Канад, Ванкувер — 2006 оны 9-р сарын 11 (Robyn Stubbs / 24 Hours)
Далай ламын GM Place-д хийсэн “Аз жаргалыг үрийг суулгах нь” хэмээх олон нийтийн айлдварын үеэр хэлсэн товч сонирхолтой санаанууд:
“Бид хэзээ ч учраагүй ч, дотоод сэтгэлдээ би та нарыг танина…учир нь бид бүгд ижилхэн. Бид сэтгэл, оюун ухаан, бие махбодийн хувьд адилхан хүмүүс.”
“Шашнууд хоорондоо үндсээрээ ялгаатай ч, бүгдээрэй энэрэнгүй, сайхан сэтгэлийг эрхэмлэдэг нэг л зорилготой.”
“Төрсөн өдрөөс насан эцэслэх хүртэл амьдралын утга учрыг бүтээх гол түлхүүр нь энэрэн нигүүлсэх сэтгэл юм.”
“Бидний хоёр гартай байгаа нь тэмцэлдэхэд бус, нэг нэгнийгээ халуун дулаанаар тэврэхэд оршдог.”
“Хүний үнэт зан чанаруудыг хууль, цагдаа, хүчээр бус зөв сайн зан, чанараар л төлөвшүүлнэ.”
“Бүх шашинууд хүн төрөлхтөнд туслах адилхан боломж, хүч чадалтай.”










