Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн XIV Далай лам Куинсланд мужийн Саншайн Костод “Гэгээрлийн цэцэрлэг”-ийг нээлээ 2011 он 6 дугаар сар 16

Түгээх

Австрали улс, Куинсланд муж, Саншайн Кост хот (Цэрэн Кийнзом Дхонгдүгийн мэдээ) - Дээрхийн гэгээн XIV Далай лам барууны анхны буддын төвүүдийн нэг болох Жанрайсиг институтэд зочлов. Тэрээр хүрээлэнгийн нам гүм, уужим орчныг биширч, дараа нь ногоон байгаль дунд хэсэг хугацаанд алхсан байна.

Зураг. Дээрхийн гэгээнийг Жанрайсиг институтэд морилон ирэхэд Губби Губби омгийн уугуул абориген уламжлалт бүжгээр угтаж буй нь. Австрали улс, Куинсланд муж, Саншайн Кост хот. 2011 оны 6 дугаар сарын 16. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL

Түүний айлчлалын онцлох үйл явдал нь Бурхан багшийн амьдралын найман их үйлсийг харуулсан найман суварга бүхий гоёл чимэглэлийн цэцэрлэг болох Гэгээрлийн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт байлаа. Куинсланд мужийн Саншайн Кост хотын уулсын бэлд орших энэхүү буддын төвд 3500 гаруй хүн цуглан Дээрхийн гэгээнийг харж, үгийг нь сонсохоор цугларан иржээ.

Нутгийн уугуул Губби Губби омгийн бүжигчид Дээрхийн гэгээн XIV Далай ламд “Mанй улсад тавтай морил” хэмээх нэртэй хүндэтгэлийн бүжгээ толилуулав. Өнөөдрийн айлдварын сэдэв нь “Өөрийгөө болон бусдыг энэрэх сэтгэлийг хөгжүүлэхүй” байв. Tус нутгийн сургуулийн 400 орчим сурагч ёслолд оролцож, Дээрхийн гэгээнээс урьдчилж бэлдсэн асуултаа асуусан байна.

Австрали улсад хийж буй энэ удаагийн айлчлалынхаа туршид Дээрхийн гэгээн XIV Далай лам олон нийтийн асуултад мэргэн онч, ойлгомжтой хариулж, онцгой сэтгэгч, манлайлагч гэдгээ харуулж байв. Нэг хүн түүнээс “Таны амьдралдаа хүрсэн хамгийн том амжилт юу вэ?” хэмээн асуухад Дээрхийн гэгээн “Дүрвэн амьдарч байгаа маань миний хамгийн том амжилт юм” хэмээн хэлсэн нь олныг гайхшруулав. Дээрхийн гэгээн эх орноосоо дүрвэн амьдрах болсноор хүн төрөлхтний төлөө сайн үйл хийх боломж гарсан тухайгаа тайлбарлав.

Парламентын гишүүн, Төвөдийн асуудлаар ажилладаг парламентын гишүүн Питер Слиппер болон Саншайн Костын хотын дарга Боб Абботт нар ёслолд оролцсон байна.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Куинсланд дахь Жанрайсиг институтийн гишүүдтэй хамт. Австрали улс, Куинсланд муж, Саншайн Кост хот. 2011 оны 6 дугаар сарын 16. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL

Өглөөхөн Дээрхийн гэгээн хүрээлэнгийн засвар хийсэн дуганд 500 гаруй лам, гэлэнмаа болон эгэл гишүүдтэй уулзсан байна. Тэрээр “Австрали улс бол уламжлалт буддын орон биш хэдий ч энд олон хүн амьдралынхаа суурь асуултуудын хариултыг буддын шашнаас олж байна. Таны итгэл үнэмшил жинхэнэ байх эсэхийг мэдлэг тань шалгадаг” хэмээжээ. Бурхан багшийн Наландрын уламжлалыг тууштай дэмждэг тэрээр буддын зан үйлийг хэт хөөцөлдөх хандлагад анхаарлаа хандуулж, сүсэгтнүүдэд Бурхан багшийн сургаалын мөн чанарыг судалж, гүнзгий ойлгохыг зөвлөсөн байна.

Үдийн хоолны үеэр Төвөдийн хөгжимчин, Куинсланд мужийн оршин суугч Дэнзэн Чойжил шинэхэн ногоон цэцэрлэгт хөгжмөө тоглож, баярын уур амьсгалыг бүрдүүлэв. Төвөд бараа зардаг дэлгүүрүүд Австрали улсын энэ алслагдсан өнцөг буланд худалдаагаа дэлгэсэн нь баярын уур амьсгал оруулж бд улам .

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт