|
|
Энэтхэг улс, Уттар-Прадеш муж, Сарнатх - Дээрхийн гэгээн Далай лам номын айлдварынхаа дөрөв дэх өдөр Хималайн бүс нутгийн 6,000 гаруй сүсэгтэнд зориулсан тусгай хүлээн авалтын үеэр айлдвар айлдлаа. Дээрхийн гэгээн уламжлалт буддын соёл, оюун санааг хадгалж хамгаалахад гүйцэтгэх үүргийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, үүний зэрэгцээ орчин үеийн боловсрол эзэмших шаардлагатайг анхаарах нь чухал гэдгийг дурдлаа. Дээрхийн гэгээн мөн байгаль орчноо хамгаалах, өөрийн биеийн эрүүл мэндэд анхаарахын чухлыг товчхон дурдав. | |










