Швейцарь улс, Женев хот. 2011 оны 8 дугаар сарын 11. Дээрхийн гэгээн Далай лам энэ өглөө Женев хотод морилон ирлээ. Түүний айлчлалын гол зорилго нь маргааш өглөө Францын Мон Салев нуурын эрэгт шинээр байгуулагдсан Төвөдийн буддын “Шэрдүр Чойхорлин” төвийн нээлт, адислалын ёслолыг хөтлөн болгоох аж.
![]() |
Дээрхийн гэгээн Женев хотод морилон ирэхэд Швейцарь дахь төвөдүүдийн төлөөлөл хүндэтгэлтэйгээр угтан авчээ... Швейцарь улс, Женев хот. 2011 оны 8 дугаар сарын 11. Гэрэл зургийг Женев дэх Төвөдийн төлөөлөгчийн газар. |
Дээрхийн гэгээнийг угтахаар Дээрхийн гэгээний төлөөлөгч Цэцэн Самдуп Чойкьяпа, Энэтхэг улсын ЭСЯ-ны зөвлөх, доктор Т.В.Нагендра Прасад, ОХУ-ын парламентын гишүүн, бизнес эрхлэгч, тус айлчлалын ивээн тэтгэгч Раэфэл Гималов, Риконы Төвөдийн институтийн хамба лам, Швейцарь, Лихтенштейн улсын Төвөдийн нийгэмлэгийн тэргүүн, Төвөд эмэгтэйчүүдийн холбоо, Европ дахь Төвөдийн Залуучуудын холбоо, “Швейцарийн төвөдүүдийн нийгэмлэг” ТББ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв.
Дээрхийн гэгээн Төвөдийн олон нийтийн удирдагчидтай хийсэн уулзалтынхаа үеэр Швейцарт амьдран суугаа төвөдүүддээ мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр “Швейцар бол төвөдүүдийн хамгийн анхны суурьшлын газруудын нэг билээ” хэмээн онцлоод, Швейцарын нийгэмд сайн уусаж зохицсон, Төвөд улсын асуудлыг тууштай дэмжиж ирсэн төвөдүүддээ талархал илэрхийлэв.
|
Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Женев хотод морилон ирэх үеэр франц хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Швейцарын “TSR” телевизийн сурвалжлагч ярилцлага авч буй нь... Швейцарь улс, Женев хот. 2011 оны 8 дугаар сарын 11. Гэрэл зургийг Женевийн Төвөдийн төлөөлөгчийн газар. |
Дээрхийн гэгээн Төвөдийн өнөөгийн нөхцөл байдал асар хүнд байгаа бөгөөд яаралтай анхаарах шаардлагатай болохыг хэлээд “Гэхдээ эерэг өөрчлөлт гарна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн өгүүлэв.
Дээрхийн гэгээнийг зочид буудалдаа ирэхэд 100 гаруй төвөд хүн уламжлалт Дросо Чемар өргөн барьж, хүндэтгэл үзүүлжээ.
Дээрхийн гэгээн “TSR” телевизэд өгсөн ярилцлагадаа Төвөдийн ард түмний урт хугацааны эрх ашгийн төлөө засгийн эрх мэдлээ сонгогдсон удирдлагад шилжүүлэх шийдвэр гаргасан тухай мөн Швейцар улсын ард түмэн болоод засгийн газарт 4,000 гаруй төвөд дүрвэгчид орогнол олгосон ач ивээлд талархаж буйгаа илэрхийллээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










