| |
Энэтхэг, ХП, Дарамсала, 2006 оны 7 дугаар сарын 31 - Эмч нарынхаа зөвлөмжөөр гурван долоо хоног амарсны дараа Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр хэвийн хуваарьтаа орж, Төвдөөс саяхан ирсэн төвөд хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 8 дугаар сард Дээрхийн гэгээн Солонгосын сүсэгтэнгүүдийн айлтгалаар “Бодьсадвын явдалд орохуй” номын “Билиг билгүүн” хэмээх 9 дүгээр бүлэг, "Бодьсадвын 37 гарын авлага" номуудыг айлдана. Номын айлдвар 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 18-ны өдрүүдэд Дарамсала дахь Намжил дацангийн Зүглэгхан дуганд болно. |










