Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Токиод бүтэн өдрийн турш ном айлдлаа. 2014 он 4 дүгээр сар 17

Түгээх

Япон, Токио, 2014 оны 4-р сарын 17 - Өнөөдөр Токиод Дээрхийн гэгээн Далай ламын айлдах номыг сонсохоор 1200 хүн цугларсны ихэнх нь япончууд байсан бөгөөд, солонгос, монголчууд, Тайвань, Хятадаас ирсэн хятадууд энэ дунд багтжээ. Ном айлдахын өмнө Дээрхийн гэгээн ямар ямар ном уншихаа тайлбарлав. Пали хэлээр нэгэн ерөөл, япон хэлээрх Зүрхэн судар, мөн Нагаржуна багшийн "Төв үзлийн үндсэн судар", Майдар бурхны "Илтэд онохуйн чимэг" ном ерөөлүүд үүнд багтах ажээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Токио хотод ном айлдах үеэрээ үг хэлж буй нь … 2014 оны 4 сарын 17 , Япон Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба

Дээрхийн гэгээн: "Бид буддын шашин олон зууны турш дэлгэрсэн, мэргэн ухааны төгс төгөлдөр ёсны сургаал түгээмэл, Зүрхэн судрыг өргөнөөр уншдаг Япон оронд ирчихээд байна" хэмээв. Тэрээр ном айлдах олон янзын арга буйг ийнхүү тайлбарлав. “Багш тайлбартай эсвэл тайлбаргүйгээр дамжуулж болно. Мөн өдөр бүр тайлбарлан өгч, шавь нар сонссон зүйлээ эргэцүүлэн боддог арга, эсвэл шавь нь сонссон зүйлээ бүрэн ойлгож дуустал нь дахин нягталж, дараа нь нэмэлт тайлбар эрдэг уламжлал ч бий. Энэ удаад би Зүрхэн судрыг тайлбарын хамт уншаад, дараа нь Нагаржуна багшийн "Дармын огторгуйн магтаал" болон Тогми Самбуугийн "Бодьсадвагийн 37 үйл" -ийг товч тодруулгын хамт уншиж өгнө."

Эхлээд, тэрээр буддын шашин дэлхий дахинаа ямар байр суурь эзэлдгийг тоймлон ярив. Тэрээр философийн үндэслэлтэй болон үндэслэлгүй шашнууд, мөн бүтээгч эзэнд итгэдэг хийгээд итгэдэггүй шашнуудын тухай ярьжээ.

Сүүлийнх буюу бүтээгч эзэнд итгэдэггүй шашнууд дотроос Жайнын шашин Энэтхэгт 2600 жилийн өмнө үүссэн бол, буддын шашин түүнээс 30-40 жилийн дараа гарч ирсэн байна. Жайн шашинтнууд болон теист бус Самхьяа нар бие сэтгэлээс гадна тусдаа бие даасан “би” оршин тогтнодог гэж нотолдог бол буддистууд үүнтэй санал нийлдэггүй. Бидний мэдэрч буй жаргал, зовлон бүхэн шалтгаангүй бий болдоггүй, бидний өөрсдийн хийсэн үйлийн үр дүн юм гэж тэд үздэг. Зовлон, жаргалыг мэдэрч байгаа "Би" гэдэг хүн бол бидний бие болон сэтгэл, оюуны таван цогцыг нэгтгээд өгсөн нэр төдий зүйл юм.

Би-гүй үзлийн тухайд буддын доод түвшний сургуулиуд болох Вайбхашика болон Саутрантика урсгалууд зөвхөн хувь хүний бие даасан оршихуйгүй чанарын тухай ярьдаг бол, Читтаматрин болон Мадхямака урсгалд юмс үзэгдлийн хоосон чанарын тухай мөн номлодог. Дээрхийн гэгээн Энэтхэгийн Амритсарт болсон шашин хоорондын уулзалтад оролцож байхдаа нэгэн Суфийн багш бүх шашин гурван асуултыг асуудаг гэж хэлснийг энд онцлов: Өөрөө гэж юу вэ? Би-д эхлэл, төгсгөл гэж бий юу? Буддын шашинд өөрийг буюу би-г таван бие сэтгэлийн цогц үндсэн дээр тодорхойлдог гэж номлодог. Бүтээгч бурханд итгэдэг хүмүүсийн хувьд, бурхан түүнийг шинээр бүтээх үед өөр (би) нь үүсдэг. Буддистуудын хувьд таван цогцсын гол нь оюун ухаан бөгөөд өөр (би) нь оюун ухааны үндсэн дээр тодорхойлогддог хэмээн үздэг юм.


Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын номонд сууж буй 1200 гаруй хүмүүсийн хэсэг … 2014 оны 4 сарын 17 , Токио, Япон Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба

Ирж, буцаж буй бүхий л зүйлс хувьсан өөрчлөгддөг бөгөөд бүгд ямар нэг учир шалтгаантай байдаг. Оюун санаа үргэлж өмнөх оюун ухаанаас үүсдэг тул оюун ухаанд анхны эхлэл ч үгүй, эцсийн төгсгөл ч үгүй, харин үргэлжлэн оршсоор байдаг. Иймээс, оюун ухааны үндсэн дээр тодорхойлогдсон "Би" нь эхлэл, төгсгөлгүй билээ.

Дээрхийн гэгээн ярианыхаа явцад шашин болон шинжлэх ухааны ялгааны талаар ярьж ярианы сэдвээ өөрчлөв. Саяхныг хүртэл шинжлэх ухаан оюун санааг зүгээр л тархины нэг хэсэг, тархинаас үүсдэг гэж үздэг байлаа. Шашин оюун ухаантай холбоотой байхад, шинжлэх ухаан нь хэмжиж болохуйц материаллаг зүйлсээр голчлон хөөцөлддөг байв. Гэхдээ эрдэмтэд ч бас сэтгэл зүрхтэй хүмүүс шүү дээ, тэд ч баярлаж, гуниглаж, хайрлаж, энэрч чаддаг. Мөн шашны хүмүүст ч хоол хүнс, хувцас, орон байр зэрэг материаллаг хэрэгцээ шаардлагатай. ХХ зууны сүүлч, ХХI зууны эхээр тархи судлаач эрдэмтэд сэтгэл оюун тархинд нөлөөлдөг болохыг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Шинжлэх ухаан болон буддын шашны шинжлэх ухааны хоорондын холбоо улам ойртсоор байна.

Дээрхийн гэгээн: "Будда нэгэн цагт бидэн шиг л байсан ч, оюун санаагаа удаан хугацааны турш дасгалжуулсны үр дүнд гэгээрэлд хүрсэн. Бид ч мөн адил оюун санаагаа хувирган өөрчилж чадна, харин үүний тулд бид оюун санаагаа хэрэгсэл болгон ашиглах хэрэгтэй" хэмээн онцлов.

Зүрхэн судар: "Би нэгэн цагт Бурхан багшийг талын орой дээр байхад нь сонссон..." гэж эхэлдэг юм. Дээрхийн гэгээн номд гарч буй лам хуврагууд гэдэг нь заримдаа архадуудыг хэлдэг. Бурхан багшийг "Гүн гүнзгий гэгээрэл"-д бясалгаж байсан гэдэг нь: "Гүн гүнзгий" гэдэг нь хоосон чанар, "Гэгээрэл" гэдэг нь шалтгаант оршихуй гэсэн үг. Тиймээс, бидний бие сэтгэлийг бүрдүүлдэг таван цогц ч мөн өөрийн зүгээс тогтвортой оршин тогтнохгүй. Мунхгийн харанхуй бүх муу сэтгэлийг үүсгэдэг тул "Би"-гүй чанарын тухай тайлбарыг хамгийн түрүүнд өгөх ёстой.

Дээрхийн гэгээн өөрийн туршлагаасаа хуваалцахдаа: “Надад ямар нэг онцгой зүйл байгаа гэж би хэлэхгүй ээ, гэхдээ би 15, 16 наснаасаа эхлэн хоосон чанарыг судлан сонирхож эхэлсэн. 30-аад насандаа би “би” нь таван цогцтой нэгдэх ч үгүй, тусдаа ч биш юм байна гэдэг асуудлын талаар маш их бодож “би” гэж бие даасан оршихуйгүй үзлийн талаарх ойлголтыг тодорхой мэдэрсэн. Харин би таван цогцод мөн ижил ухаанаар хандаж үзэхэд, яг үүн шиг мэдрээгүй. Би Нагаржуна багшийн Хоосон чанар болон Учир шалтгаант оршихуйн тайлбар нь практик ач холбогдол багатай, зөвхөн оюун ухааны дасгал төдий зүйл гэж үздэг хүмүүстэй уулзаж байсан. Энэ бол худлаа."


Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Токио хотод ном айлдах үеэрээ үг хэлж буй нь … 2014 оны 4 сарын 17 , Япон Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба

"Аливаа зүйлс дотоод мөн чанартай оршин тогтнодоггүй, гэхдээ энэ нь тэнд юу ч байхгүй гэсэн үг биш. Тэд зөвхөн бусад шалтгаан нөхцөлүүдээс хамааран оршин тогтнодог. Өнгө бол хоосон, өөрийн зүгээс тогтвортой оршихуй үгүй, гэхдээ харагдаж байгаа байдал нь үүнийг мэдрүүлдэггүй. Энэ нь квант физикийн онолтой ижил. Учир нь, хэрэв та юмс үзэгдлийг бүрдэл хэсгүүдэд нь задлан хуваавал, дотоод мөн чанартай оршин тогтнож буй гэж зааж болох зүйл тэнд байхгүй."

Өмнө минь байгаа энэ цэцгийг аваад үзье л дээ. Хэрэв бид үүнийг өнгө, хэлбэр, цаашлаад хамгийн жижиг хэсгүүдээс нь хайвал цэцэг мөн гэж зааж болох ямар ч зүйл олдохгүй. Энэ бол бидний цэцэг гэж нэрлэж буй учир шалтгаант, хамаарал бүхий оршихуй юм. Гэсэн хэдий ч, энд цэцэг байгааг хэн ч үгүйсгэхгүй, гэхдээ миний найз Аарон Бекийн хэлсэнээр 90% нь бидний өөрсдийн төсөөлөл юм."

Дээрхийн гэгээн Зүрхэн судрын төгсгөлд байдаг тарни, уншлага нь гэгээрэлд хүрэх замыг хэрхэн илэрхийлж буйг тайлбарласан. Тэрээр тарнийн үгсийг Их хөлгөний урсгалын таван замтай уялдуулж дараах байдлаар тайлбарлав. Эхний хоёр үг гате гате нь цуглуулан хураах буюу бэлтгэлийн замыг илэрхийлдэг. Дараагийн үг парагатэ нь үзэхүйн замыг илэрхийлдэг бөгөөд энэ түвшинд хоосон чанарыг анх удаа шууд хардаг. Парасамгатэ нь бясалгалын замыг илэрхийлдэг бол бодь суваахаа нь дахин суралцах хэрэггүй буюу Буддагийн гэгээрлийн замыг тус тус илэрхийлдэг.

Дээрхийн гэгээн Далай лам “Дармын огторгуйн магтаал”, “Бодьсадвагийн 37 үйл”-ийг уншиж дүүргээд эцэст нь хэлэхдээ: "Би урьдчилсан тайлбарыг өглөө. Одоо та нар өөрсдөө номнуудаа аваад, дахин дахин уншиж, утгын талаар нь гүн гүнзгий бодоорой. Тэднийг сайтар судла. Хэрэв би жилийн дараа эргэж ирээд та нараас шалгалт авбал, би эдгээр номнууд байнга уншигдаж, хуудас нь элэгдсэн байхыг харахыг хүсэж байна." гэлээ.

Би Сендайд Шинто шашны лам нарын удирдсан залбирал мөргөлөөс эхлээд Японд хоёр долоо хонолоо. Би энд тэндгүй олон япон найзтайгаа уулзлаа. Энэ уулзалт та бүхэнд ч тодорхой хэмжээгээр үр өгөөж өгсөн гэдэгт итгэлтэй байна. Одоо та нар дөнгөж сая миний айлдсан зүйлсийн талаар сэтгэл оюундаа бодож тунгаах хэрэгтэй. Нэгэн төвөд лам: ‘Хэдийгээр та маргааш үхэх гэж байгаагаа мэдэж байсан ч, сурах зүйлээ үргэлжлүүлэн судлах нь үнэ цэнтэй. Яагаад гэвэл энэ нь ирээдүйд хийх хөрөнгө оруулалт юм.’ гэж зөвлөж байж билээ.

Кояасан их сургуулийн захирал ноён Фүжита сан талархлын үг хэлж, цугларсан хүмүүс халуун дотноор алга ташин хүндэтгэл илэрхийлсний дараа, Дээрхийн гэгээн Далай лам танхимаас алгуурхнаар гарч явжээ. Хуран цугласан олон нүүрэндээ баяртай инээмсэглэн, гараа сунган, тэдний урдуур алхаж буй Дээрхийн гэгээнтний гарт хүрэхээр урагш тэмүүлж байлаа.

Дээрхийн гэгээн маргааш Энэтхэг рүү буцна.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт