Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Далай лам Хятадын дайсан биш 2008 он 6 дугаар сар 15

Түгээх

Сидней хот, Австрали, 2008 оны 6-р сарын 14 (Гадаад мэдээний редактор, Грег Шеридан, The Australian) - Далай лам ээдрээтэй сонголттой тулгарсан. Төвдийн шашны удирдагч өөрийгөө Хятадын үнэнч найз, дэмжигч гэж тодорхойлдог.

Тэрээр Төвдийн нутаг болон түүний ойр орчмын мужуудад амьдардаг зургаан сая төвд хүмүүсийг Хятадаас салж тусгаар тогтнохыг эхэлхийлээгүй. Түүнчлэн Хятадын төр засаг руу чиглэсэн болон бусад ямар ч төрлийн хүчирхийллийг тэр дэмждэггүй. Тэрээр “дундад төв зам”-ыг санал болгож буй бөгөөд энэ нь Хятад улс нь Төвдөд Хонконгтой төстэй нэг улс, хоёр системийн хэв маягтай дотоодын автономит эрх олгох арга зам юм. Гэвч Хятадын засгийн газар түүнийг Хятадын ард түмний дайсан мэтээр дүрсэлдэг тул одоо тэрээр Хятадын засгийн газрын зүгээс байнга өрддөг үндсэрхэг үзлийн шүүмжлэлд өртөн, улмаар жагсаал цуглаан, дайсагналтай байнга тулгардаг.

Би Сидней хотын Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн Новотел зочид буудлын өрөөнд Далай ламтай 40 минутын турш ярилцсан. Энэ бол түүний Австралид байхдаа сонинд өгсөн нүүр тулсан ярилцлага байв. Тэрээр хүнд хэцүү залбирлын өдрийн үдийн завсарлагаар хатуу сандал дээр хөлөө завилан сууж байна. Тэрээр энд голчлон бясалгал, амьдралын гүн ухааны лекц, айлдвар уншихаар ирсэн.

Тэрээр албан ёсоор Төвдийн засгийн газрын тэргүүний албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Одоо тэр ахлах зөвлөх нь бөгөөд түүний зөвлөгөөг байнга авдаггүй гэж хэлэв. Гэвч үнэндээ Далай лам түүхэн дэх хамгийн алдартай төвд хүн юм. Хятад улс Төвдийг ийм муу удирддаг нэг шалтгаан нь тэд Далай лам Баруунд төдийгүй дэлхий даяарх яагаад асар их, нэр хүндтэй байр суурь эзэлдгийг ойлгож чадахгүй байгаатай холбоотой гэж АНУ-ын нэгэн өндөр албан тушаалтан надад хэлсэн юм. Бээжин Далай ламыг угсаатны цөөнхийн салан тусгаарлагч гэж тодорхойлохыг хүсдэг. Баруунд хүмүүс түүнийг Тереза эх болон Ромын папын зиндаанд авч үздэг.

Би өмнө нь Далай ламтай уулзаж, ярилцлага авч байсан. Тэр бол гайхалтай хүн. Миний хувьд зарим хүмүүс шиг би түүнтэй уулзах үеэр сэтгэл хөдлөлдөө хэт автдаггүй ч, миний сэтгэл маш их хөдөлдөг. Урьд өмнөх шигээ тэр миний бүх асуултанд шууд хариулдаг. Тэр хошигнож, өөрийгөө егөөдсөн, хэтрүүлэг ашигладаггүй зангаараа Төвдийн эмгэнэлт үйл явдал оролцогчдын талаар төдийгүй Хятадын засгийн газрын тухайд тун ч эерэг хандлагатай өгүүлдэг. Түүнтэй ярилцсаны үр дүнд би буддын шашинд орох эсвэл бясалгал хийх сонирхолгүй ч, ард түмэн болон хүн төрөлхтний ерөнхий байдлыг гүнээ анхаарч үздэг, шударга, энэрэнгүй хүнтэй, мөн надад үнэнийг хэлсэн хүнтэй харьцаж байсан юм шиг санагддаг.

"Нийгмийн эдийн засгийн онолоор би марксист хүн" гэж тэр өвөрмөц танил инээдээр инээж хэлэв. Тэрбээр "Би зөвхөн мөнгө чухалчилдаг Хятадын эрх баригчдаас илүү улаан марксист байх. Марксист онолд баялгийн тэгш хуваарилалтыг чухалчилдаг тул, капиталист онолд байдаггүй ёс суртахууны зарчимтай. Би авторитар үзэлтэй санал нийлдэггүй. Авторитар үзэл санаа марксизмыг сүйрүүлсэн" гэсэн юм.

Далай ламын бодлоор Кевин Радд Хятадад айлчлах үеэрээ Бээжинг хүний эрхийг зөрчиж байна гэж шүүмжилсэн ч, Хятад улстай сайн харилцаатай хэвээр байх нь зохистой тэнцвэрийг хангасан явдал ажээ. Тэрбээр “Австралийн засгийн газар зөв байр суурь баримталсан. Хятад улстай жинхэнэ нөхөрлөл, сайн харилцаатай байхын зэрэгцээ, зарчмын асуудлаар бат зогсдог нь зөв зүйтэй. Жинхэнэ найзууд илэн далангүй байж чаддаг гэсэн эртний Хятад үг байдаг. Хэрэв та найзынхаа алдааг үл тоомсорловол, та сайн найз биш" гэж ярьсан.

