Вильнюс, Литва, 2013 оны 9 сарын 11 - Рига хотын амар тайван нэгэн өглөө Дээрхийн гэгээн хуучны танилуудтайгаа уулзлаа.
|
Зураг. Дээрхийн гэгээн Далай ламыг Литва улсын Вильнюс хотын нисэх онгоцны буудалд Витис Видунас угтан авч буй нь … 2013 оны 9 сарын 11 Зургийг: Жереми Руссел
|
Дээрхийн гэгээн Далай лам үдийн хоолны дараа Рига хотоос Литвийн Вильнюс хот руу нисэж ирэхэд, түүнийг нисэх буудал дээр Вильнюсийн Их сургуулийн Дорно дахины судлалын төвийн Энэтхэг судлалын багш Витис Видунас угтан авч, машинаар зочид буудалд хүргэв. Дээрхийн гэгээнийг тэнд хуучны танил нөхөд, түүнийг дэмжигчид нь тосон мэндлэхээр хүлээж байв. Маргааш өглөөний уулзалтуудын дараа тэрээр Вильнюсийн хотын танхимд "Орчин үеийн ертөнцийн нийгэм, экологи, ёс суртахууны сорилтууд" сэдвээр илтгэл тавих юм байна.