Энэтхэг, Мунгод, Карнатака. 2008 оны 1 дүгээр сарын 16 (tibet.net) - Дээрхийн гэгээнтэн 1 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөд Энэтхэгийн Мунгод хотноо Төвөд хүүхдийн тосгоны дотуур байрыг адисалж, нээлтийн ёслолд оролцов. Итали улсын Өмнөд Тиролын автономит мужийн өгөөмөр тусламжаар энэхүү дотуур байрыг барьж босгожээ. Тус мужийн ерөнхийлөгч Доктор Луис Дурнвалдер мөн нээлтийн ёслолд оролцлоо. Нээлтийн үеэр Төвөд хүүхдийн тосгоны дотуур байрны ерөнхийлөгч Цэван Еши мэндчилгээ дэвшүүлж, тус дотуур байр барих төсөл болон Чаутра Төвөд хүүхдийн тосгоны сургуульд Эрүүл мэндийн төв барих төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн явдалд Доктор Луис Дурнвалдерт талархлаа илэрхийлэв.
Цэван Еши “Энэ төслийг Төвөд хүүхдийн тосгоны чиглүүлэгч Жецүн Пэма гэлэнмаа санаачилсан бөгөөд ядуурал, бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэх асуудлыг хүн амын шууд оролцоотойгоор, суурь шалтгааныг уг үндсээр шийдвэрлэх нь оновчтой алсын хараа, ойлголттойгоор энэхүү дотуур байрыг барьж босгохын төлөө зорьж ажиллав" хэмээсэн юм. Дээрхийн гэгээн Мунгод хотын Төлөөлөгчийн газар, хоршоодын нийгэмлэгээр зочиллоо. Үдээс хойш Дээрхийн гэгээн тус хотын Төвөдийн төв сургуульд морилж, сурагчдад бурхны сургаал айлджээ. |










