Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам хоёр өдрийн айлчлалаа эхлүүлэхээр Mонреал хотод хүрэлцэн ирэв. Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Нисэх буудалд түүний Америк тивийн төлөөлөгч Кашүр Лувсан Няндак Заяул, Макгиллийн Их Сургуулийн профессор Арвинд Шарма (Дэлхийн олон шашны олон улсын II хурлын конгрессын зохион байгуулагч), Канад дахь Төвөдийг дэмжигчдийн хорооны төлөөлөгч, зохион байгуулагч Шелаг Миллс нар угтан авлаа.
![]() |
Дээрхийн гэгээн XIV Далай лам Mонреал хотод морилон ирэхэд төвөдийн уламжлал ёсоор хүндэтгэн угтан авч буй нь... Канад улс, Mонреал хот. 2011 оны 9 дүгээр сарын 6. Гэрэл зургийг Дон Лога. |
Дээрхийн гэгээн зочид буудалдаа хүрэлцэн ирэхэд төвөд иргэд, сүсэгтэн олон, дэмжигчдэд мэндчилгээ дэвшүүлэн, угтан авав. Төвөд хүүхдүүд уламжлалт дросо чема өргөн барьж, олон түмэн төвөд ардын дуу дуулан хүндэтгэл үзүүллээ. Түүнийг угтан авсан хүмүүсийн дунд Манзушри буддын төвийн Хэнсүр Лувсан Жамьян, Хойд Америкаас сонгогдсон Төвөдийн Парламентын гишүүн Дики Чоянг, Квебекийн төвөд соёлын холбоо (Mонреал дахь Tөвөд нийгэмлэг)-ны дарга Таши Ванжил нар байв.
Дээрхийн гэгээн XIV Далай лам 2011 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Манзушри буддын төвд зочилж, Mонреалын төвөд иргэдэд хүндэтгэлийн айлдвар айлдана. Үүний дараа “Дэлхийн олон шашны олон улсын II хурлын конгресс”-т гол илтгэгчээр оролцож, үдээс хойш Канадын төвөдийг дэмжигчдийн хорооноос зохион байгуулж буй арга хэмжээнд айлдвар айлдана.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










