Япон улс, Токио хот. 2010 оны 6 дугаар сарын 18. Дээрхийн гэгээн Далай лам энэ өглөө Япон улсад нэг долоо хоногийн айлчлалаа эхлүүлэхээр Токио хотод морилон ирлээ.
![]() |
Дээрхийн гэгээнийг Наритагийн олон улсын нисэх онгоцны буудалд Төвөдийг дэмжигч япончууд, Токио хотын Далай ламын төлөөлөгчийн албаны ажилтнууд, Японд оршин суугаа төвөд иргэдийн төлөөлөл, Нагано мужийн Зэнкожи сүмийн захиргааны төлөөлөгчид, Энэтхэгийн Консулын газрын ёслол хариуцсан албан хаагчид халуун дотноор угтан авчээ. Япон улсын парламентын гишүүн, Дээрхийн гэгээнийг Маруноучи зочид буудалд угтан авсан юм. Дээрхийн гэгээн энэ зочид буудалд нэг өдөр хагасын хугацаанд тэнд буудаллажээ. Парламентын бүлгийн тэргүүн Сэйшү Макино ярилцлагын үеэр Төвөдийн ард түмний ардчиллын хөдөлгөөнд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд үзүүлсэн дэмжлэг эрс нэмэгдсэнийг онцолжээ. Гэхдээ энэ дэмжлэг нь хятадын эдийн засгийн нөлөөгөөр бодит улс төрийн үйл ажиллагаа болгон хувирахгүй байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр орчуулагчаараа дамжуулан “Төвөдийг дэмжих дэмжлэг чимээгүй хэр нь өссөөр л байна” хэмээжээ.
![]() |
Хятадын ардчилсан өөрчлөлтийг урт хугацаанд дэмжиж ирсэн идэвхтэн болох Макино гуай Хятадад өөрчлөлт ирнэ гэдэгт одоо ч итгэж явдгаа илэрхийлэв. Тэрээр ирээдүйд хятадын хувь заяанд чухал нөлөө үзүүлэх боломжтой хоёр өөрчлөлтийг дурдсан юм. “Нэгт, Хятадыг ардчилсан тогтолцоонд шилжүүлэх олон улсын байнгын шахалт. Хоёрт, дотооддоо улам бүр нэмэгдэж буй ардчилсан сөрөг үзэл, эсэргүүцлийн олон
тохиолдол. Энэ хоёр хүчин зүйл нэгдэх хэрэгтэй. Тэгж байж Хятадад өөрчлөлт ирэх боломжтой” гэжээ. Токио дахь Дээрхийн гэгээний төлөөлөгч Лакпа Чоко ийн өгүүлэв. “Дээрхийн гэгээний энэ удаагийн айлчлал төвөдийн ард түмнийг дэмжих олон нийтийн дэмжлэг, ялангуяа японы буддын шашинтнууд болоод япон залуусын дунд өмнө байгаагүйгээр эрс нэмэгдэж байгааг харуулж байна. Тэрбээр 2007 оноос хойш төвөдийн нөхцөл байдалд хандах иргэдийн анхаарал дээд түвшинд хүрсэн бөгөөд 2008 онд Зэнкойжи сүмийн лам нар хятад, төвөдийн буддын шашинтнуудад үргэлжлэн дарамт үзүүлж байгаа тул Бээжингийн олимпын туг дамжуулах арга хэмжээг зохион байгуулахыг татгалзсан тун онцлог үйл явдал болсон юм. Дээд эрх бүхий байгууллагаас гаргасан энэ алхам нь японы буддын шашинтнуудаас төвөдийн буддын шашинтнуудад үзүүлж буй идэвхтэй нэгдлийн илэрхийлэл юм” хэмээжээ. Дээрхийн гэгээн маргааш өглөө Хэвлэн нийтлэгчдийн нийгэмлэгт хэвлэлийн бага хуралд оролцон, дараа өдөртөө Нагано хотод сорилох юм. 7 хоногийн айлчлалынхаа хугацаанд Наган, Каназава, Ёкохама хотод айлдюар айлдаж, цуврал лекц зохион байгуулах аж. Энэ бол Дээрхийн гэгээн Далай ламын Япон улсад хийж буй 14 дэх айлчлал юм.










