Энэтхэг улс, Дарамсала хот. 2013 оны 9 дүгээр сарын 26 - Дээрхийн гэгээн Далай лам Роберт Фордыг таалал төгссөнд нь гашуудан, түүний гэр бүлийнхэнд хувийн захидал илгээж, залбирал үйлдэхийн сацуу гүн эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр эмгэнэлдээ Роберт Форд бээр 1959 оноос өмнөх Төвөдийн Засгийн Газарт алба хаасан анхны англи хүн байсны хувьд Төвөд улсын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэжээ. Дээрхийн гэгээн Роберт Фордтой олон удаа уулзаж байснаа мөн хамгийн сүүлд энэ оны 4 дүгээр сард Швейцарт уулзсанаа энэхүү захидалдаа эргэн дурссан байв.










