Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2011 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Махатма Гандийн мэндэлсэн өдрийг “Олон улсын хүчирхийлэлгүй өдөр” хэмээн тэмдэглэж, Дээрхийн гэгээн XIV Далай лам “Хүчирхийлэлгүй байх нь бидний өдөр тутмын амьдрал төдийгүй олон улсын харилцаанд ч үргэлж чухал хэвээр байдаг билээ” хэмээлээ. Дэлхийн олон мянган хүн энэ өдөр хүчирхийлэлгүй өдөр хэмээн тэмдэглэж байгааг дурдан, Энэтхэг улсын Дарамсала хотын Намжил дацны Зүглагхан дуганд түүний сургаалыг сонсохоор цугласан сүсэгтэн олонд нэг минутын анир үгүй дотоод мөргөлд нэгдэхийг уриалан, нэгэн залбирлыг тунгаан бодохыг захилаа.
Бидний эцэг эх болсон төрөл бүхэн жаргалыг эдлэгтүн
Зовлон шаналлын дунд оршдог доод орчлонгийн ертөнц бүхэн үүрд арилахтун
Дөрвөн зүг, найман зовхистоо орших бодьсадва нарын залбир бүхэн бүрнээ биелэх болтугай.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










