|
|
Энэтхэг улс, Уттар, Прадеш муж, Сарнатх - Дээрхийн гэгээн Далай лам Сарнатхад Шантидэва гэгээний “Бодьсадвагийн явдалд орохуй”, Камалашилагийн “Бясалгалын бясалгалын зэрэг” номын айлдварын хүрээнд 7 хоногийн номын айлдвараа эхлүүллээ. Энэ удаагийн айлдвар нь Шантидэвагийн “Бодьсадвагийн явдалд орохуй”, Камалашилагийн “Бясалгалын зэрэг” судрын талаар байсан бөгөөд 20,000 орчим сонсогч, сүсэгтэн олон байсны 1,100 гаруй нь гадаад сүсэгтэн байжээ. Номын айлдварыг Сарнатх хотын Дээд Төвөд судлалын төвийн ойролцоо зохион байгуулжээ. | |