Түүнчлэн ЕС Раддын засгийн газар нь Бээжингийн эрх баригчдад Төвдийн төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийх замаар Төвдийн асуудлыг шийдвэрлэхийг уриалсанд Далай гэгээн өндрөөр үнэлэв. Гэвч Хятад улс газар хөдлөлтөд өртсөн хохирогчдод хариу арга хэмжээ авах нь нэн тэргүүний асуудал гэж мэдэгдсэн тул, хамгийн сүүлийн яриа хэлэлцээг цуцалжээ. Авсралийн ЗГ нь Бээжингийн эрх баригчдад Олимпийн наадмын өмнө уг яриа хэлэлцээг даруй эхлүүлэхийг битүүхэн уриалсан юм. Дээрхийн гэгээн "Яриа хэлэлцээ ирэх сард болно гэж найдаж байна" хэмээв.

Тэрээр Хятад улсыг хэр их дэмждэгээ онцолсоор байв. Тэр Бээжингийн олимпийг бойкотлохыг хэзээ ч уриалж байгаагүй бөгөөд бусад орнуудын хүмүүсийг Бээжинд ирээсэй гэж хүсдэг. Тэрээр Хятадыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийг дэмжиж, Хятадтай хийх бүх боломжит гадны харилцааг тууштай дэмжиж ирсэн. Гэсэн хэдий ч тэрээр Хятадын зан авирын талаар үнэнийг хэлдэг. Төвдийн тухайд бол үнэхээр аймшигтай юм. Тэрээр гуравдугаар сард болсон Төвдийн жагсаалын дараах дарангуйллын үеэр 200 орчим Төвд хүн амиа алдсан гэж үзэж байгаа ч үнэн зөв мэдээлэл олоход маш хэцүү байгааг тэр үзэж байна. Тэрээр мөн Бээжинг Төвдөд соёлын геноцид үйлдсэн гэж буруутгаж байна.

"Төвдөд болсон жагсаал цуглааныг хилийн чанадаас Далай ламын бүлэг эхлүүлсэн гэж байна Хятадын засгийн газар биднийг хилсээр гүтгэж байна" инээмсэглэн хэлэв. Тэрбээр "Иймд би хяналт шалгалт хийлгэхийг хүсэж байна. Би Хятадын эрх баригчдад хандан, олон улсын хамтын нийгэмлэг, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийг Төвд рүү очихыг зөвшөөрөөч гэж уриалсан, олон улсын нийгэмлэг, хэвлэл мэдээллийнхэнд хандан газар дээр нь очиж сурвалжлахыг уриалсан" гэж хэлэв.

Энэ бол түүний хамгийн хүчтэй аргументуудын нэг юм. Хэрэв Хятадууд Төвдийн асуудлыг хүчээр дараагүй юм бол, яагаад гадны хүмүүст, ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслийг Төвдөд очихыг зөвшөөрөхөөс эмээгээд байгаа юм бэ? Далай лам хүчирхийллээс зайлсхийх, хүлээцтэй байхыг өөрийн дэмжигчиддээ байнга уриалдаг ч, тэдний ихэнх нь түүний хүлээжтэй хандлагад тэвчээр алдаж, Хятадууд албан ёсны хэлэлцээ хийсэн ч, газар дээр нь юу ч өөрчлөгдөхгүй байгаад бухимддаг гэв.

Тэрбээр 2006 оны 2-р сард болсон тав дахь удаагийн яриа хэлэлцээний үеэр Хятадын эрх баригчид Төвдүүд тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж тэр надад хэлсэн бөгөөд "Гэвч 2006 оны 4-5-р сард Хятадууд намайг хагалан бутаргагч гэж буруутгахаа улам эрчимжүүлж, Төвдөд лам хувраг, сүм хийдэд улс төрийн хэлмэгдүүлэлт улам нэмэгдсэн" гэв. Үүнээс үүдэн, төвд хүмүүс түүний “дундад төв зам”-ын бодлогыг төвдүүд шүүмжилдэг.

Далай лам Төвдийн тусгаар тогтнолыг хүсэхгүй байгаа ч, дотоод ардчиллыг хүсч буй тул, "Тийм ээ, бид ардчиллыг маш их хүсч байна. Төвдийн өөртөө засах автономит эрх нь Хятадын үндсэн хуулийн хүрээнд байх ёстой. 1950-иад оны эхээр бидний (Хятадын засгийн газартай) байгуулсан гэрээ хэлэлцээр нь нэг улс, хоёр тогтолцооны үзэл санаатай маш төстэй байсан. Хэрэв үүнийг хэрэгжүүлсэн бол 1959 оны хямрал (Хятадууд Төвдийг цэргийн хүчээр эзэлсэн) хэзээ ч болохгүй байх байсан. Гэвч 1950-иад оны дунд үеэс хойш Хятадын бодлого хэт зүүний үзэлтэй болсон".

Далай лам Төвдөд хэрэгжүүлж буй соёлын геноцид нь зарим талаараа санаатай, зарим талаараа санамсаргүй гэж үздэг. Тэрээр үүний зарим жишээг дурдав. "Буддын шашинтай холбоотой хичээлүүдийг сургуулиас хасч байна. Буддын шашны суурь ухааныг 70-аад он хүртэл Төвдийн нийслэл Лхас хотод заадаг байсан ч одоо заахгүй болсон. Буддын шашны ухагдахууныг сургуулийн сурах бичгүүдээс хасч байна. Лам хувраг, сүм хийдэд Хятадын улс төрийн боловсролыг тусгахыг шаарддаг. Сургуулийн хүүхдүүдийг сүм хийдэд очихыг хориглодог".

"Лхас хотын хүн амын гуравны хоёр нь одоо хань угсааны хятад хүмүүс байна. Ихэнх дэлгүүрүүд хятад дэлгүүр болсон. Хэдэн жилийн өмнө би Төвдийн зүүн хэсгээс ирсэн төвд оюутнуудтай уулзахад төвд хэлээр ярьж чадахгүй байсан. Тэд Хятадын эрх баригчдаас төвд хэлээр суралцахыг хүссэн ч, төвд хэл сурах шаардлагагүй гэж хэлсэн байна. Хятадууд өмнө нь төвд хэлийг албан ёсны хэл гэж зарлаж байсан ч, одоо өөрчлөгдсөн.

Тэрээр Бээжинтэй харилцан зөвшилцилд хүрсний дараа нэг л өдөр Төвдөд буцаж очно гэж итгэж найддаг. Коммунистууд зөвхөн дарангуйллаар үүрд ялна гэдэгт тэр итгэдэггүй. Сүүлийн 50 жилд ямар байсан шиг цаашид дарангуйлал нэмэгдвэл нь ирээдүйд улам их хямралын үр үндэс болно. Саяхны жагсаал цуглаанд оролцсон залуучууд 1950-иад оны харгислалыг нүдээр үзээгүй ч, энэ нь үеэс үед үргэлжилсээр байна."

Хятадын ард түмэн ч эцсийн дүндээ ардчиллыг хүсч байгаа бөгөөд Хятадад түүнд таалагддаг олон чиг хандлага гарч байна. Гэхдээ гол том асуудал бол Хятадын ард түмэнд үнэн зөв, найдвартай мэдээлэл дутмаг байгаа нь Хятадын засгийн газарт тэдний сэтгэл хөдлөлийг төөрөгдүүлж гажуудуулах боломж олгодог. Далай лам энэ үгийг хэлээгүй ч Хятадын засгийн газар Хятадын ард түмний дунд хүчирхийлэлтэй үндсэрхэг үзлийг санаатайгаар өдөөж байгаад санаа зовнидог.

Дээрхийн гэгээн өдгөө үндсэрхэг үзэлтэн хятадуудын эсэргүүцлийн жагсаалтай энд тэнд байнга тулгардаг ч, боломж гарвал тэдэнд өөрийгөө Хятадын эсрэг биш гэдгээ тайлбарладаг. Тэрээр энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын Рочестер хотод хятад оюутнуудтай уулзсан тухайгаа дурдсан.

"Би долоон хятад оюутантай уулзсан бөгөөд би өөрийн үзэл бодлоо тайлбарлаж байх зуур хоёр нь маш анхааралтай сонсож, ярьж дуусахад тэд инээмсэглэж, маш тайван, эелдэг харьцсан. Гэвч нөгөө таван оюутан хэт их сэтгэл хөдлөлтэй байсан тул, сонсох хүсэл байсангүй. Аз болоход бидний хооронд урт ширээ байсан, эс тэгвээс тэд бие махбодийн үйлдэл хийж магадгүй байсан".

Далай ламын институц түүнийг нас барсны дараа тасарч ч магадгүй, эсвэл үргэлжилж ч магадгүй гэж тэр хэлэв. Энэ нь ихэвчлэн нас барсан Далай ламын шинэ хойд дүрийг нээснээр үргэлжилдэг боловч, тэрээр шинэ Далай ламыг тодруулах, эсвэл энэ албан тушаалыг бүр мөсөн халах талаар нээлттэй ханддаг. Энэ институц нь зөвхөн Төвдийн ард түмэнд үйлчлэхийн тулд оршин тогтнодог гэж тэр хэлэв.

Үнэндээ Тереза эх эсвэл Ромын Пап II Жон Павел лугаа Далай лам бол шашин шүтлэг, соёлын агуу том байр суурьтай, дэлхий дахинд эрх мэдэл багатай ч, ер бусын гайхалтай нөлөө бүхий хүн юм.

Түүнийг орлуулшгүй байж болох ч, үгүйсгэх аргагүй. 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт