнтэй ч энд хуваалцах ёстой гэж бодлоо.


Зураг. Дээрхийн гэгээн Далай лам, Ан Сан Су Чи нар Форум 2000 чуулганы ОУ-ын зөвлөлдөх зөвлөл болон Хамтарсан санаачилгын багийн гишүүдийн уулзалт дээр … 2013 оны 9 сарын 16, Прага, Чех Зургийг: Жереми Русселл

Үүний дараа Дээрхийн гэгээн Форум 2000 чуулганы ОУ-ын зөвлөлдөх зөвлөл болон Хамтын санаачлагын багийн гишүүдийн уулзалтад оролцсон бөгөөд энэ уулзалтад Мьянмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Су, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Ф. В. де Клерк, Чехийн Гадаад хэргийн сайд асан Карел Шварценберг нарын хүмүүс оролцжээ.

Зочид буудалдаа эргэн ирсний дараа Дээрхийн гэгээн Чехийн хамгийн том сонин болох "Hospodářské noviny"-д ярилцлага өгөв. Тэрээр хоёр сэтгүүлчтэй уулзахдаа, өөрийн аяллын үеэр төрийн удирдлагуудтай уулзахаас илүүтэй энгийн иргэдтэй уулзаж ярилцахыг илүүд үздэгээ хэлсэн байна.

Сэтгүүлчид түүний айлчлал Чех, Хятадын худалдаанд хэрхэн нөлөөлснийг асуухад тэрээр бизнесийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, АНУ Хятадад хамгийн тааламжтай улс орны статус олгох эсэхийг хэлэлцэж байх үед тэрээр 1.3 тэрбум хүн амтай улсыг тусгаарлахыг оролдох ёсгүй тул дэмжиж байсан тухайгаа онцолсон. Худалдааны харилцаа чухал бөгөөд Хятадууд дэлхийн эдийн засгийн нийгэмлэгийн нэг хэсэг байхыг хүсдэг. Гэсэн хэдий ч, энэ нь бусад улс орнууд хүний эрх зэрэг зарчмын асуудлуудад хатуу байр суурь баримтлах ёсгүй гэсэн үг биш юм.

Түүнийг Хятадад хийж болох боломжит шинэчлэлүүдийн талаарх байр суурийг нь асуухад энэ тухай ярих эрт байна гэлээ. Тэрээр 1949 оноос өмнө Хятад улс хүнд нөхцөл байдалд байсан бөгөөд коммунистууд шинэ онцлог зүйл, манлайллыг бий болгосон бөгөөд түүнээс хойш Хятадын хөгжлийн дөрвөн өөр үе үргэлжлэхэд нэг нам, нэг систем нь шинэ бодит байдалд дасан зохицох чадвартай болохыг харуулсан гэдгийг онцолж хэлэв.


Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Чехийн хамгийн том сонин болох Hospodářské noviny сонинд ярилцлага өгч байгаа нь … 2013 оны 9 сарын 16, Прага, Чех Зургийг: Жереми Русселл

Тэрээр шинэ удирдагч Ши Жиньпин Хятадын ард түмэн, цөөнх үндэстнүүдийн хоорондын эв найрамдлын төлөө үргэлжлүүлэн ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч, хүч хэрэглэх болон айлган сүрдүүлэх нь энэхүү зорилгод харш юм гэлээ.Цааш нь, Ши Жиньпин авлигатай тэмцэх зоригтой хөдөлгөөн эхлүүлснийг дурдаад, түүний олон найз нөхөд Ши Жиньпинийг илүү бодит сэтгэлгээтэй гэж хэлдэг болохыг ч тэмдэглэв.

“Хятад бол дэлхийд чухал үүрэг гүйцэтгэх ёстой асар том үндэстэн. Гэхдээ энэ үүргийг гүйцэтгэхийн тулд энэ улсад итгэх дэлхийн итгэл хэрэгтэй. Хязгаарлагдмал, хаалттай нийгэм энэ итгэлийг олж авдаггүй. Хятад улс хэчнээн хүчирхэг байсан ч ардчилал болон мэдээллийн эрх чөлөөний чиглэлд хандсан дэлхий нийтийн чиг хандлагыг дагах ёстой.”

Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн талаар хөндөн ярихдаа, Ази тив дэх экологийн ач холбогдол, гурав дахь туйлын үүргийг нь дахин онцолсон. Гэвч бодлого маргааш өөрчлөгдөж болох ч байгаль орчинд учирсан хохирлыг нөхөхөд хэдэн арван жил шаардагдаж болзошгүйг онцоллоо.

Улс төрийн удирдагч амжилттай гэж тооцогдохын тулд юу шаардлагатай вэ гэсэн сүүлийн асуултад тэрээр товч бөгөөд энгийн хариулт өгсөн нь “ Ард түмний итгэл.”

Дээрхийн гэгээн Далай лам маргааш Форум 2000 чуулганы хаалтад оролцохын зэрэгцээ Карлын Их сургуулийн оюутнуудтай хамтран "Зүүн Ази дахь ардчилал, хүний эрх ба шашны эрх чөлөө" сэдвээр хэлэлцүүлэгт оролцсоныхоо дараа Хановерыг зорих болно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт