Энэтхэг, ХП, Дарамсала, 2006 оны 8 дугаар сарын 14 (phayul.com) - Солонгос улсаас ирсэн 200 гаруй сүсэгтний айлтгалаар Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Хойд Энэтхэгийн уулархаг хот Дарамсалад байрлах Намжил дацангийн Зүглэгхан дуганд орон нутгийн цагаар өглөөний 9:30 минутаас эхлэн 5 өдрийн номын айлдвараа эхлүүллээ.
Номын айлдвар 8 дугаар сарын 18-ны өдөр гадаалах юм. Дээрхийн гэгээний албан ёсны вэбсайт хуудас www.dalailama.com-ын мэдээлснээр, номын айлдварт Шантидевагийн "Бодьсадвын явдалд орохуй" номын 9 дүгээр бүлэг болох Билиг билгүүний бүлэг, мөн "Бодьсадвын 37 гарын авлага", түүнчлэн Нагаржунагийн "Төв үзэлийн билгүүний үндэс" номын 18, 22, 24, 26 дугаар бүлгүүдийг хамрах юм.
Дээрхийн гэгээн өмнөх саруудад эрүүл мэндийн бага зэргийн асуудлаас шалтгаалан 7-р сарын 6-нд болсон 71 дэх лагшин мэндэлсэн өдөр болон маш шахуу, завгүй байсан албан ёсны хөтөлбөрүүдээ хүртэл цуцлах шаардлагатай болсон юм. Номын айлдвар 5 өдрийн турш өглөө 9:30-аас 1:30, үдээс хойш 1:30-аас 3:30 цаг хүртэл орон нутгийн цагаар явагдах юм. |










