Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн XIV Далай лам Канберра хотод улс төрийн удирдагчидтай уулзав. 2011 он 6 дугаар сар 14

Түгээх

Австрали улс, Канберра хот 2011 оны 6 дугаар сарын 14 (Тсеринг Кийнзом Дхонгдүгийн мэдээ)- Дээрхийн гэгээн XIV Далай лам Канберра хотын парламентад зочилж, чухал нөлөө бүхий улс төрийн намуудын төлөөлөгчидтэй уулзлаа.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 оны 6 дугаар сарын 14-нд Австралийн Канберра хотод Парламент дахь Төвөдийн асуудал хариуцсан бүх намын бүлгийн гишүүдтэй уулзаж буй нь... Австрали улс, Канберра хот. 2011 оны 6 дугаар сарын 14. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL

Парламентад зочлох урилгыг бүх намын төлөөлөл бүхий 26 гишүүнтэй Төвөдийн асуудлаарх бүлгээс ирүүлжээ. Тус бүлгийн зарим гишүүн 2009 онд Дармсала хотод айлчилсан Австралийн парламентын анхны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд байсан юм. Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам парламентын ордонд хүрэлцэн ирэхэд уг бүлгийн дөрвөн гол гишүүн түүнийг угтан хүлээн авлаа. Дээрхийн гэгээн XIV Далай лам Төвөдийг олон жил дэмжиж ирсэн Ногоон намын тэргүүн сенатор Боб Браун, Сөрөг хүчний тэргүүн Тони Абботт, Үндэсний намын тэргүүн Варрен Трасс нартай ганцаарчлан уулзав. Мөн тэрээр Төвөдийн асуудлаарх бүлгийн 15 гишүүнтэй уулзсан бөгөөд тус бүлгийг парламентын гишүүн Майкл Данби ахалж, гишүүн Питер Слиппер, сенатор Боб Браун, сенатор Ник Ксенофон нар хамтран даргаар ажилладаг.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 оны 6 дугаар сарын 14-нд Канберра хотод Сөрөг хүчний тэргүүн Тони Абботттай уулзаж буй нь... Австрали улс, Канберра хот. 2011 оны 6 дугаар сарын 14. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL

Дээрхийн гэгээн XIV Далай лам болон парламентын Төвөдийн асуудлаарх бүлгийн уулзалт нь Төвөдийн ардчиллын хөгжил хийгээд төвөд ард түмэнд үзүүлж буй ач холбогдол зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх сайхан боломж болсон юм. Дээрхийн гэгээн Төлөөлөгчдийн танхимд нэр дэвшин сонгогдсон анхны уугуул иргэн болох парламентын гишүүн Кен Уайаттад баяр хүргэсэн байна. Гишүүн Уайатт саяхан Төвөдийн асуудлаарх парламентын бүлэгт нэгдэж, Төвөдийн асуудлыг гүнзгий ойлгох чин хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Парламентын гишүүн Питер Слиппер бүлгийг төлөөлөн мэдэгдэл уншиж, эх орноосоо дүрвэн хилийн чанадад амьдарч байгаа төвөд хүмүүсийн дунд орчин үеийн ардчиллыг бий болгосонд нь Дээрхийн гэгээнд гүн талархал илэрхийлэв. Тус бүлэг Төвөдийн соёл болоод амьдралын хэв маягт нь тулгарч буй ноцтой аюулыг хүлээн зөвшөөрч, Хятадын Үндсэн хуулийн хүрээнд жинхэнэ автономит эрхтэй байх гэсэн төвөд түмний эрмэлзлийг дэмжиж байгаагаа мэдэгдэв. Мөн тогтвортой хөгжин цэцэглэж буй Хятад улс нь Австрали улсын ирээдүйд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд Төвөдийн асуудлыг шийдвэрлэх нь Австрали улсын үндэсний ашиг сонирхолд нийцнэ хэмээн мэдэгдлээ.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 оны 6 дугаар сарын 14-нд Канберра хотод Ногоон намын тэргүүн сенатор Боб Браун, дэд тэргүүн сенатор Кристин Милн нартай уулзаж буй нь... Австрали улс, Канберра хот. 2011 оны 6 дугаар сарын 14. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL

Дээрхийн гэгээн XIV Далай лам дараа нь парламентын хүлээн авалтад оролцсон бөгөөд уг арга хэмжээнд 80 орчим парламентын гишүүд, сенатор болон тэдний зөвлөхүүд байлцлаа. Таван орны элчин сайд мөн оролцсон байна. Энэхүү хүлээн авалт нь хоёр танхимын дипломатчид, хууль тогтоогчдод Дээрхийн гэгээнтний үгийг сонсох, Төвөд болон Хятад улсын нөхцөл байдал болон улс төрд ёс суртахууны зарчмыг сахихын ач холбогдлын талаар ярилцах ховор боломжийг олгосон юм. Дээрхийн гэгээн “Эрх чөлөөт орнууд Хятад улсыг олон улсын хамтын нийгэмлэгийн сайн гишүүн болоход тусалж чадна. Гэвч Хятад улс өөрийн хариуцлагаа ойлгож ухамсарлах ёстой. Үүний тулд мэдээллийн эрх чөлөөг хангаж, төрийн ил тод байдлыг хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцолсон байна.

Улс төрчидтэй уулзахаасаа өмнө Дээрхийн гэгээн XIV Далай лам хэвлэлийн бага хуралд оролцсон бөгөөд ихэнх асуулт нь уур амьсгалын өөрчлөлт, Хятад улстай хийх худалдаа болон цагаачдын асуудлын талаар байв. Холбооны хэвлэлийн салбарын сэтгүүлчид Австрали улсад айлчилж буй Далай ламын байр суурийг чих тавин сонирхсон байна.

Зай завсаргүй хөтөлбөрийнхөө дундуур Дээрхийн гэгээн XIV Далай лам таван томоохон шашны урсгалын төлөөлөгчийн хамт дэлхийн энх тайвны төлөөх олон шашны залбиралд оролцсон бөгөөд уг ёслол нь Парламентын ордонд болсон юм.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам олон нийтэд хандан үг хэлж буй нь... Австрали улс, Канберра хот. 2011 оны 6 дугаар сарын 14. Гэрэл зургийг: Расти Стюарт/DLIAL

Парламент дахь асуулт хариултын цагийн үеэр Төлөөлөгчдийн танхимд зочилсон нь түүний хувьд онц нэгэн сонирхолтой мөч байлаа. Парламентын гишүүн Хэрри Женкинс танхимын нэрийн өмнөөс Далай ламыг хүндэт зочны ёсоор угтан авч, тэрбээр танхимын үйл ажиллагааг ажигласан байна.

Парламентад хийсэн уулзалтуудаас гадна Дээрхийн гэгээн XIV Далай лам Үндэсний Конвенцийн Төв дэх Хааны театрт “Аз жаргал, амьдрал ба оршихуй” сэдвээр олон нийтийн илтгэл тавьсан бөгөөд танхим дүүрэн хүн цуглажээ. Өглөөхөн тэрбээр Төвөд, Бутан, Монгол улсаас зорин ирсэн иргэдийн төлөөлөлтэй мөн уулзсан байна.

Дээрхийн гэгээн XIV Далай лам маргааш өглөө Канберра хотоос мордох бөгөөд дараагийн гурван өдөр Куинсланд мужийн Брисбэн болон Саншайн Кост хотуудад айлчилна.

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт