Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай лам урьдчилсан айлдвараа өндөрлөлөө. 2011 он 7 дугаар сар 12

Түгээх

АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 11. Дээрхийн гэгээн XIV Далай лам өглөө эртлэн Веризон төвд морилж, дүйнхорын ван авшгийн зэхэл үйлийг үргэлжлүүлэн хийв. Үүний дараа “Radio Free Asia” байгууллагын төв оффист зочлох үед түүнийг ерөнхийлөгч Либби Лю, бусад удирдах албан тушаалтнууд угтан авлаа.

Дээрхийн гэгээн Далай ламыг “Чөлөөт Азийн радио”-гийн төв байранд хүрэлцэн ирэхэд хүндэтгэн угтаж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 11. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL.

Дээрхийн гэгээн эхлээд тус радиогийн хятад хэлний албаны хөтлөгч Жерри Жаотай ярилцлаа. Тэрбээр ярилцлагын үеэр эрх мэдлийн шилжилт, төв үзлийн бодлогын ирээдүй зэрэг сэдвээр байр сууриа илэрхийлсэн ажээ.

Дараа нь тэрбээр “Radio Free Asia” байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд, “Broadcasting Board of Governors” байгууллагын төлөөлөгчид болон зочидтой уулзав. Энэхүү уулзалтад Калон Трипа Самдан ринбүүчи, тусгай төлөөлөгч Лоди Гяри мөн шинээр сонгогдсон Калон Трипа доктор Лувсан Сангай нар оролцсон билээ.

Дээрхийн гэгээн дараагаар нь тус радиогийн төвөд хэлний албаны ажилтнуудад “Дэлхийд томоохон үүрэг гүйцэтгэдэг улс бол АНУ бөгөөд бусдын төлөө санаа тавих энэрэнгүй сэтгэлээ хадгалж, улам илүү хөгжүүлэх хэрэгтэй. Дэлхийн хамгийн том ардчилсан орон Америк, хамгийн олон хүн амтай ардчилсан улс Энэтхэг хоёр дэлхийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэдний баримталдаг үнэт зүйлсийг дэлгэрүүлэх гол түлхүүр бол боловсрол билээ” хэмээн айлдлаа.

Дээрхийн гэгээн Далай лам “Чөлөөт Азийн Радио”-гийн төв байранд үг хэлж буй… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 11. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL.

Дээрхийн гэгээн “Радио нэвтрүүлгийн байгууллагууд хүмүүст боловсрол олгох, үнэнийг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. “Чөлөөт Европын Радио” Берлиний хананы нөгөө талаас сонсож байсан хүмүүст мэдээлэл түгээж, ухамсрыг нь сэргээсэн юм. Өнөөдөр технологийн боломж бололцоо тэр үетэй харьцуулшгүй үлэмж сайжирсан тул мэдээлэл авах боломж бололцоогүй хүмүүст боловсрол олгож, туслалцаа үзүүлэх нэн шаардлагатай билээ. “Чөлөөт Азийн Радио”-д одоогоор монгол хэлний алба байхгүй байна. монгол хэлээр нэвтрүүлэг явуулж эхлэх нь зүйтэй санаачилга байх болно” хэмээн айлдсан юм.

Үүний дараа Веризон төвд дахин морилж, төвөдийн буддын уламжлалыг даган баясагч олонд үг хэлэв. Сүүлийн 10-аад жил дэлхий даяарх төвөдийн буддын шашны удирдагчид нэгдэж, хамтран ажиллах арга зам, соёлын өвийг хамгаалах нийтлэг зорилгын талаар хэлэлцэж ирсэн билээ. 2010 оны 9 дүгээр сард Дээрхийн гэгээний дэмжлэгтэйгээр Монгол улсын Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц Дэмбэрэл гавжийн урилгаар Улаанбаатар хотод анхны уулзалтаа зохион байгуулж, төвөдийн буддын шашны соёл, өвөрмөц онцлогийг хамгаалах бүтэц байгуулах эхний хэлэлцүүлгийг өрнүүлжээ. Tус соёлын орон зай нь Төвөдийн өндөрлөгөөс Хималайн бүс нутаг, монгол, оросын буддист, бүгд найрамдах улсууд хийгээд төвөдийн уламжлал дэлгэрсэн шинэ газар нутгийг хүртэл хамаардаг билээ. Улаанбаатар хотод болсон уулзалтын дараагийн хурал 2010 оны 10 дугаар сард АНУ-ын Атланта хотод болсон юм.


Дээрхийн гэгээн XIV Далай лам уулзалтын дараа төвөдийн буддын шашны төлөөлөгчидтэй мэндчилж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 11. Гэрэл зургийг Сонам Жоксан.

Вашингтон хотын уулзалт нь төвөдийн буддын шашны уламжлалт олон соёл иргэншлийн уялдаа холбоог бэхжүүлэх, соёлын уналт, устаж үгүйрэх асуудалд дэлхийн анхаарлыг хандуулах, төвөдийн буддын амьд соёлыг хадгалах хийгээд түүнтэй холбогдох олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах зорилготой байв. Ялангуяа нийгмийн эмзэг бүлгийн хэрэгцээг хангах цогц хөгжлийн төлөвлөгөө, чиглэл боловсруулах алхам байлаа.

Дээрхийн гэгээн үгийнхээ эхэнд “Энэ өдөр дэлхий дахинд тулгараад буй олон асуудлын үндэс нь ёс суртахууны зарчмын дутагдал билээ. Хүний суурь үнэт зүйлстэй салшгүй холбоотой энэхүү ёс суртахууны хандлагыг түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал. Шашин шүтлэгийн итгэлээс илүүтэй шалтгаан судалгаа болоод шинжлэхүйд тулгуурлахыг илүүд үздэг хүмүүс буддын шашинд илүү сонирхолтой ханддаг. Энэтхэг улсын түүхэн Наландра хийдийн гэгээнтнүүд бол “их сургуулийн багш нар” билээ. Тэд судалгаа шинжилгээг илүүд үздэг байсан тул Төвөдийн буддын уламжлал Наландрагийн сургалтын ёсыг дагадаг нь өнөө цагт онцгой ач холбогдолтой. Буддын шашныг авч үзвэл гурав хуваан ялгаж ойлгохыг чухалчилна. Нэгдүгээрт, буддын ном сударт шинжлэх ухааны олон сэдэв багтсан байдаг бөгөөд эдгээрийг шашны сургаал бус шинжлэх ухааны мэдлэгийн хүрээнд авч үзэх ёстой. Хоёрдугаарт, мөнх бус чанар, шүтэн барилдлагын үзэл тэргүүт философийн агуулгатай ойлголтууд бий. Эдгээр нь шашин гэхээс илүү гүн ухааны судлалд хамаарна. Гуравдугаарт, буддын шашны шашинлаг тал буюу сүсэг бишрэлийн олон үйл ордог. Хэрэв бид эдгээр бүхнийг шашны хүрээнд нэгэн цогц хэмээн авч үзвэл ялгаа гаргах нь төвөгтэй болно. Харин сэдвүүдийг тус тусад нь авч үзвэл буддын шинжлэх ухаан болоод буддын философи нь шашнаас үл хамааран бүх хүнд, бүх нийгэмд хамаарах нийтлэг агаад түгээмэл ач холбогдолт сургаал юм. Төвөдийн нөхцөл байдал, ард түмний өнөөгийн байдлыг бодолцон үзвэл Төвөдийн буддын уламжлалыг хадгалж хамгаалахад Монгол улсын оролцоо чухал ач холбогдолтой. Үүнд урам зориг, идэвх оролцоо болоод өнөөдрийнх шиг уулзалт, хэлэлцүүлгүүдийг тогтмол зохион байгуулах хэрэгтэй билээ” хэмээн Дээрхийн гэгээн онцлон айлдлаа.


Урьдчилсан айлдварын төгсгөлд Дээрхийн гэгээн XIV Далай лам Дүйнхорын ван авшгийн мандал чимэглэх ёслолыг удирдан залж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 11. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /OHHDL.

Үүний дараа Дээрхийн гэгээн Камалашилагийн “Бясалгалын шат”, Тогмэй Сангпо гэгээний “Бодьсадвагийн 37 үйл” тэргүүт судрын айлдвараа үргэлжлүүлж, өдрийн төгсгөлд бүрэн дуусгалаа. Айлдварын төгсгөлд Шүгдэн тахилгын асуудлын талаар өөрийн байр суурийг тодруулж, ийм тахилга үйлддэг хүмүүсийг дараагийн өдрүүдэд болох авшигт оролцохгүй байхыг хүсэв.

Зочид буудалдаа буцахын өмнө Дээрхийн гэгээн Намжил хийдийн лам нарын бүтээсэн Дүйнхорын ван авшгийн мандал чимэглэх ёслолыг биечлэн удирдав.

Энэ өдрийн орой тусгай төлөөлөгч Лоди Гяри Калон Трипа Самдан ринбүүчид хүндэтгэл үзүүлэх хүлээн авалт зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд Төвөдийн Төв Захиргааны ажилтнууд, энэ байгууллагын гавьяаны амралтдаа гарсан ахмад зүтгэлтнүүд, төвөдийн ард түмний олон жилийн анд нөхөд хүрэлцэн иржээ. Мөн ноён Гялва Кармапа морилсон бөгөөд тусгай төлөөлөгч Лоди Гяри профессор Самдан ринбүүчид талархал илэрхийлж, шинээр сонгогдсон Калон Трипа доктор Лувсан Сангайг албан ёсоор танилцуулсан юм.

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт